С.Эрдэнэ: Хүний наймаа ямар ч хяналтгүй цэцэглэж байна
2010.11.16

С.Эрдэнэ: Хүний наймаа ямар ч хяналтгүй цэцэглэж байна

Бага насны охидыг худалддаг, биеийг нь үнэлүүлдэг бүлэглэл бий болсон. Бүр онгон охидыг өндөр үнээр худалддаг, худалдаж авдаг сүлжээ үүссэнийг сүүлийн үед байнга мэдээлэх боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүд бидэнд байр сууриа илэрхийлсээр байна.

 

-Хууль тогтоолцож суугаагийн хувьд та хүүхдийг бэлгийн мөлжлөгг ашиглаж байгаа хэргийн талаар ямар бодолтой явна?

-Бага насны охидыг худалдаж авч хүслээ хангадаг гэж л байна. Ер нь бага насны гэлгүй охид, эмэгтэйчүүд, залуучууд хүртэл хүний наймаанд өртөх боллоо. Эндээс харахад хүний наймаа ямар ч хяналтгүй цэцэглэж байна. Хүний эрхийн үндэсний комисст хандаж би хоёр ч удаа "Хүний наймаа замбараагаа алдлаа" гэдгийг сануулсан. Гадаад дотоодод ажиллуулах, жуучлах нэрээр худалдаж байгааг үгүйсгэхгүй. Хүн айлгаж дарамталж байгаад эд эрхтэнээс нь тайраад авчихсан байхад хэлэхгүй. Хамгийн гол нь энэ бүгдийг нийгэмд үндсээр нь таслах хэрэгтэй. Ийм хэрэгтэй тэмцэх шинэ хэлтэс, газар байгуулаад, мянга сэрэмжлүүлж бичээд арилахгүй. Нийгмийн үндэс болсон амьжиргааны төвшин. Хоногийн хоолны, талхны мөнгөгүй, өмсөх хувцасгүй хүн олон байна. Охид хүүхнүүд дуртайдаа биеэ үнэлээгүй. Амьдрах эцсийн аргаа хэрэглэж байна. Хүн идэх, өмсөх, сурах эрхтэй. Гэтэл мөнгө нь алга. Би айдаг. Амьд байгаа цагтаа хэдэн хүүхдээ яаж ийгээд амьдралд нь чиглүүлээд явах байх. Миний ач гуч, дараагийн үе ямар явахыг хэн мэдлээ. Тэгэхээр нийгмийг цэвэржүүлэхгүйгээр зөвхөн хар амиа бодоод явах юм бол хэзээ нэгэн цагт цээрлэлийг нь амсана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.