Өршөөлөөр 4000 орчим хоригдол суллагдана
Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.08.04

Өршөөлөөр 4000 орчим хоригдол суллагдана

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас  зарим зүйлийг тодруулсан юм.

-Өршөөлийн хуулийн төслийг байнгын хорооны  гишүүд хэлэлцэхийг дэмжсэн үү?

 -Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

8000 гаруй хоригдол ял эдэлж, 1000 гаруй хүн сэжиглэгдэн шалгагдаж байна.  Өршөөлийн хууль гарснаар хоригдож байгаа хүмүүсийн ял 30-40 хувиар багасаад, 2000-4000 орчим хоригдол өршөөгдөнө. 2002 оны хууль бол шоронжсон хууль болсо, Монгол Улс шоронгоор дүүрсэн байна гэдэг. Энэ алдааг засах ёстой. Тийм учраас Эрүүгийн, Зөрчлийн хуулийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэнэ. Ингэхдээ хөнгөн гоомой бус дэгийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг  гишүүдийн ирц бүрдээгүй байхад хууль зөрчиж явуулсан гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Та үүнийг тайлбарлахгүй юу?

 Хууль зөрчсөн зүйлгүй. Хурал гишүүдийн 50-иас дээш хувийн ирцтэйгээр эхэлдэг. Хурлын явцад тухайн гишүүд таалагдсан, таалагдаагүй зэргээс өөрийнх нь санал цөөнх болсны төлөө хурлыг хаяж гарч явж болохгүй. Эрүүгийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.