ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.07.31
Арьс шир, ноосны урамшууллыг бүх малчдад олгоно
Төрөөс малчдад арьс шир, ноосны урамшуулал олгодог. Гэхдээ зөвхөн хоршооллын гишүүн малчдад урамшуулал авахыг зөвшөөрдөг байж.
Харин энэ жил хуурайшилт ихтэй, хадлангийн гарц муу байгаа зэргээс шалтгаалан малчдыг дэмжих зорилгоор арьс шир, ноосны урамшууллыг бүх малчдад олгох шийдвэр гаргаснаа ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээллээ.
Ер нь дээрх урамшууллыг зөвхөн хоршооллын гишүүн малчдад олгодог нь буруу. Үүнийг өөрчлөх хуулийн төсөл санаачилна хэмээн УИХ-ын хэд хэдэн гишүүн байр сууриа илэрхийлж байжээ.