Дархан, Сэлэнгийн удирдлагуудын ажил хэргийн уулзалт боллоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.09.03

Дархан, Сэлэнгийн удирдлагуудын ажил хэргийн уулзалт боллоо

Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, сумдын удирдлагын түвшинд хоёр талын ажил хэргийн уулзалт  боллоо.

Уулзалтанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцсон бөгөөд  тэд өвөлжилтийн бэлтгэл болон хадлан тэжээл бэлтгэх асуудал, Сэлэнгэ аймгийн нутагт амьдардаг Дархан-Уул аймгийн иргэд, малчдын өмнө тулгамдсан асуудлаар ярилцаж шийдвэрлэх чиглэлд нэгдсэн ойлголтонд хүрч хамтарсан ажлын хэсэг гаргажээ. Ирэх 10 сард Дархан аймагт ажлын үр дүнгээ ярилцах аж.