Өвөлжилт хүндрэх сургаар хувийнхаа эрх ашгийг шийдүүлэх гэж дарамт үзүүлж буйд автахгүй
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.08.12

Өвөлжилт хүндрэх сургаар хувийнхаа эрх ашгийг шийдүүлэх гэж дарамт үзүүлж буйд автахгүй

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос ургацынхаа 80 хувийг алдана гээд байх юм. Салбарын яамны зүгээс тооцоо судалгаа гаргасан уу?

-Одоогоор ургацынхаа хэдэн хувийг алдана гэж хэлэх боломжгүй. Ер нь ургац алдах магадлалтай байгаа. Наймдугаар сарын 25-нд эцэслэгдэх дүн гараагүй байхад ургацын хувийг хэлэх боломжгүй. Аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, урьдчилсан мэдээ авсан байгаа. Мөн тариаланчид ч хэдэн га-гаас хэдий хэмжээний ургац авах магадлалтай байгаагаа хэлж байна. Тэдний мэдээллээр зуншлага сайн сумдад 10-24 центнер ургац авна гэсэн. Гантай байгаа газрууд нь 3-6 центнэр авах жишээтэй дүн мэдээнүүд алаг цоог ирж байна. Нийт га талбай, явцын байдлын таамаглаж байгаагаар 60 хувийн ургац авна гэсэн төсөөлөлтэй байна. Арав хүрэхгүй хувь нь ургац алдана, уринш руу шилжиж байна гэсэн дүн мэдээ ирүүлсэн. Үлдэж байгаа 30 хувьд нь цаг агаарын байдлаас шалтгаалаад найдвар тавьж болно. Хэрэв хяруу эрт унахгүй бол 60 хувь нэмэгдэх магадлалтай гэсэн үг. Тэгэхээр 80 хувийн ургац алдана гэдэг бол ямар ч судалгаагүй хэлж байгаа зүйл.

Ургац алдах учраас тариаланчид өр зээлээ төлж чадахгүй гэж мэдэгдсэн. Ер нь тариаланчид өөрсдөдөө байгаа буудайны үнийг нэмэх далд санаа агуулж байна гэх шүүмжлэл ч бий. Танай яам энэ асуудлыг судалж байгаа юу?

-Тийм ээ. Ургацын 80 хувийг алдана гэж зохиомлоор дэвзргэсзн тэдний мэдээлэлд еөрсдийнхөө буудайн үнийг нэмэх гэсэн далд санаа явж байгаа нь үнэн. Цөөн тооны тариаланчдын нэр бариад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яриад байгаа нөхөд өөрсдийнхөө орон нутгийн төсөвт төлөх ёстой он дамнасан олон зуун сая төгрөгийн өр төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон бусад банкуудад төлөх ёстой өр төлбөрөө төлөхгүй зугтах гэсэн хувийн сонирхлоор цуу яриа дэгдээж байна.

-Тэд одоогийн байдлаар  улсад хичнээн төгрөгийн өртэй байгаа юм бэ?

-Ер н ь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2014 оны төгсгөлд гэхэд 80 тэрбум төгрөгийн өртэй байсан. 40 орчим тэрбум нь олон жил дамнасан гурилын үйлдвэрүүдийн өр. Урамшууллын мөнгөнөөс зарим аж ахуйн нэгжүүдийн өрийг суутгаж авсан. Төлөх ёстой мөнгөө төл гэдэг шаардлагаас үүдэлтэйгээр маргаан гарч эхэлсэн л дээ. Зарим нь өрөө төлөхгүй, он дамнуулж байгаад цайруулдаг гэсэн ойлголттой байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Жагсаал цуглаан хийдэг хэн нэгний хэл амнаас нь айгаад тавьсан өрийг нь цайруулаад явна гэсэн ойлголт байхгүй. Бид өгсөн зээлээ буцааж авч байж, дараагийн жилийн тариалалт явуулахад дэмжлэг үзүүлж явдаг жамтай. Энэ хэрвээ тасалдах юм бол ямар мөнгөөр дараачийн тариаланчдын үйл ажиллагааг дэмжих вэ.

