Ч.Сайханбилэгтэй хамтарвал Монгол улсынхаа эсрэг ажилласан болно
УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва
2015.09.03

Ч.Сайханбилэгтэй хамтарвал Монгол улсынхаа эсрэг ажилласан болно

УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагватай ярилцлаа.

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ?

-Өнөөдрийн улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал олон хүнийг бухимдуулж байна. Ерөнхий сайд нь бүрэн эрхийхээ хүрээнд огцруулсан сайд нарынхаа оронд шуурхайхан нэр дэвшүүлчихэж чадалгүй дүлэгнээд, өөрийн намынхаа фракцуудын эрх ашигт хүлэгдчихээд байна шүү дээ. Засаглалын хямрал нүүрлэж, ардчиллаас нам дамжсан бүлэглэл, олигархиуд хожиж, улмаар талцал, хуваагдал газар авч байгаа нь нэг, хоёр жилийн үйл явцын өрнөл, үр дүн биш. Одоогийн энэ хямралын суурь аль эрт 25 жилийн өмнөөс соёолсон. Москвад хувь заяагаа шийдүүлэх биш монголчууд өөрсдийн толгойгоор төрөө удирдах эрхийг гартаа авсан түүхэн гавьяаг үгүйсгэж болохгүй. Гэхдээ манай улс ардчилсан хувьсгал өрнүүлж, зах зээлийн нийгэмд шилжихдээ ямар ч бэдтгэлгүй байснаас болоод алдсан зүйл их бий. Өмнөхөө үгүйсгэж, түүх соёл, үнэт зүйлсээ улан дороо гишгэлж, бүтээн босгосноо нураасан нь хамгийн том алдаа.Үүнээс болоод мэргэжилтэй боловсон хүчнүүдийг хэдэн мянгаар нь, ажилгүй болгож, гудамжинд гаргаж, хүний нөөцийн бодлого алдагдсан гэж боддог.

1990 оноос хойш ардчилал, хүний эрх гэсэн хоёрхон үгийг тугаа болгож, сахилга хариуцлага, дэг журам гэдэг ойлголтыг мартжээ. “Ардчилал гэдэг хүссэнээ хийх эрх” гэх хийрхэл ноёлсон шүү дээ. Ардчилал нэрийн дор завшигчид, хийдүүлэгчид, олз ашиг хайгчид олноор төрж, улстөрд шигдэцгээсэн. Одоо бизнес, улстөргаш нам дамжсан бүлэглэлийн цус холиддсон сүлжээ гадныхантай сүлбэлдээд төрийн бодлогод ч нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгаад сэтгэл эмзэглэх юм.Яг үнэндээ ардчиллын үед өмч хувьчлал хэрхэн явуулж, хэн хэн хөлжсөн бэ гэдгийг судлаад үзвэл сонин л дүр зураг харагдах байх шүү. Өмч хувьчлал нэрээр улсын хөрөнгийг үнэгүйдүүлж, 70 гаруй жилийн турш бүтээн байгуулсан үйлдвэр , аж ахуйн газрууд, сангийн аж ахуйнуудыг тарааж, хуйвалдан авч өөрсдөө баяжиж, мөн тэнд ажиллаж байсан боловсон хүчнүүдийг ажилгүй болгож, гудамжинд гаргаснаар л Монголын ардчилал буруу замаар будаа тээж эхэлсэн гэж  боддог. Нураах амархан. Босгоход хэцүү. Өмч хувьчлалаар хэдхэн луйварчин л баяжиж, нийгэм тэр чигээрээ ажилгүйчүүдээр дүүрсэн юм. Гадаад дотоодод боловсрол мэргэжил эзэмшсэн чадварлаг боловсон хүчнийг ийнхүү гаргуунд нь гаргаж, баялаг бүтээдэг салбараа сүйрүүлж сонгуулиар элдэв зүйл амлаж иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан.

Үнэндээ ардчиллын нэрийг барьж баяжсан, байгалийн баялагийг лиценз нэрээр үнэгүй авч олон зуун сая ам.долларын хөрөнгөтэй болсон, газрын наймаа хийж хөлжсөн нам дамжсан улс төрийн бүлэглэл өнөөдөр улс төрд тэмцаддэж байна. Ийм улстөрчид эх орноо хөгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр улс төрд ямар аргаар орсон тэр л аргаараа удирдах гэдэг юм байна. Мөнгөний асар их сонирхолтой ийм нөхдүүдийг гадаадын эдийн засгийн алуурчид олзолж, гар хөлөө болшдог бололтой юм. Монголын улс төрийн нөхцөл байдлыг ерөнхийд нь харвал иймэрхүү л базаахгүй дүр зураг ажиглагдах юм даа.

Ардчилал гэдэг таныхаар хэрэггүй болж таарав уу?

-Үгүйсгэсэн юм биш ээ. Зориуд гажуудуулаад байна. Ардчилал ямар үнэ цэнэтэй, ололт нь юу байв гэдгийг эхний асуултанд тодорхой хариулсан шүү дээ. Гэтэл ардчиллаар өөрсдийгөө овоглогсод ардчиллыг гажуудуулж, тарьсан балаг нь их.

Герман хэрхэн нэгдэж, ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд яаж хөгжиж дэвжсэнийг харсан. Бидэнтэй адилхан сонголт хийсэн Вьетнам, Зүүн Европын орнууд системтэйгээр ардчилал зах зээлд орж, ямархуу хөгжиж байгааг харьцуулаад нэг харчих хэрэгтэй. Тэдний замналыг  харахад өмнөх үеэ үзэн яддаггүй, хийж бүтээснийг нь нураадаггүй, бас үгүйсгэдэггүй.

Харин манай ардчиллаас олигархиуд, нам дамжсан бүлэглэлийн гишүүд л хожлоо. Улстөрд гарахын тулд бизнесийнхээ мөнгийг цутгадаг, бизнесээ өргөжүүлэхийн тулд улс төрийг ашигладаг зүй бус үзэгдэл хийж байгаа нөхдүүдийг олигархи гэж нэрлээд байгаа юм.

Хүч хөдөлмөрөө шингээн баялаг бүтээж, хэдэн зуун ажлын байр бий болгон ажиллаж байгаа олон сайн аж ахуйн нэгж бий. Шударгаар татвараа төлж зүтгэж байгаа тэднийг төрөөс сайн дэмжих нь зүйтэй. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд дундаж давхаргын хүрээ тэлсэнгүй, ерөнхийдөө иргэдийн амьдрал дорой байна. Ардчиллын үр шимийг хэн илүү хүртэв, гажуудал хэр гүнзгийрэв гэдгийг эндээс харахад ойлгомжтой байгаа биз дээ.  Нам дамжсан бүлэглэлийн  нөхөд гурван жил ард түмнийг ядуу байлган туйлдуулаад сонгуулийн жил л гэнэт хайрлаж, халамжилдаг хүмүүс болж хувирдаг. Тэгээд баахан амлана.

Тарааж цацна. Тойгдож аргадна. Хар машин ажиллуулна. Өөрсдийн мэдээллийн хэрэгслээр уяртал ухуулна. Тэгээд л ямар нэг аргаар төрд шургална. Яг үнэндээ ард түмнийг яаж ийгээд ядуу байлгах нь олигархуудад ашигтай байгаа юм. Ард түмний амьжиргаа сайжраад, худал амлалт, шидсэн багахан өгөөшинд нь хууртахгүй болчихвол тэд улс төрийн эрх мэдлээ алдана гэж айдаг биз. Эрх мэдлээ сонгуулиар тайруулчихвал яаж ч чадахгүй, хүчгүй, сул болно гэдгээ тэд сайн мэдэж байгаа. Тэгэхээр ард түмэн өрнөж байгаа үйл явдалд дүн шинжилгээ хийгээд Монголын төрөөр тоглож байгаа улс төр, бизнессийн бүлэглэлүүдийн гинжин хэлхээг сонголтоороо тас цохих хэрэгтэй байгаа юм.

Дубайн гэрээг хүлээн зөвшөөрвөл ёс зүй, үнэт зүйлийнхээ төдийгүй Монгол улсынхаа эсрэг ажиллана гэсэн үг. Дутуу байгаа сайд нарыг томилж, Засгийн газраа “нөхөж” чадахгүй цаг алдаж байгааг Та юу гэж дүгнэж байна вэ?

-Үнэхээр хариуцлагагүй байна. АН-ын дотоод зөрчлөөс л болоод удаад байх шиг байна. Уг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал шүү дээ. Толгой мэдээд нэрийг нь дэвшүүлээд УИХ-д өргөн барьж чадахгүй болтлоо шахаанд орсон юм болов уу л гэж харж байна. Ч.Сайханбилэгт зоригтой, шийдэмгий, зангарагтай байдал дутагдаж байна. Эрх мэдлийнхээ хүрээнд танхимдаа ажиллах хүмүүсээ өөрөө сонгоод, бусад нам, эвслээс санал болгож байгаа нэр дэвшигчийн хэнтэй нь ажиллах боломжтой, хэнтэй нь баг болж ажиллаж чадахгүй гэдгээ шуудхан хэлээд, ээлжит бус чуулган завсарлахаас өмнө танхимаа бүтэн болгочихож болох л байсан. Намар, өвлийн бэлтгэл ажлууд хаяанд ирчихээд байхад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй байгаагийн хариуцлагыг хэн хүлээх болж байна вэ.

-Та нар Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа биз дээ?

-МАН засгаас хөөгдөөд гарчихлаа. АН-аас “Шударга ёс” эвсэлд засгийн газарт хамтран ажиллах санал тавьчихсан байгаа. Миний хувьд байр сууриа намынхаа хурал  дээр тодорхой илэрхийлсэн.

Намынхан тань Танд Шадар сайд болох санал тавьсан юм биш үү?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээг сайжруулах талаар ямар нэгэн алхам хийгээгүй цагт Шийдлийн Засгийн газарт хамтран ажиллах, албан тушаал авах  хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Дубайн гэрээг өөрчлөх талаар “Шударга ёс” эвслийн бүлгээс хүргүүлсэн шаардлагыг тодорхой хэмжээгээр хүлээж авна гэдэгт найдаж байна. Хэн ч гэсэн хэлсэн ярьснаасаа буцаад, сайдын суудлын сураг сонсогдохоор шаардлага тавьж байснаа мартчихдаг байж болохгүй.

Өмнөх Шинэчлэлийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхдаа би Сангийн сайд, Уул уурхайн сайдтай хамтарсан тушаал гаргаж, Оюутолгой төслийн санхүүд шалгалт оруулсан юм. Сангийн яам, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын газар, Оюутолгойн төлөөлөл зэрэг байгууллагуудыг оролцуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж, баримт нэг бүрийг тулган шалгаад Оюутолгойгоос 3.2 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Тэгээд Шинэчлэлийн Засгийн газар “Рио Тинто”-гийнхонтой хэлэлцээрийн ширээний ард сууж, зөвшилцөлд хүрч, цөөхөн хэдэн асуудал дээр нэгдсэн шийдэлд  хүрч       чадаагүй байлаа.

3.2 тэрбум ам.долларыг бүгдийг нь шийдүүлдэгтүй юм аа гэхэд дэндүү дураараа загнаж байгааг нь болиулж, замбараагүй өсгөж байгаа зардалд харилцан хяналттай болгож, тодорхой хувийг нь төлүүлэхийг чармайж байсан. Тухайн үед хэлэлцээр дуусаагүй     байхад  зөрчлийг олонд дэлгэж, шуугиан тариад яахав гэж үзэж байлаа. Дарга нарын тансаглалд зарцуулсан мөнгө, зочид буудалд буусан хөлс, үр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг хүртэл хөрөнгө оруулалтын зардалд шингээн бичиж    байсныг баримтаар илрүүлсэн юм. Энэ мөнгийг монголчууд өндөр хүүтэй зээл авч эргүүлээд төлөх юм шүүдээ.

Ер нь Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад гадаадын гар хөл оролцон  байхыг үгүйсгэхгүй. Ч.Сайхан билэгийг Ерөнхий сайдаар томилогдоход талархан дэмжиж, хамтран ажиллана гэсэн санаагаа хөрөнгө оруулагч талын нөлөө бүхий албан  хүн илэрхийлсэн гэсэн  мэдээлэл хэвлэлээр гараа байсан удаатай. Тэгээд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод гэнэт л Дубайд очиж хөрөнгө шийдвэрлэх хэлэлцээр хийхдээ тэрхүү санхүүгийн

шалгалтаар илрүүлсэн зөрчлийг хэрэгсэхгүй болгосон юм. Ийм ноцтой луйврын  гэрээ хийчихээд байхад алга ташаад сууж байх уу. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүнийг гадаадаас буцаж  ирсний дараа “Шударга ёс” эвслээс шаардах бичиг хүргүүлсэн. Алдаагаа засахыг  сануулсан. Огт хөдлөөгүй. Ямар ч арга хэмжээ аваагүй.  Баримт нотолгоотой зүйл  гаргаж ирсээр байхад хөрөнгө оруулагч нарт найр тавьж, өөрөө гүйж очиж шалгалтын дүнг хэрэгсэхгүй болгож  бөхөлзөхийн оронд 3.2 тэрбум ам.долларын ядаж тодорхой хувийг төлүүлэхэд анхаарч  яагаад болдогтүй юм бэ. Энэ мөнгөний 10 хувийг төлөхөд 320 сая, 50 хувийгньтөлөхөд 1.6 тэрбум доллар, Чингис бондын хэмжээний мөнгө зүгээр ороод ирэхээр байгаа юм. Үүнийг оруулж ирвэл валютын  хомсдол нүүрлэчихээд байгаа Монгол Улсын эдийн засаг  сэвхийх бололцоотой. Одоо бид энд тэндээс гуйж түүж  байж 140 сая ам.долларын зээл арайхийж олж байгаа гээд бод  л доо.

Засгийн газарт ажиллана гэдэг багийн тоглолтод оролцоно гэсэн үг.  Ч.Сайханбилэгийн Дубайд хийсэн гэрээг байж боломгүй  хамгийн муу хувилбар, туйлын хариуцлагагүй алхам хийлээ гэж баахан ярьчихаад I одоо албан тушаал      гэхээр нь гүйгээд очвол       албан тушаалын хэнээтэн, ёс зүйгүй, хариуцлагагүй хүн болж таарна аа даа.

Дубайн гэрээг хүлээн зөвшөөрч, Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллавал өөрийнхөө  ёс зүй, үнэт зүйл, тэрч байтугай  Монгол Улсынхаа эсрэг ажилласан хэрэг болно. Тийм учраас Дубайн гэрээг засажсайжруулахгүй тохиолдолд энэзасагт орохгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Миний хувьд өдий болтол төрд ажиллахдаа үүрэг хариуцлага, сахилга бат, ёс зүйг дээдэлж ирсэн.

2008 онд Үндсэн хуулиа зөрчсөн “МАН- АН”-гийн Засгийн газрыг байгуулахад “С.Баяр хадаг бариад ирсэн ч засагт орохгүй”гэж хэлж, шүүмжилж, эсрэг байр суурьтай байсан цөөхөн хүний нэг нь болж байлаа. Албан тушаал гэдэг даргаасаа авч байгаа шагнал. нэрнийхээ өмнө бичүүлэх цол хэргэм биш шүү дээ. Зарим хүн албан тушаалыг үүрэг хариуцлага гэж харж. үүнийг хийж чадах уу, чадвар, туршлага, мэдлэг боловсрол надад байна уу гэж тунгаан бодож, хэрвээ бүрэн гүйцэд боловсроогүй, туршлагагүй бол өөрийгөө татаж авах хэмжээний ёс зүйтэй баймаар харагдах л юм.

-Та төрийн албан тушаал гэдэг шагнал биш, хариуцлага гэж хэллээ. Энэ удаагийн зургаан сайд томилох үйл явцыг харахад цэвэр шагнал болж хувирлаа шүү дээ?

-Нэр дэвшигчдийн нэрийг албан ёсоор өргөн барьж, Байнгьш хорооны хурлаар хэлэлцээгүй байгаа учраас шагнал, урамшуулал болсон талаар ярих боломжгүй байна. Нэр дэвшүүлж байгаа намууд нэгийг бодож байгаа байлгүй дээ. Ер нь цаашид намууд боловсон хүчний нөөцийн алтан сантай болмоор байгаа юм.

-Өмнө нь сайдаар ажиллаж байгаагүй, ямар нэг дарга гэсэн сэтэргүй хүмуүсийг сайдаар томилъё гэж тохирсон гэсэн. Энэ нь “албан тушаалд гишүүдээ ээлжээр суулгаж, бүгдийг нь сайд болгож үзүүлье” гэж байгаатай адил сонсогдоод байгаа юм л даа?

-АН-ынхан л тэгж шийдсэн гэсэн. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг суудлын бөглөөс биш шүү дээ. Хууль тогтооно, гүйцэтгэх засаглалд хяналт тавина. улс орны бодлого тодорхойлно. Гэтэл сайдын албыг чимэг зүүлт юм шиг, хийж үзээгүй хүнд өгнө гэж ярих нь зохимжгүй л байгаа юм.

Намын хатуу гишүүнчлэлийг халж, боловсон хүчний алтан сантай болох хэрэгтэй

-Цөөхөн хүн амтай улсад олон нам байхаар боловсон хүчин тарамдаад байх шиг?

-Тийм ээ. Манай улсад энэ олон намууд, нам дамжсан сүлжээ. нам доторх бүлэглэлүүдийн задрал сайн зүйл авчрахгүй.     АНУ, ХБНГУ, Япон. Швейцарь, БНХАУ, БНСУ, Сингапур, Австри зэрэг улс орнууд богино хугацаанд зөв бодлого явуулж, том зорилгын төлөө эв нэгдэлтэй байж, бүгд нэг зүт рүү хандаж, зүтгэсний хүчинд улс нь хурдан хөгжиж байгаа. Гэтэл манайд эсрэгээрээ.       Эвлэж нэгдэж

хүчирхэг болох байтугай улам л бутраад,   бутаргаад байна. Тийм болохоор л хөгжихгүй байгаа юм. Түүхээс харахад ч тэр, монголчууд задарсан, эвдэрсэн үедээ хамгийн хүчгүй дорой байдаг. Тиймээс энэ олон фракц бүлэглэлүүдийн зөрчил, намуудын задралыг эцэслэж, намууд хоорондоо ойлголцон, үзэл баримтлал ойролцоо нь нэгдэцгээх хэрэгтэй. Бид хүчтэй байж хоёр хөршдөө болон дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж, оршин тогтноно. Монголчууд бид хүчээ нэгтгэвэл бусад нь хүлээн зөвшөөрнө. Их өрийг тэглэсэн нь Н.Энхбаярын гавьяа гэж ярьдаг. Н.Энхбаяр дарга сайн хэлэлцээр хийсэн нь үнэн. Гэхдээ тэр үед МАХН УИХ-д 72 суудалтай, хүчтэй, нөлөөтэй, гол нь эх орны амин чухал асуудалд нэгдмэл, нягт байсан. Тийм ч учраас энэ намын даргатай ярьж болох юм байна гэсэн итгэл тэр үеийн ОХУ-ын удирдлагуудад төрсний үндсэн дээр тэр яриа хэлэлцээр амжилттай болсон гэж ярьдагийг сонссон.

-Та намууд боловсон хүчний нөөцийн алтан сантай болох хэрэгтэй гэж дээр хэллээ. Боловсон хүчний алтан сан гэдгээ тодотгохгүй юу?

-Сайхан ярьдаг ч, ажил хийж мэддэгтүй хүмүүс Монголыг баллаж байна шүү дээ. Намын хатуу гишүүнчлэлийг халж, боловсон хүчний алтан сантай болмоор байгаа юм.

Мэргэжилдээ чадварлаг, эх орондоо ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, өөрийн гэсэн бодолтой, төрд зүтгэх сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүсийг нам бус байсан ч боловсон хүчнийхээ алтан санд бүртгэчихдэг, хэрэгтэй үед тэднийг ажилд томилж, мэдлэг боловсрол, чадавхийг нь ашигладаг баймаар юм. Намын хатуу гишүүнчлэлээс болоод л ямарч туршлагагүй, чадваргүй, албан бичиг ч бичиж дөнгөхгүй, худлаа, үнэн ярьсан, гуйварган, бял- дууч нөхөд төрийн нөлөө бүхий албанд очоод байна. Ийм хүмүүс “төрийн албыг төгөлдөржүүлэх ” байтугай бусниулчихдаг. Хэт намчирхдаг, намаар талцдаг байдал цөөхөн монголчуудыг улам хагаралдуулж байна.

Дотроо манай нам болохоо байж байна даа гэж бодсон хэрнээ       сонгууль       дөхөөд ирэхээр ямар нэг албан тушаал горилдог ч юмуу, намдаа, даргадаа хайртайгаа харуулах гээд уралддаг. Намууд боловсон       хүчнээ   системтэйгээр бэлтгэхгүй байна. Чадалтай хүнийг ажилд томилохоосоо илүү дарга нарыг       дагасан, чадваргүй нөхдийг тохиолдлын байдлаар      албан    тушаалд томилдог болчихоод байна шүү дээ. Өндөр боловсролтой. чадварлаг залуус тэр болгон төрд орж ажиллах боломжгүй байна.      

Эх орондоо ихийг хийж бүтээж байгаа. өндөр мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай, шударга, ноён нуруутай залуу, дунд, ахмад насны хүмүүсийг намынхаа хүний нөөцийн алтан санд бүртгэж, тохирсон албан тушаалд нь гишүүнчлэл харгалзахгүй томилох бодлого  баримтлах нь зүйтэй. Манай нам дээрх бодлогын  дагуу хүний нөөциийн алтан сангаа бүрдүүлэн ажиллаж байна. Хэн нэгэн дарга, бүлэглэлийн хүнээр биш Монголоо гэсэн хүнээр хариуцлагатай ажил хийлгэнэ гэсэн үг.

-Энэ хямралт байдлаас гарах гарцыг та юу гэж харж байна вэ?

-Намаар талцуулж, фракцаар хувааж, хагаралдуулаад байвал Монгол Улс хөгжихгүй. Харин хүчээ нэгтгэх, эвлэлдэн нийлэх, нэг зорилгын төлөө тууштай, хариуцлагатай, шударга үнэнчээр зүтгэвэл бид хүчирхэг болж чадна гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болоод байгаа. Тиймээс монголчууд бие биенээ үзэн ядах, хоорондоо хагаралдах бус Монголыхоо төлөө нэгдэж, “Андын холбоо” байгуулан нам, эвслийн гипгүүнчлэл, нас хүйс, хөрөнгө мөнгө харгалзахгүйгээр нэгдэцгээх юмсан гэсэн бодол төрөх нь бий. Өнөөдөр еврейчүүд дэлхийд гайхагдаж байна. Тэдний нууц нь нэгдэж чадсанд юм болов уу гэж боддог. Тэд дэлхийн хүн амын 0.3-хан хувь гэж тооцогддог. Гэтэл дэлхийн эдийн засгийн судсыг атгаад зогсохгүй улс төрийн бодлогыг тодорхойлолцож байна шүү дээ. Дэлхийн баячуудын 30- аас дээш хувь нь еврейчүүд байна. Нобелийн шагналыг ч еврейчүүд түүж байгаа. Нэг ийм наргиа байдаг даа. Бүх дэлхийн баялаг Америкийн халаасанд, Америкийн эд баялаг еврейн халаасанд байдаг гэж. Монголчууд ч нэгдсэн үедээ дэлхийг байлдан дагуулж, хүчирхэг эзэнт гүрнүүдийг байгуулж байсан түүх бий. Эвлэлдэн нэгдэж байхдаа дэлхийн түүх, соёл, цэрэг дайны, худалдаа, эдийн засгийн олон дэвшлийг бий болгож байсан гэдэг. Монгол улсыг хөгжүүлнэ гэсэн амбицаараа нэгдвэл юунд хүрч болохыг бидний түүх бэлхнээ харуулсан шүү дээ.

Нуух юу байх вэ Энхбаяр даргатай санал зөрөлдөх зүйл байсан

Та бусад намын улстөрчидтэй хэр харилцаатай вэ?

-УИХ-ын 76 гишүүн дотор надтай уулздагтүй, мэнд усгүй явдаг нэг ч гишүүн байхгүй. Бүгдтэй нь энгийн сайхан харилцаатай. Би буруу, зөрүү санагдсан зүйлээ хэнд ч шулуухан л хэлчихдэг зантай. Зөв зүйлийг нь дэмжихдээ ч үгээ харамладаггүй. Санал зөрөлдөх асуудал нь хувийн эрх ашгийн төлөө бус, улс орны эрх ашгийн төлөө байдаг болохоор хүмүүс ч надад муу санаад байдаггүй болов уу. Тавтиргүй, улс төрд орохоосоо өмнө улсын ч бай, хувийн ч бай олигтой ажил хийж, хүн удирдаж үзээгүй, ноён нуруу суугаагүй, гэнэт орж ирсэн “одууд”, тохиолдлын нөхдийг харахаар бухимдах сэтгэл хааяа төрдөгөө нуухгүй ээ. УИХ-ын гишүүн, төрийн сайдын алба улстөрч бэлтгэх дамжаа биш шүү дээ. Янз бүрийн шалтгаанаар, янз бүрийн замаар*УИХ-д ороод ирсэн байлаа ч цаашдаа өөрийгөө хөгжүүлж, хэлэх, ярих үгээ тунгааж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, зарчимч, ажил хэрэгч б»йхад анхаарах хэрэгтэй. Би бүгдийг нь хамруулж хэлээгүй шүү. Богино хугацаанд өсөж байгаа залуус ч бий. Энэ бүхнийг хэлж ярьж, засаж сайжруулах нь туршлагатай гишүүд, улс төрчдийн үүрэг гэж бодож байна.

-Тэгвэл МАН-ынхантай хэр харилцаатай байгаа вэ?

-Нэг угшилтай болохоор МАН-ынхантай бүгдтэй нь сайхан харилцаатай. Г эр орноороо,  ажлын өрөө тасалгаагаараа орж гарч, уулзаж ярилцдагнайзууд ч бий. Энэ бол хүний харилцаа шүү дээ. Хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Үр хүүхдээсээ илүү намаа  хайрладаг, ханилсан ханиасаа илүү намдаа дурлачихсан, ээж ааваасаа илүү намаа өргөж

тэтгэдэг, эх орноосоо илүү намаа боддог улайрчихсан байдлыг таашаадаггүй. Намдаа ингэж зүтгэж, дарга нартаа долгиносныхоо төлөө албан тушаалын бялуунаас жаахныг олж хүртдэг шиг. Байгаа юм. Энэ бол туйлын Хариуцлагагүй, ёс зүнгүй асуудал. Нам гэдэг чинь төрийн бус байгууллага. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Миний хувьд Монгол Улсын язгуур эрх ашиг, хүний мөс чанарыг намаас дор тавьж болохгүй гэж боддог. Өөр намд харьяалагдаж байгаа гээд найз нараасаа нүүр буруулж чадахгүй. Бид чинь бүгдээрээ монгол хүмүүс биз дээ.

-Ч.Улаан гишүүн, та хоёрыг буцаад МАН-д орох нь гэсэн яриа гарсан нь найз нөхдийн харилцаанаас чинь болсон юм болов уу?

-Бид өмнө ч, одоо ч МАХН- ын гишүүн. Цаашид ч энэ намынхаа л гишүүн хэвээр байна.

-Нам тань МАХН, МАН болж хоёр хуваагдсанд та ямар бодолтой явдаг вэ?

-Тэр үед санал авахад намын нийт гишүүд, дэмжигчдийн 80 хувь нь МАХН гэсэн нэрийг солих хэрэггүй гэсэн байдаг юм билээ. Гэтэл тухайн үеийн удирдлагууд хүчээр өөрчилсөн. Тэгээд задарсан, хуваагдсан. МАХН зохион байгуулалт сайтай, боловсон хүчний хувьд бэхжсэн, улс орноо олон жил удирдсан хүчирхэг нам байсан. 2008 оны сонгуулиар МАХН-д иргэд итгэл хүлээлгэж, олонхи болгосон. Нийгмийн сэтгэл зүй, гишүүд, дэмжигчдийнхээ саналыг үл тоосон цөөн хэдэн хүний бодлогогүй алхамаас болж нам хоёр хуваагдсан шүү дээ. Долдугаар сарын 1-ний үймээнийг хэл амгүй намжаах, Оюутолгой, Тавантолгойг хувааж залгихын тулд стандарт бус Засгийн газар байгуулж, “эцэг” хуулийг зөрчин байж МАНАН-г бий болгосон юм. Энэ үеэс нам дамжсан бүлэглэлийнхэн эрээ цээрээ алдсан даа.

-Хоёр нам хамтарч ажиллахад болохгүй зүйлгүй гэж Та хэлж байсан. МАН-ын зүгээс ямар хариу үйлдэл үзүүлэв?

-Уулзаж ярилцах, хамтарч ажиллах боломж хоёр намд нээлттэй. Намайг хамтарч ажиллах нь нээлттэй гэж хэвлэлд ярилцлага өгсний дараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нар хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн. Одоо ч хоёр намын дунд, доод шатны байгууллагуудаас хамтын ажиллагааны талаар санал гарсаар байна.

Харин МАН- ын дээд удирдлагуудын зүгээс дорвитой санал, санаачлага гараагүй л байна. МАН-ын ахмад гишүүдээс, тэр-дундаа Улс төрийн товчоонд ажиллаж байсан, аймгийн дарга байсан зарим буурлууд “Хүү минь чи их зөв зүйл ярилаа, дэмжиж байна” хэмээн зорин ирж уулзсан тохиолдол ч цөөнгүй бий. Залуу, дунд үеийн төлөөлөл ч санал бодлоо илэрхийлж байсан л даа.

-Таны энэ байр суурийг Н.Энхбаяр дарга дэмждэг үү?

-Бид аль ч намтай эрүүл саруулаар хамтарч ажиллаж болно гэсэн байр суурьтай байдаг. Тэгэхээр Н.Энхбаяр дарга надтай санал нэг байгаа байх гэж бодож байна.

-Н.Энхбаяр дарга та хоёрыг муудалцсан гэж хэсэг шуугисан. Юунаас болж муудалцсаи юм бэ?

-Зарим үед санал зөрөлдөх явдал байсныг юуг нь нуух вэ. Санал зөрөлдөх, ярилцаж ойлголцох бол ажил хийж буй хүмүүсийн дунд байх эрүүл үзэгдэл. Би хэн нэгэн даргьга шүтэн бишрэгч, аялдан дагагч биш. Бодсон санаснаа хэнд ч шулуухан хэлчихдэг хүн. Бид илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцдог. Ялангуяа энэ хавар БНСУ-д очиж уулзахад арван таван цаг шахуу хоёулхнаа ярилцсан. Тэр үед намын, улс орны хөгжлийн талаар их ч зүйл ярьсан даа. Улсаа хөгжүүлэх чиглэлээр маш тодорхой санаа дэвшүүлсэн юм. Энэ хугацаанд Н.Энхбаяр дарга их ч зүйл үзэж, харж, уншиж судалжээ.

Одоогийн бидний улс “айл гэрдэж” тоглож байгааг гаднаас нэлээд ажигласан, гарц хайсан нь ярианаас нь анзаарагдсан. Төрийн гурван өндөрлөгийн албыг нэр төртэй хашиж ч үзлээ. Орон шоронд ч орлоо. Эрүүл мэндээрээ ч хохирлоо. Хэлмэгдүүлэлтэд ч өртлөө. Өнгөрсөн хугацаанд энэ хүн их зүйл үзлээ. Ёстой л “хий нь гарсан бөх” гэдэг шиг аар саархан зүйлээр хөөцолдөж, жижиг эрх ашгийн төлөө зүтгэхгүй, Монгол Улсаа хөгжүүлэх бодлогын томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэго гэсэн бодолтой байгаа нь илэрхий анзаарагддаг.

-Н.Энхбаяр даргатай уулзаж, намынхаа хэтийн талаар ярилцав уу. Сонгууль ойртож байна. Ирэх сонгуульд яаж орохоо шийдсэн үү. Дараагийн сонгуульд МАХН дангаараа орох уу, эвсэл болж орох уу?

-Тодорхой ярилцсан.Хэрхэн оролцох талаар намын албан ёсны шийдвэр гараагүй. Гэхдээ сонгуулийн өмнө биш       сонгуулийн дараа хамтрах      эсэхээ шийдэх нь илүү оновчтой гэж намынхандаа хэлнэ гэж бодож байгаа. Энэ зун Сэлэнгэ, Орхон, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл  зэрэг аймгуудаар явлаа. БНСУ-аас эмч нарын баг авчирч,       Сонгинохайрхан дүүргийн иргэдийг үнэгүй үзлэг,       шинжилгээнд хамруулах  ажлыг зохион байгуулж олон ч хүнтэй уулзлаа. Ингэж явахдаа хүмүүсийн санаа бодлыг сонсоход хамтарсан засгийн ажил, МАНАН-ын хоорондын зөрчил, тэдний нийлэлт, салалтаас болж иргэдийн итгэл их алдарсан байна. Харин МАХН ард түмний дунд нэр хүндтэй байгаа нь ажиглагдсан шүү. МАНАН-гаас уйдаж байна , зөвхөн хүнийг нь сонгоно, зөв бодлоготой намыг дэмжинэ гэж ярьцгааж байна лээ.

Хүмүүс АН, МАН-ыг муулсан ч сонгууль болохоор энэ 2-ынхоо нэгийг л дугуйлдаг шүү дээ. Харин МАХН одоогийнх шигээ эвсэл болж орвол хоёр намын аль нь ч гарсан танайх руу хадаг барьж явах юм биш үү ?

Сонгуулийн үр дүн гарсны дараа ярих сэдэв байна.