"Өнөр бүл" төвийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
"Өнөр бүл" төвийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт
2015.08.31

"Өнөр бүл" төвийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Монгол Улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо.

Тус төвийн хүүхэд багачуудаас ерөнхий боловсролын дунд сургуульд нийт 172 хүүхэд эрдэм номд шамдан суралцаж байна. Харин энэ жилийн хувьд 16 сурагч нэгдүгээр ангид элсэж байгаа юм. Тус төвийн хувьд хүүхдийн эрхийг хүндлэн, дээдэлж, оролцоонд тулгуурлан, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, амьдрах ухааны дадал чадвар эзэмшүүлж, хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилт тавин ажиллаж байгаагаа Б.Бурмаа захирал нээлтийн үгэндээ онцолж байлаа.

Тус үйл ажиллагаанд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэч Г.Нарангэрэл, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин нар оролцож шинээр элсэх суралцаж буй бяцхан сурагчдад баяр хүргэлээ.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР