С.Бямбацогт: 2,7сая хүний 1,8 сая нь тэтгэмж авдаг байж болохгүй
2010.10.04

С.Бямбацогт: 2,7сая хүний 1,8 сая нь тэтгэмж авдаг байж болохгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд дотор  түүний санаачилсан дөрвөн төсөл бий.

-Намрынчуулганынээлт дээр Ерөнхийлөгч үг хэлсэнгүй. Харин УИХ-ындаргьн хэлсэн үг анхаарал татлаа. Монголын хуультогтоомжийг хэрэгжүүлдэггүйгадаадын хөрөнгө оруулалттайкомпаниудьш үйл ажиллагаа,тэдэнтэй сөргөлдсөн, улмаарэд хөрөнгөд нь галт зэвсэгашиглан халдсан иргэнийхөдөлгөөнүүдийнталаарУИХ-ьн даргын хэлсэн үгэнд дурдагдлаа. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?

-Хуулийн  хэрэгжилтийг сайжруулах, амьдралд нийцтэй хууль батлах, баталсан хууль нь хэрэгжихгүй байгаа бол хэрэгжүүлэх талаар Засгийн газар, харьяа агентлагууд санаачилгатай ажиллах ёстойг УИХ-ын дарга сануулсан. Хуулийг санаатайгаар хэрэгжүүлэхгүй байх тохиолдол гарч байгааг шүүмжиллээ. Тухайлбал, Ой, усны сав газарт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох тухай хууль хэрэгждэггүй. Наад хууль чинь хэрэгжихгүй учраас бид үйл ажиллагаагаа явуулна гэсэн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай зарим компанийнхан асуудалд хандаж байгаа тухай яриа бий. Баталсан хууль нь бидэнд таалагдахгүй байгаа учраас өөрчлүүлнэ гэж гадаадын хөрөнгө оруулагчид ярих болсон гэнэ. Монголын төр захиалгаар хууль баталдаггүйг, төрд "төмөр нүүр" байдгийг харуулах хэрэгтэй.

-Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд дотор зайлшгүй чухал төслүүд орсон гэж үзэж байна уу?

-24 асуудал төлөвлөснөөс Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор  хамгийн   олон   буюу наймыг нь хэлэлцэхээр байна. Хууль зүйн байнгын хороо тав, Эдийн засаг, Төсвийн байнгын хороогоор дөрөв, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороогоор нэг асуудал хэлэлцэнэ. Эдгээрээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Гадаадад ажиллах хүч гаргах болон гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл анхаарал татаж байгаа. Казиногийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын эрх зүйн байдлын тухай, 2010 оны төсвийн тухай хууль, 2011 оцд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын тухай зэрэг чухал төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл анхаарал татаж байгаа..,

-Эдийн засаг өсөхийн хэрээр төсөвт бий болсон нэмэлт орлогыг ард иргэддээ тарааж өгөх хэлбэрээр бэлэнчлэх сэтгэлгээг их дэмжлээ. Энэ хэрээр ажил хийдэг хүний тоо буурч, залхуу хүмүүсийн хүрээ нэмэгдсэн гэж үзэж болох юм. Бэлэн мөнгө тараахаас илүү хөдөлмөр эрхлэх сэтгэлгээг бий болгож, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийг төр бодлогоороо дэмжих ёстой. Хуулийн үзэл баримтлалыг үүнд чиглуүлж байгаа. Ажилгүй гэсэн мөртлөө хувийн машинтай, байшинтай, эрүүл мөртлөө хөдөлмөрийн чадвараа алдсан гээд тэтгэмж авдаг хүмүүсийг халамжид хамруулах ёсгүй. Монголын хүн амын 70 хувь нь төрөөс ямар нэгэн хэлбэрээр тэтгэмж авч байна. 1.8 сая хүн гэсэн үг. Халамжийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг уялдуулж, түүнд өөрчлөлт оруулснаар үүнийг шийдэх боломжтой' гэж уздэг. Халамж эзнээ олох ёстой.

-Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай хуулийн төсөл дээрх хоёр төсөлтэй уялдах ёстой байх. Хуулийг эргэж харахгүй бол манайхан гадаадаас    ажиллах   хүч    авахдаа илүү анхаарч гадаадад гаргаж байгаа монголчуудынхаа эрх ашгийг орхигдуулсан байна гэж Та нэгэнтээ шүүмжилж байсан санагдана..,

-Монголын хамгийн ухамсар-тай, боловсролтой, эрүүл, гэр бүлээ аваад явчих чадвартай ажиллах хүч амьдрахын эрхээр гадаадад гарч байгаа, гарахыг хүсэж' байна/-" Тэгсэн хэрнээ гадаадад очоод хамгийн муу, ажиллах нөхцөлгүй орчинд өөрийн эрхгүй ажиллах болсноор эрүүл мэндээрээ хохирдог. Тийм учраас гадаадад ажиллах хүч гаргах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Монголд үндэсний ажиллах хүч их хэрэгтэй байна. Бүтээн   байгуулалтын   их   ажил өрнөж эхэллээ гэсэн нэрээр гадаадаас ажиллах хүч хэдэн арван мянгаар нь авч байна. Тэд монголчуудын хийх ёстой ажлыг өндөр хөлсөөр хийж байна. Гэтэл монголчууд ажилгүй ядуу, боломжтой нэг нь гадаадад гарч "боол" болж байгааг анхаарахгүй байж таарахгүй. Засгийн газраас өргөн барьсан Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах тухай хуулийн төслийн есөн бүлгийн нэгд нь л гадаадад ажиллах хүч гаргах тухай дурдсан байгаа юм. Хуулийн үзэл баримтлал монголчуудын сайхан амьдарч, ажиллахад чиглэсэн бус гадаадынхныг дэмжсэн агуулгатай болсон байна. Тэгэхээр Засгийн газар яагаад ийм "хачин" төсөл өргөн барьсныг УИХ-аар нухацтай ярих ёстой.

-Өөрөө дангаар болон нөхөдтэйгөө хамтран боловсруулж өргөн барьсан төслүүдийнхээ талаар жаахан тодруулахгүй юу?

-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Жил бүр нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл баталдаг, Гэтэл түүний биелэлтийг ярьдаггүй. Тийм учраас Үндсэн чиглэл хий хоосон мөрөөдлийн жагсаалт болох нь бий. Төсвийн хуультайгаа уялдаагүй учраас тавьсан зорилтууд хэрэгждэгтүй. Үүнийг шийдвэрлэхийн тулд Үндсэн чиглэлийн биелэлтийг төсөвтэйгөө адилхан хэлэлцдэг болох нь УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болж буй.

 

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл санаачиллаа. Зээл авахдаа аж ахуйн нэгж, иргэн нэг байшингийн хэдэн талаас авсан зураг харуулаад хэд хэдэн зээл авах тохиолдол цөөнгүй. Зээлийн барьцаа, баталгаа, олголт, эргэн төлөлт ил тод байх нөхцөл хангагдаагүй учраас зээлийн нэгдсэн мэдээллийн төв байгуулах шаардлага бий. Нэг хөрөнгөө олон газар давхардуулан тавьж хуурч мэхлэх явдлыг энэ хуулиар хязгаарлах боломжтой. Найдвартай зээлдэгчид заавал барьцаа хөрөнгө гэхгүйгээр зээл авах боломж бүрдүүлэхэд хуулийн үзэл баримтлал чиглэсэн.

Бэлчээрийн тухай хууль хөдөөгийн иргэдийн хамгийн их хүсэн хүлээдэг зүйл. Энэ төсөл их маргаантай. Нэг хэсэг нь хуультай болгоод өгөөч гэхэд нөгөө хэсэг нь тааваараа оторлон нүүдэллэхийг хорих гэлээ, Бэлчээрийн тухай хууль хэрэггүй гэж таагүй хандаж буй. 19 гишүүний хамт төслийг өргөн барьсан.

 Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан. Сүүлийн үед Монгол Улс хөрөнгө оруулагчдаа анхаарлын төвд байх   болсноор   стратегийн   ач холбогдолтой зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 70-80 хувьд хүрсэн нь бий. Энэ нь нийгэм, эдийн засгийн тогтвортой, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Ганцхан жишээ хэлэхэд, 2008 оны санхуү, эдийн засгийн хямралын үед "Мобиком" корпораци хэдэн зуун сая долларыг гадагш татсан  нь валютын ханшид инфляц өсөхөд сүрхий нөлөөлсөн. энэ' жишээгээр бодоход гадаадын хөрөнгө оруулалтад анхааралтай бодлоготой хандах хэрэгтэй юм Банк, харилцаа холбоо, төмөр зам, эрчим хүч, уул уурхай зэрэг томоохон салбарын хөрөнгө. оруулалтыг төр зохицуулах ёстой Монголчуудын ажиллаж чадах салбарт яагаад гадаадынхан илүү эрх мэдэлтэй байх ёстой юм. Монголчууд ажиллаад, ажлын байр гаргаж, орлого олох боломжтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих щаардлага байхгүй. Үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд хуулийн үзэл баримтлал давхар чиглэгдсэн.

-Хуулнйг хэрэгжүүлдэггүй, бид хүссэнээ Монголын төрд захиалж хийлгэдэг гэсэн байдлаар гадаадын зарим хөрөнгө оруулагч иргэний хөдөлгөөнийхнийг доромжилсон тухай УИХ-ын даргын хэлсэн үгэнд дурдагдсан...

Гадаадын хөрөнгө оруулалттай нэг компанийнхан иргэний хөдөлгөөнийхнийг доромжилсон тухай нэг телевизээр иргэний хөдөлгөөнийхөн ярьсан гэсэн. Бид хүссэн хуулиа УИХ-д захиалдаг, Ой мод, усны сав газарт ашигт малтмал эрхлэхийг хориглох тухай хууль удахгүй бидний хүссэнээр өөрчлөгдөнө, тэгснээр бид хууль зөрчихгүй болно гэсэн юм байх, тэр хөрөнгө оруулагч. Тэгж доромжлоход нь иргэний хөдөлгөөний хэдэн нөхөр эд хөрөнгө рүү нь буудсан гэсэн. Одоо тэдэнд эрүүгийн хэрэг үүсгээд байна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй жирийн нэгэнд аянга мэт буудаг байж таарахгүй биз дээ. УИХ-ын дарга үүнд онцгой анхаарч ажиллана гэсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.