Тариаланчдын нэрийг барьсан цөөн хэдэн хүн өөрсдийнхөө дураар явах санаархалтай байна л даа. Өмнөх сайд нартай ойр гэдэг нэрээр асуудпуудаа шийдүүлж ирснээ санагалзаад байх шиг. Жишээлбэл, нойтон буудай байхад хүчээр ав гэж шахдаг. Цавуулаг нь хүрэхгүй байхад хүрсэн мэтээр нийлүүлдэггээд асар олон тэрбум төгрөгийн дэмжлэгийг яамнаас авдаг байсан үеэ санагалзаад байна, тэд. Тухайлбал, Гацуурт” компанийн захирал Чинбат гэдэг хүн гурван тэрбум төгрөгийн дэмжлэг ХХАЯ-аас аваад үхэр оруулж ирсэн байгаа. Түүний өр төлөх хугацаа нь болсон. Гэтэл одоо болтол төлөхгүй, арга заль хэрэглээд л явж байна. Орон нутгийн төсөвт төлөх ёстой татвар, олон зуун сая төгрөгийг ган, зудын нэрээр төлүүлэхгүй байх арга зам хайгаад явна.

-Өвөлжилт хүндэрч, гурилын хомсдох нөхцөл байдал үүсэх үү?

-Манай яамны зүгээс өвөлжилт хүндэрч болзошгүй байдлыг харгалзан үзээд ирэх жилийнхээ мах болон улаан буудайн нөөцийг хангалттай базаах шийдвэрийг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлсэн. Улаан буудай болон махны нөецөө базааж авна. Юун түрүүнд хэрэглэгчийнхээ эрх ашгийг хангаж ажиллана. Нийт хэрэглэгчдийнхээ үндсэн хүнс болох мах, гурилын үнэ тогтвортой, найдвартай нөөцөлсөн байх асуудалд анхаарч байна. Тэрний дараа бусад асуудлууд нь яригдана.

Нэгдүгээрт ган болж өвөлжилт хүндэрч болзошгүй сургаархувийнхаа эрх ашгийг шийдүүлэх гэж хууль бусаар дарамт үзүүлэйд байгаа явдалд автахгүй. Үйл ажиллагаа ном ёсоороо явна. Энэ жил бол улаан буудайн нөөц үрийн буудай болон таваарын буудайтай нийлээд 150 мянган тн дутах нь гэсэн тооцоог урьдчилж гаргаад байгаа. Тэгэхээр дутах нөөцөө бүрдүүлнэ. Нэгэнт бид дутаад байвал импортооравахаасөөр аргагүй байдалд орно. Юун

түрүүнд тариаланчдынхаа улаан буудайг дотоодын гурилын үйлдвэрүүд. Тариалан эрхлэлтийг дэмжих сан улсын нөөцөд авна. Тэгэхээр дотоодынхоо тариаланчдын ургуулсан хүнсний улаан буудайн чанар нь тэнцэж байвал авна. Дотоодынхоо тариаланчдаас буудай авч байгаагаас хамаарч импортын буудайнаас гурилын үйлдвэрт хуваарилах, мөн хөнгөлөлттэй зээлийг нь сунгаж өгөх асуудлыг шийдвэрлэнэ.

Хүнсний шаардлага хангахгүй улаан буудайг малын тэжээлд очиход нь зориулж арван тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдүүлж өгөхөөр болсон. Малын тэжээлийг дотооддоо үйлдвэрлэхэд нь НӨАТ-аас чөлөөлөхөөр хуулийн төслийг өргөн барьж байна. Хэвэгний экспортыг тодорхой хугацаанд хязгаарлах асуудлыг шийдвэрлэж байгаа. Мөн огт ургац авч чадаагүй, алдаж байгаа тэр хэсэгт нь дүйцүүлэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийг хойшлуулах ажлыг зохион байгуулна.

-Газар тариалангий салбарт мэргэжлийн хүмүүс дутмаг байгаагаа байгалийн хүчин зүйл, хохирол амсах шалтгаа болж байгаа юм биш үү?

-Тариалангийн аж ахуй нэгжүүд тэр болгон агрономи ажиллуулахгүй байна. Мэргэжлийн хүн байхгүй таамгаар ажиллаж байгаа тал байна. Хамгийн их ургац алдсан хэсгүүдийг судлаад үзэхээр уринш хийгээгүй технологи мөрдөөгүй, үрээ зөв зохистой сонгож чадаагүй эдгээр аж ахуйн нэгж дээр ургац алдалт их байна.

-Тариаланчдад өрөө төлөөгүй гурилын үйлдвэрүүд бий юу?

-Байгаа. Одоо бид тэдэнд шаардлага тавина Хэрвээ тариаланчид өрөө барагдуулаагүй бол хөнгөлөлттэй зээлийг нь  сунгахгүй, импортын буудай хуваарилахад ч гэсэн дэмжихгүй гэсэн бодлого явуулж байгаа. Тиймээс  гурилын үйлдвэрүүдэд шаардлагаа тавина.

-Чанартай буудай тариалж чадахгүй байгаа шалтгаан нь үртэй холбоотой байдаг. Энэ асуудалд яамны зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?

-Үрийн аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй байна.

Ган, ургамлын элдэв өвчинд тэсвэртэй сортыг Дарханы Ургамал газар тариалангийн эрдэмтэд бий болгосон байдаг. Иймд үрийн аж ахуйг дэмжиж ажиллах нь зүйтэй. Нийт ургац алдалтын байдлыг судлаад үзэхээр манай нөхцөлд дасан зохицсон элит үрүүдээс ургац сайн авч байна. Жишээлбэл, Дархан-144, 131 элит үр бол төв аймгийн Жаргалант суманд сайн ургалаа. Хэдийгээр гантай байсан ч ургац сайн авчээ. Булган аймагт Дарханы 34 болон 74 сортууд илүү өндөр сайн ургаж байна. Тэгэхээр энэ жилийн болсон үйл явдал цаашид байгалийн хүчин зүйлээс хамааралтай нөхцөлд хэрхэн яаж бэлдэж ажиллах вэ гэдэгт том дохио өгч байна. Цаашид усжуулсан тариалалтыг дэмжих хэрэгтэй.

-Усны татвар өндөр байдаг юм биз дээ?

-Төрийн зүгээс суваг, хөв цөөрөм, шуудуу байгуулах ажилд нь дэмжиж өгье. Гадаргын усыг тариаланд ашиглаж байгаа нөхцөлд татвараас нь чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газартөргөн барьсан. Цаашид тариаланчид хөрсөндөө байнга анхаарч бордож байх шаардлагыг өндөржүүлж байгаа  газраа 60 жилээр эзэмших эрхийг нь нээж өгсөн. Одоо бол 15 жилээр явдаг. Хэдэн жил рапс тарьчихаад хөрсөө муутгаад, хүнийрхүү сэтгэлээр хаяад явах тал мэр сэр байсан. Тэгвэл хуулийн төсөлд энэ газрыг нь 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх боломжийг нээсэн. Зориулалтын, технологийн дагуу тариалалт хийлгэхийн тулд нэг талдаа газар эзэмших хугацааг уртасгаж, шаардлагыг нь өндөржүүлж байгаа юм. Хэрэв хөрсийг дордуулсан бол төрийн эзэмшлийн газраа буцааж авна гэсэн маш ойлгомжтой дүрмээр цаашид ажилладагбайя. Тариалалтаа технологийн дагуу хийгээд явдаг байх юм бол тухайн хүн найдвартай тариалагч болно. Тэр хэмжээгээр цаашаа бизнесийнх нь хөрөнгө оруулалт нэмэгдээд явна.

-Газар тариаланд төрийн дэмжлэг их болохоор энэ салбарт хэт олон хүн орж ирсэн. Ингээд аливаа эрсдлийг нь төр даадаг явдалд тэднийг өогшүүлсэн гэхэд болно. Энэ салбарыг зах зээлийнх нь зарчмаар явуулж болдоггүй юм уу?

-Газар тариалангийн бизнес эрхлэгчид зах зээлийн системд шилжих хэрэгтэй. Энэ боломж бололцоог нь

тарьчихаад "Тэдэн төгрөг нэм, тэгэхгүй бол чамайг огцруулна” гэж  жагсаал цуглаан болдог замаар явахгүй. 2014 оны ургац хураалтын дараа жагсаал цуглаан хийх замаар сайдад нөлөөлж буудайн үнийг тн тутамд нь 550 мянган төгрөгөөр тогтоолгосон байдаг. Энэ үйлдэл аудитын дүгнэлтээр хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. Тиймээс тариаланчдад сайд бол улаан буудайн үнийг зарлахгүй. Харин хөдөө аж ахуйн биржийн фьчерс арилжаагаар үнийг нь тогтооно. Зах зээлийн зарчмаар явъя. Энэ бол муу юм биш. Тариалан эрхлэгчид бизнесээ зөв хийгээд явбал маш их боломжтой. Ер нь сүүлийн долоон жилд 460 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ хэмжээгээр газар тариалангийн салбар хөгжсөн. Гэтэл энэ салбар руу хошуурахдаа технологи мэддэг, мэргэжлийн хүн авахгүй байгаагаас байгалийн бэрхшээл гарахад хамгийн түрүүнд өртөж байна. Манай яамны зүгээс энэ салбарыг зах зээлийнх нь зарчмаар явуулах бодлого баримталж байна.

-Импортын гурилд сүүлийн хагас жилд квот тогтоогоогүй байгаа. Харин импортын буудайг нэг цонхны бодлогоор авна гэсэн үү ?

