2015.08.31
Нийтийн тээврийн шинэчлэл жолооч, кондукторын ажлын байрыг булаахгүй
Кондукторууд энэ жил хэд хэдэн удаа ажил хаясан.
Тэр бүхний ард нийтийн тээврийн салбар алдагдалд орж унаагаа хүлээсэн олон иргэн хохирсон. Ийм эрсдэл дахин гаргахгүй байхын тулд бодлогын шинэчлэлийг хийж байгаа тухай Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал тайлбарлалаа.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр нийслэлийн иргэдийн 80 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно гэсэн тооцоог хийжээ. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслийн маршрутын тоог нэмж зургаан парк байгуулан 2000 автобусыг үйлчилгээнд явуулдаг хүчин чадалтай болгохоор төлөвлөж байгаа аж.