Хүүхдүүдийн асуудал эрхлэх агентлаг байгуулахаа Ерөнхий сайд амлалаа
Ардчилсан социалист оюутны холбооноос "Нийгмийн ардчилал-Хүүхдийн оролцоо" аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд өсвөр үеийнхний хөгжил, хүмүүжил, хүүхдүүдийн нийгмийн оролцоог идэвхтэй болгоход чиглэсэн "Хүүхдүүдээ сонсъё" уулза лт хэлэлцүүлэгийг "Их тэнгэр"-т байрлах "Хатантуул" цогцолборт зохион байгууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт Ерөнхий сайд С.Батболд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон "Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон оролцсон юм. Мөн Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуяг, Гал голомт хөдөлгөөн"-ий тэргүүн Д.Мөнхөө, "Нийгмийн-Ардчилал" МЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, НШХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр нар хүүхэд багачуудад "Эх орон ба оронч үзэл", "Хүүхэд гэр бүл" болон "Хүүхэд нийгмийн хамгаалал", "Хөгжлийн тухай" сэдвээр чөлөөт, нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм.
Уг үйл ажиллагаанд Нийслэлийн 50 сургуулиас сурлага, хүмүүжил, нийгмийн идэвх оролцоогоороо шалгарсан 8-11 дүгээр ангийн шилдэг сурагчид оролцлоо.Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүдийнхээ бодол саналыг сонсч, тэдний нийгмийн идэвхийг дээшлүүлэх, өмнө нь тулгамдаж буй асуудлуудыг хүүхэд багачууд хэрхэн харж, тунгааж явдаг талаар тэдний дуу хоолойг сонсов. Уг хэлэлцүүлэгт оролцсон эдгээр сурагч энэ жил долоо хоногт хоёр удаа нийслэлийн сургуулиуд дээр очиж хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд, харин ирэх жил орон даяар болон гадаадад байгаа монгол хүүхдүүдийн дунд сургалт явуулах юм байна. Энэхүү уулзалт хэлэлцүүлгээс сурагчид хүсэл бодлоо нэгтгэн УИХ-ын даргад уламжилж, МАХН-ын XXVI Их хуралд уриалга хүргэх аж. Гурван өдөр үргэлжилсэн арга хэмжээний эхний өдөр сурагчид өөрсдийн дуу хоолой, сэтгэл бодлоо илэрхийлэн "Мөрөөдлөө тодорхойлох нь" сэдэвт гар зураг зурж хүсэл зорилго, ирээдүйгээ тайлбарлан нээлттэй ярилцлаа.
Ерөнхий сайд С.Батболд уг арга хэмжээнд хүрэлцэн ирж хүүхдүүдийг өмнөө ирж буй хариуцлагыг ухамсарлан ухаалаг иргэн болж, эзэн хичээвэл заяа хичээдэгтэй адил хариуцлагатай сайн суралцаж, өөртөө болон ирээдүйдээ итгэлтэй байхыг онцлоод манлайлал болсон шилдэг хүүхдүүд оролцож байгаад талархаж буйгаа мэдэгдэв. Мөн эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулахын тулд сайн суралцаж, өрсөлдөх чадвартай иргэн болохыг ерөөж, хамгийн гол нь хүнлэг энэрэнгүй зөв хүн болж хүмүүжицгээн, найз нөхөддөө, ирээдүйд эрхлэх ажил албандаа хариуцлагатай ханддаг залуус болохыг хүслээ. Ерөнхий сайдаас сэтгэгдлийг нь сонсоход, "Хүүдүүд маань өөдрөг, шинэлэг эрч хүчтэй байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Хүүхдүүдээс дандаа гэрэл гэгээ, шинэ зүйл цацарч байдаг. Аав ээжүүд үр хүүхдээсээ олон зүйлийг сурч мэдэж байдаг шүү дээ.Нөгөөтэйгүүр тэднийг сайн хүн болж хүмүүжин улс эх орондоо, аав ээж, ах дүү нартаа ихийг бүтээсэн зөв хүн болоосой гэж хүсч байдаг. Хүүхдүүдийн оргилуун сэтгэл, дэвшүүлж байгаа яриа, асууж буй асуулт нь тэднийг улам сүрхий болж, томчууд өөрсдийнх нь тухай бодож явдгаас илүү ихийг сэтгэлдээ тээж, ихийг хүлээж байдаг гэдгийг харуулж байна. Энэ сайхан цаг агаарт хүүхдүүдтэйгээ уулзаж эрч хүч, эерэг цэнэг авсан ярилцлага болсонд сэтгэл өндөр байна" гэлээ.
Сурагчид олон сэдвээр харилцан нээлттэй ярилцаж, Ерөнхий сайдыг дараагийн арга хэмжээнд оролцохоор явах гэтэл асуух асуулт нь даанч олон байснаас ганц асуултанд ч болов хариулт авах гэж яарч байлаа. Ингээд тэд хоорондоо зөвлөлдөж байгаад "Монголын хүүхдийн төлөө та юу хийх вэ" гэж асууцгаахад Ерөнхий сайд нийтийн төлөө бодлого боловсруулах үүрэгтэй засгийг төлөөлөж байгаагийнхаа хувьд хүнийг хөгжүүлэх,тогтвортой хөгжлийг тодорхойлох үүрэггэй гэдгээ мэдэгдээд хүүхдийн асуудлыг эрхэлсэн төрийн байгууллагын үйл ажиллагаа дутагдаж байна. Тиймээс хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна. Албан тушаалынхаа хувьд ч, эцэг хүнийхээ хувьд ч хойч ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө энэ ажлыг хийх болно хэмээн тэрбээр амлалаа. Энэхүү арга хэмжээнд оролцож буй хүүхдүүд хэл яриа нь дэндүү сайн гэмээр хөгжицгөөсөн, хэрсүү, ухаалаг, томчуудаас дутахааргүй сэтгэлгээтэй бие нь жижиг ч, бэлчээр нь том сурагчид байв. Тэд оновчтой гарц, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийн тулд насанд хүрэгчдээс ч илүү идэвхтэй уралдан улстөрчдөд дуу хоолойгоо хүргэж, арваад сурагч Ерөнхийлөгч, бусад нь удирдагч, дарга болох зорилготойгоо илэрхийлэх нь сонирхолтой байсан.
У.ХҮРЭЛСҮХ ТАНКЧИН БОЛОХЫГ ХҮСДЭГ БАЙСНАА ДУРСАВ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хамгийн түрүүнд суухад бэлэн байгаагаа хэлээд багадаа "Нохойтой кинонд гардаг Янык шиг танкчин болохыг хүсдэг байснаа дурсав. Тэрбээр өвөөгийнхөө зөвлөснөөр лам болдог ч юм уу хэмээн бодож байгаад Цэргийн их сургуульд суралцан төгсч, улмаар улстөрч болсон хэмээн хөгжилтэй яриа өрнүүлэн хүүхдүүдэд инээд бэлэглэж тэднийг хөгжөөв. Тэрбээр сайн сурч хөдөлмөрлөснөөр сачбар салбарын тэргүүний төлөөлөл болох боломжтойг зөвлөөд, улс орны ачааны хүндийг үүрэх Монголын ирээдүйн удирдагчид энэхүү хэлэлцүүлэгт цугларсан- гэж бодож буйгаа илэрхийллээ. "Хүүхдүүдээ сонсъё" уулзалт хэлэлцүүлэгт уригдсан нийслэлийн хамгийн шилдэг сурагчдаас 31 дүгээр дунд сургуулийн 8а ангийн сурагч М.Оюунтуяа хамгийн идэвхтэй нь байв. Тэрбээр сургуулиа зан үйлийн төрөлжсөн сургууль болохыг онцлоод, сайхан сэтгэлтэй, асуудалд бодитоор ханддаг, өршөөнгүй, өөрийгөө илэрхийлэгч гэх мэт хүний 52 сайхан зан чанарын илэрхийлэлийн тухай номыг Ерөнхий сайдад дурсган, түүнийг энэ чанаруудыг шингээсэн хүн та мөн гэв.
Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хариуцлагатай зарчимч, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд эв дүйтэй тууштай зан чанарыг эрхэмлэгч, Монголын Ардчилсан Социалист оюутны холбооны Ерөнхийлөгч Б.Амарсанаад хүнэлэг энэрэнгүй зан чанарыг илэрхийлэгч болохыг хүсээд ном дурсгасан юм.Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийнбичгийн дарга У.Хүрэлсүх "Сурагчид хэл ярианы чадвараар тодорхойлогдох хэжээнийхөгжил сайтай болжээ.
Өөрсдийнхөө зорилгыгтодорхойлсон, итгэлтэй, зорилгодоо хүрэххүч, энерги шингээсэн ирээдүй бидний ардбайгаа болохоор сэтгэл баяртай байна. Тэдбодлогын шинж чанартай зүйл их ярьдаг болжээ. Хүүхдүүдийгсайн сонсч, хүсч буй зүйлийг нь биелүүлэхийн төлөө зүтгэл гаргажажиллах ёстой. Зүгээр "За" гэж хэлэх биш анхаарал тавьж, ажилхэрэг болгон хэрэгжүүлэх нь чухал гэж бодогдож байна. Ер ньтомчууд бидний бодож санаж явдгаас ч илүүг сэтгэж ярьж чадажбайна шүү дээ. Энэ нь их сайхан санагдлаа.Тэдний сайн сайхнытөлөө эцэг хүний хувьд, албан тушаалтны хувьд ч гэсэн ажиллахёстой гэдгийг энэ уулзалтаар бүр их мэдэрлээ" гэв.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Ганбаяр шилдэг хүүхдүүдтэй Улаанбаатар хотын асуудлаар нээлттэй ярилцаж нийтийн тээврийн хэрэгслийн чирэгдэл сурагчдад хүндрэлтэй байгаагаас сургуульдаа очихдоо байнга шахам хоцордог тухай, мөн баар цэнгээний газрууд хэт олширсноос бага наснаасаа архинд дурладаг гажуудал нийгэмд үүссэн нь тэдний санаа зовох асуудлын нэг гэдгийг хүүхдүүд ярьцгааж байв. Харин УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Оюунхорол сурагчидтай "Хүүхэд гэр бүл" сэдвээр ярилцаж, тэдний асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
Хүний хамгийн онцгой сайхан үе хүүхэд нас тул эвдрээгүй, цагаан цайлган, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. УИХ дахь Лобби бүлэг хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж шийдүүлэх зорилготой байдгаа тэрбээр илэрхийлээд өнөөгийн нөхцөлд хот хөдөөгийн хүүхдийн амьдралын зөрүү болон ямартүвшинд байгааг ярихад сурагчид шимтэн сонсч суув. Мөн гэр бүл төлөвлөлтийг зөв ойлгож, хариуцлагатай хандах нь өсвөр наснаас эхлэдэг тул өнөөгийн чөлөөт сонголтын үед амьдралдаа алдаа гаргахгүй байхыг зөвлөөд, Гэр бүлийн тухай хуулийг төгс хууль болгохоор ажиллаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр ирээдүйн иргэнийг бэлдэж байгаа ч хүүхдийн төлөвшил, хүмүүжлийн асуудал нь боловсрол олгохоос хоцрогдох ёсгүй чухал гэдгийг хөндөн ярьлаа.
Эх сурвалж: Өдрийн шуудан