Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.07.27
Ж.Батсуурь Баянхонгор аймагт ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан, Монголын Нутгийн удирдлагын холбооны ажлын албаны дарга, зөвлөх П.Янжинлхам болон албаны бусад хүмүүсийн хамтаар Баянхонгор аймагт ажиллав.
Тэрээр Монгол Улсын Эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл, Хотыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хангах зэрэг асуудлаар мэдээлэл хийжээ.
Мөн тус аймагт хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтуудтай танилцсан юм.