УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Баянзүрх, Налайх дүүргийн 10000 сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа.
2015-2016 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 25000 орчим хүүхэд сургуулийн алтан босгоор алхаж 1-р ангид элсэн орж байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт 5000 гаруй, Налайх дүүрэгт 1000 орчим багачуул 1-р ангид элсэн орж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Баянзүрх, Налайх дүүргийн 20 сургуулийн 1, 2 дугаар ангийн 10000 орчим сурагчдад хичээлийн хэрэгсэл, ширээний цаг, гардуулж өглөө.
Хүүхэд, багачуул Та бүхэн сайхан Монгол орны ирээдүйн хөгжлийн түүчээ нь юм.
“Байгалиас цаг хугацаа нь хүн бүрт тэгш оногддог бэлэг юм. Гэсэн ч цаг хугацаа бол хамгийн үнэ цэнэтэй нь билээ. Энэ цаг хугацааг хамгийн үр дүнтэй ашиглаж сурсан хүн зорилтондоо түрүүлж хүрдэг, амжилт нь ч өндөр байдаг.Тиймээс багачуул та нарыгаа цагийг хамгийн үр дүнтэй ашиглаж хичээл сургуульдаа өндөр амжилт гаргаж "Зөв Хүүхэд" болон төлөвшин хөгжихийг бэлэгшээж ширээний цаг бэлэглэж байна" гэж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэллээ.
Ингээд УИХ-ын гишүүн Д. Ганхуяг "Монгол улсынхаа бүх багачуулд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, сурлагын өндөр амжилтыг хүсч, сайхан Монгол орныхоо бүх багш, сурган хүмүүжүүлэгчид болон аав ээжид нь ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм"