УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.09.05

Дарханы хүүхдүүдийн 98 хувь нь цэцэрлэгт хамрагджээ

Дархан –Уул аймагт 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн.

Үүнээс эхний хоёр цэцэрлэгийн барилга  ашиглалтанд орж хүүхдүүдээ хүлээж авчээ.

2015 онд тус аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар 7.1 тэрбумыг зөвхөн шинэ цэцэрлэг барихад зарцуулахаар болжээ. Тодруулбал Дархан сумын нэгдүгээр багт 150 хүүхдийн цэцэрлэг, 7 багт 100 хүүхдийн, 15 багт 200 хүүхдийн харин Шарын гол суманд 150 хүүхдийн цэцэрлэгийг барихаар ажлаа эхлүүлжээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар” Гурван жил бид цэцэрлэгт анхаарлаа хандуулан ажиллалаа. Энэ бол Дарханчууд эв нэгдэлтэй байж, итгэл үзүүлж, хүчтэй байн, хамтдаа байж чадсаны үр дүн юм” гэж байлаа.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү