2010.10.19

С.Эрдэнэ: Бодлого нь буруу

Төрийн албан хаагчдын цалин нэмэх бодлого нь Нэг сая гаруй иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тэднээс 150 мянга орчим л төрийн албанд ажиллаж байна. Монголын хөгжилд хувь нэмрээ оруулж буй, эдийн засгийг авч яваа, жинхэнэ баялаг бүтээж буй иргэдийн татварын мөнгөөр төр туйлж байгаа нь энэ. Хувийн хэвшилд ажиллаж буй 800 гаруй мянган иргэн ч шимтгэл төлдөг. Тэглээ гээд энэ шийдвэр тэдэнд наалдсангүй.

Цалин нэмлээ гээд үйлчилгээний байгууллага, багш, эмч нарт төдийлөн мэдрэгдсэнгүй. Үүний оронд цалинг 10-30 хувийн шатлалтай нэмэх нь зөв байсан. Өөрөөр хэлбэл, өндөр дээд албан тушаалтнууд нь 10 хувь, түүнээс доош 20, 30 хувь гэхчлэн. Тэгсэн бол амьдралд илүү наалдах байсан байх. Гэтэл нэмсэн дүр үзүүлж хий дэмий инфляци хөөрөгдөж, бусдын нуруунд үүрэх ачааны жинг л нэмлээ. Үнэндээ улс төрийн амлалтаа биелүүлэх гэсэн л бодлого. Бодлогоо илүү сайн боловсруулах л хэрэгтэй

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.