Сүүлийн хагас жил импортлох гурилын хэмжээнд өөрчлөлт ороогүй. Импортын буудайнд сүүлийн хагас жилд квот олгохгүй. Импортоор оруулж ирэхдээ нэг цонхны бодлогоор шууд худалдан авалт хийх Засгийн газрын шийдвэр гарсан.

-Та Л.Цандэлэг гэдэг хүнийг шүүхэд өгсөн асуудал хэвлэлээр нэлээд шуугилаа. Харин тэрээр таныг огцруулах шаардлагыг Өргөдлийн байнгын хороонд өгсөн гэж дууллаа. Яам цаг уурын мэдээлэл буруу өгснөөс ургац алдсаныг холбосон байсан л даа. Та энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Л.Цандэлэг цагдаад шалгагдаж байгаа тухай эхлээд тайлбарлая. “Өдрийн сонин”-д “Импортын буудай оруулж" ирээд 10 сая ам.долларыг гурван хүн хувааж ашиг хүртлээ” гэж тэрээр ярилцлага өгсөн байсан л даа. Ер нь тэр хүн намайг олон янзаар гүтгэж байгаа. Бороо оруулах пуужингийн мөнгийг идчихлээ л гэнэ. Халх голын газрыг гадныханд зарчихаж гэх мэтээр. Тиймээс би АТГ-д өөрийгөө шалгуулсан. Албан тушаалын гэмт хэргийн мэдээлэл байна гэсэн. Тэд манай яаманд ирээд бүх бичиг баримт үзэж шалгаад Р.Бурмаа сайд гэмт хэрэг хийгээгүй байна гэсэн. Хэрэв би гэмт хэрэг  үйлдээгүй бол нөгөө тал нь гүтгэсэн болно биз дээ. Энэ асуудлыг прокурор цагдаад шилжүүлсэн байна лээ.

Би өөрөө ч цагдаад очиж мэдүүлэг өгөөд явж байна. Хэрэв энэ хүн намайг авлига авсан гэж байгаа бол гадуур хэл ам хийлгүй холбогдох газарт нь очоод шалгуулчих хэрэгтэй шүү дээ. Мөн намайг цахимаар гутааж, доромжлох үйлдлийг байнга хийдэг. Би үүнд хүлээцтэй хандсаар ирсэн. Төрийн албыг би хүндэтгэж байгаа учраас “Р.Бурмаа албан тушаалаа ашиглан онц ноцтой гэмт хэрэг хийсэн" гэдэг мэдээллийг шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тийм гэмт хэрэг хийгээгүй байна гэдгийг ч тогтоолгосон. Харин Л.Цандэлэг намайг Өргөдлийн байнгын хороонд өгсөн шалтгааны хувьд яамны зүгээс егсөн цаг уурын мэдээлэл зөрөөд шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй учраас ургацынхаа 80 орчим хувийг алдаад байна гэсэн байна лээ.

Цаг уур, орчны шинжилгээний газар бол манай яамны харьяа байгууллага биш. Миний хамаардаг ажилд байдаггүй. Харин манайх цаг уурын мэдээллийг хэрэглэдэг салбар. Байнга цаг уурынхантай холбоо тогтоож, үүлэнд нөлөөлөх сум чинь хүрэлцээтэй байна уу, тэр аппарат нь ажиллаж байгаа эсэхийг газар дээр нь очоод нөхцөл байдалтай танилцаад явж байгаа. Мөн бүтэн жилийн сумыг нөөцөлж авах асуудпыг ээлжит бус хуралдаанд оруулж Засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг санаачлаад явж байна. Цаг уурын яг бодитой таарах мэдээлэл бол 7-10 хоногийн хугацаанд гардаг. Бүтэн сараар гарсан нь урьдчилсан төлөв байдап гэсэн. Энэ зуны хувьд гэнэтийн өөрчлөлт гарсан.

Байгаль нуурын орчимд их даралтын орчин үүссэнээс ямар ч үүл гараагүй юм билээ. Ингээд зургаа, долдугаар сард буудах үүл нь ч байгаагүйг цаг уурчид тайлбарлаж байна. Тэгэхээр цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэн гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Манай газар тариалангийн салбар байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай байгаа тул усжуулалттай тариалан, ганд тэсвэртэй үрийг төрөөс бодлогоор дэмжих, хангалттай нөөцтэй байх, цаашид тариалангийн аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн агрономичдыг ажиллуулах ёстой. Аливаа зүйлийг маргаантай байна, бэрхшээл гарлаа гэжхарахгүй бодлогоо сайн гаргаад явах нь зүйтэй гэдэг дохиог энэ зуны байгалийн хүчин зүйл хэлээд байна.