Технологи, өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг төрөөс дэмжинэ
Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д. Баттогтох
2015.08.06

Технологи, өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг төрөөс дэмжинэ

Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д. Баттогтохтой ярилцлаа.

-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг баталсан. Үүнд үйлдвэрлэлийг дэмжих талаар хэрхэн тусгасан 6э?

-Аливаа бодлогыг судалгаанд үндэслэж боловсруулах ёстой. Бид гадаад, дотоод орчны бодлогын шинжилгээ, зарим суурь судалгааг хийсэн. Ингэж бодлогын багц томъёоллоо гаргаж ирсэн. Гадаадад үйлдвэржилтийн бодлого хэрхэн хэрэгжиж байна, манай улсад тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэх мэтээр харьцуулж үзсэн. Судалгааны явцад аж үйлдвэрт хэрэгцээтэй дөрвөн үндсэн хүчин зүйл байдаг нь харагдлаа.

Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин маш сайн байх ёстой. Хөрөнгө оруулалт татах, дотоодын үйлдвэрлэл хөгжихөд саад бэрхшээл болдогг үй, ойлгомжтой байх ёстой. Хоёрдугаарт, хүний нөөцийн асуудал чухал. Мэдээж аж үйлдвэрийн салбарыг хүн тодруулбал, чадварлаг менежер, инженер, техникийн ажилтан авч явна. Тиймээс хүнээ хөгж үүлэх нь зайлшгүй. Гуравдугаарт, аж үйлдвэрийн салбарт санхүүжилт маш чухал. Санхүүжилт, хөрөнгө оруулалт хийж байж үйлдвэрлэл цааш хөгжих боломжтой. Зөвхөн хөнгөлөлттэй зээл өгөх биш, факторинг, зээлийн батлан даалт, санхүүгийн түрээс буюу тоног төхөөрөмжөө барьцаалаад зээл авах боломж олгох зэрэг санх үүжилтийн олон механизмыг хэрэгж үүлэх ёстой.

Дөрөвдүгээрт, технологи хамгийн чухал нь. Үндэсний брэндийг хэрхэн бүтээх вэ, өөрийн түүхий эдээ хэрхэн үнэ цэнэ шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэдэг нь ноу-хау технологиос хамаарна. Бид цаашдаа дэвшилт технологийг нутагшуулж, эсвэл үндэсний шинэ технологийг бий болгох хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлийг багтаасан бодлогын баримт бичиг батлуулсан. Бодлогын баримт бичгийг 15 жилийн хугацаатай, гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний таван жилд үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэх, импортыг орлох, дараагийн таван жилд нь экспортын, сүүлийн таван жилд экспортын чиглэлийн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгж үүлэхээр бодлогод тусгасан.

-Тэгэхээр дээрх дөрвөн хүчин зүйлийн дэмжлэг хэрэгтэй гэж ойлгож болох нь ээ.

-Тийм ээ. Аж үйлдвэрийн яамнаас бодлогыг дагасан хэрэгжилтийн ажилдаа орсон. Тухайлбал, эрх зүйн орчны хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг боловсруулж батлууллаа. Мөн тус хуулийг дагалдах хуулиудад өөрчлөлт оруулсан. Эдгээр нь бодлогын баримт бичигтэй нягт уялдаж байгаа. Хүний нөөц өө бэлтгэх хүрээнд үйлдвэрлэлд хэрэгтэй байгаа инженерүүдийг захиалж бэлтг үүлнэ. Мөн дотоодын их, дээд сургуулиуд болон МСҮТ-тэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Санхүүгийн дэмжлэгийн хувьд зөвх өн хөнгөлөлттэй зээл олгох биш, санх үүгийн түрээс, венчур хөрөнгө оруулалт, факторингийн үйлчилгээ болон зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжиж ажиллана. Тухайлбал, үйлдвэрлэгч анхны зээлээ аваад ихэнх үндсэн хөрөнгөө барьцаанд тавьчихдаг. Дахиад санх үүгийн дэмжлэг авах гэхээр барьцаалах зүйл байдаггүй. Иймээс үйлдвэрлэлийн бодлогын зээлийг төрөөс батлан даах, лизингийн үйлчилгээнд хамруулах хэрэгтэй байна. Технологи нутагшуулах, бий болгох чиглэлээр гадаад болон дотоодын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэйгээ хамтарна.

Үйлдвэрүүд өөрийн судалгаа хөгжлийн багаа түшиглэн өрс өлд өх чадвар бүхий технологи бий болгохыг дэмжинэ. Эндээс үндэсний брэнд гарах боломжтой. Ер нь үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн түүнийг боловсруулах технологийг бий болгоход маш их мөнгө шаарддаг. Гэхдээ энэ нь урт хугацаандаа өндөр үр ашиг, өгөөж авчрахыг үйлдвэрлэл эрхлэгч нар ойлгох хэрэгтэй. Иймээс технологийн чиглэлийн судалгаа хөгжлийн зардлыг улсаас дэмжлэг болгож олгох механизмыг бүрд үүлсэн.

-Манай хувийн хэвшлийнхэн "төрийн дэмжлэг" гэсэн үгийг амны уншлагаа болгосон. Тиймээс дэмжлэгийн талаар онцгойлж асуугаад байгаа юм. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталчихлаа. Одоо үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих вэ?

-Үйлдвэрлэлийг дэмжих хууль аж үйлдвэрийн бодлоготой нягт уялдаатай. Хуулийн үндсэн зорилго нь экспортын чиг баримжаатай, мөн импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих харилцааг зохицуулах юм. Хуулийн хүрээнд гурван дэмжлэг үзүүлнэ. Нэгдүгээрт, үйлдвэрлэсэн бүтээгдэх үүнийхээ 30-аас дээш хувийг экспортолж байгаа үйлдвэр эрхлэгчийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүгийн зөрүүг төр өөс төлнө. Тухайн компани үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд арилжааны банкнаас зээл авлаа гэж бодъё. Банк зах зээлийн хүүгээрээ зээл олгож таарна. Манай Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн хүүг Засгийн газар тогтоох учиртай. Жишээлбэл, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэж тооцъё.

Харин арилжааны банкны зээлийн жилийн хүү 20 хувь байгаа. Ингэхээр Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зөрүү болох 14 хувийн хүүг үйлдвэр эрхлэгчийн өмнөөс төлнө гэсэн үг. Хоёрдугаарт, тухайн бүтээгдэх үүн технологийг бий болгоход зарцуулагдсан судалгаа хөгжлийн зардлын 75 хувийг улсаас буцаан олгох дэмжлэг байгаа. Мэдлэг технологийн агууламж өнд өр бүтээгдэхүүн гаргах нь улсын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт чухал учраас технологийн судалгаанд дэмжлэг үзүүлж буй юм.

Түүнчлэн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор факторинг үйлчилгээг (факторингийн үйлчилгээ гэж зээлд үүлэгч буюу үүрэг гүйцэтгэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах, энэхүү эрхийг хүлээн авагч

нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг хэлдэг) үзүүлнэ. Манай улсын зах зээл хязгаарлагдмал. Хойд, урд хөрштэйгээ харьцуулбал жижиг зах зээл шүү дээ. Тиймээс бид экспортын чиг баримжаа бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь аж үйлдвэрийн бодлогын гол зорилго гэж харж байгаа.

-Импортыг орлох бүтээгдэх үүний үйлдвэрлэлийг дэмжих талаар ямар ажил хийсэн 6э?

-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдан өөрчлөгдөж буй хуулиудад импортыг орлох бүтээгдэх үүний үйлдвэрлэлийг дэмжих хөш үүргийг тусгасан. Тухайлбал, импортын бараа бүтээгдэхүүнд тарифын зохицуулалт хийх боломж бүрдлээ. УИХ-ын 1999 онд баталсан импортын тарифын зарим бараа бүтээгдэх үүнд Засгийн газар өөрчл өлт хийх боломжтой болж байгаа. Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолд 1999 оноос хойш ямар ч өөрчлөлт оруулаагүй байдаг.

Уг нь дотоодын зах зээлээ хангах, хийж чадах, хийж эхэлж байгаа дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлого явуулж, тарифын зохицуулалт хийж байх ёстой. Ийм зохицуулалт хийхийг дотоодын үйлдвэрлэгч хамгийн их хүсдэг. Гаалийн барааны жагсаалтад бүртгэлтэй 5800 гаруй бүтээгдэхүүний 300 гаруй бүтээгдэх үүний импортын тарифт өөрчлөлт хийх эрхийг УИХ-аас Засгийн газарт олгосон. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс учраас импортын барааны тарифыг 15-20 хувь хүртэл нэмэх бололцоотой.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тус хуульд тоо ширхэг, чанар стандарт шаардлага хангасан, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн болон орон нутгийн худалдан авалтад заавал шалгаруулах заалт оруулсан. Энэ бол дотоодын үйлдвэрлэлээ борлуулалтаар дэмжиж буй чухал бодлого. Өнгөрсөн жил төрийн болон орон нутгийн хөрөнгөөр нэг их наяд гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг. Эдгээр худалдан авалтын тодорхой хэсгийг үндэсний үйлдвэрлэлээс нийлүүлэх боломжтой.

Ийм зохицуулалт хийснээр дотоодын үйлдвэр үүдийг дэмжихээс гадна гадагшаа урсах валютын урсгалыг хязгаарлах давуу талтай. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд мөн өөрчлөлт оруулсан. Одоогийн тогтолцоогоор түүхий эд экспортолсон ч, эцсийн бүтээгдэхүүн экспортолсон ч НӨАТ тооцдоггүй. Хэрэгцээтэй түүхий эдээ гадаад зах зээл рүү гаргачихвал бид юугаараа юу үйлдвэрлэх вэ. Үйлдвэрлэлийн хүчин чадал нь байсаар байтал түүхий эдээ гадагш гаргах шаардлагагүй, эндээ бүрэн боловсруулан илүү нэмүү өртөг бий болгох хэрэгтэй.

Иймээс арьс шир, ноос, ноолуурын салбарын бүтээгдэхүүнд ийм зохицуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, түүхий эдээр гаргавал НӨАТ авах, харин эцсийн бүтээгдэхүүн экспортолбол авахгүй байх зохицуулалт хийж байна. Эцсийн дүндээ

технологи, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үилдвэрлэхииг төрөөс дэмжиж баигаа юм. Түүхий эдээ бүрэн боловсруулбал үнэ цэнэ нь өсөхөөс гадна ажлын байр бий болдог давуу талтай.

-Дэмжлэгт хэнийг хамруулах вэ. Шалгүур үзүүлэлт тавина биз дээ.

-Манайд экспорт хийдэг компани харьцангуй цөөн бий. Бидний тооцоогоор нийт 1026 байгууллага, иргэн, компани ямар нэг хэлбэрээр экспорт хийсэн байдаг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг экспортолж буй 438 аж ахуйн нэгж бий. Эдгээрийн ихэнх нь уул уурхайн салбарын компани байгаа. Яг боловсруулах үйлдвэрийн чиглэлээр экспорт хийж байгаа 100 гаруй компани байна. Энэ тоог бид өсг өх хэрэгтэй.

Мэдээж төрийн дэмжлэгт шалгуур үзүүлэлт тавина. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагаж Засгийн газраас батлах журмаар эдгээр шалгуур үзүүлэлтийг тогтооно. Харин дэмжлэгийг Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж олгоно. Тус сангийн хөрөнгийг бүрд үүлэх, зарцуулах, хяналт тавих харилцааг зохицуулсан журмыг мөн Засгийн газар батална. Эдгээр хоёр журмыг Аж үйлдвэрийн яамнаас боловсруулан Засгийн газраар ойрын үед батлуулахаар ажиллаж байна.

-Санд хэдэн төгрөг төвлөрүүлж байж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг болж чадах вэ. Тооцоо бий юү?

-Санг улсын төсөв, олон улсын байгууллага, гадаад улсаас үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон зээл, хандив зэрэг эх үүсвэрээс бүрд үүлэхээр тусгаж өгсөн. 2016 оны төсөвт Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой эх үүсвэрээ тусгуулна. Бидний тооцоогоор сангийн хөрөнгийг дотоодын нийт бүтээгдэх үүний хоёр хувиас багагүй хэмжээгээр төвлөрүүлж байж үр дүн өгөх ёстой.

-Сангаа мөнгөжүүлж, шалгуур үзүүлэлтээ тодорхойлсны дараа анхны дэмжлэгээ үзүүлж эхлэх нь байна. Хэзээ дэмжлэг үзүүлж эхлэх бол?

-Хэрвээ санд эх үүсвэр төвл өрүүлж чадвал энэ ондоо багтаан анхны дэмжлэгээ олгож эхэлнэ. Үйлдвэрлэл эрхлэгч нар маш их хүлээлттэй байгаа. Өмнө нь хууль боловсруулах хэлэлцүүлэг хийх үед ч нэлээд хүлээлттэй байсан. Ялангуяа, хуулийн үндсэн дэмжлэг болон худалдан авалтын хуулийн өөрчлөлтийг маш ихээр дэмжиж байгаа. Төрийн болон орон нутгийн өмч өөр худалдан авалтыг жилийн турш хийдэг. Уг хуультай холбогдон ямар бараа бүтээгдэхүүнийг төрийн болон орон нутгийн хөрөнгөөр авч болох вэ гэдэг жагсаалтыг Засгийн газар батлах ёстой. Үүнийг Аж үйлдвэрийн яамнаас ойрын хугацаанд боловсруулан батлуулна.