Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө"-замыг гэрэлтүүл
2015.09.17

Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө"-замыг гэрэлтүүл

ТАНИЛЦУУЛГА

Бид ЭРХ ТЭГШ, АЮУЛГҮЙ, БАТАЛГААТАЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ дараагийн 15 жилд хэрэгжих цаасан дээр бичигдсэн  тогтвортой хөгжлийн зорилтуудыг  бодит ажил болгохын   тулд дэлхийн 150  оронд өрнөж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын ACTION/2015 хөдөлгөөнд нэгдсэн юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р Чуулганы нэг хэсэг болох Дэлхийн дээд хэмжээний уулзалт 2015 оны 09-р сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болно. Дээд хэмжээний уулзалтын өмнөх орой Австралиас Энэтхэг, Өмнөд Африкаас  Бразил улс хүртэл дэлхийн 150 гаруй орны мянга мянган иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл   нэг тэнгэрийн дор цугларан ЯДУУРАЛ, ТЭГШ БУС БАЙДЛЫГ УСТГАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ХАМГААЛАГДАХЫГ  уриалсан  харангыг  дэлдэж жагсаал, цуглаан зохион байгуулна.    

Иргэний нийгмийн байгууллагууд Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд хамгийн их тулгамдаж байгаа ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад онцгой анхаарал тавьж ажиллахыг  Улсын Их хурал, Засгийн газрын сонорт хүргэх зорилгоор “ЭРХ ТЭГШ, АЮУЛГҮЙ, БАТАЛГААТАЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” ЗАМЫГ ГЭРЭЛТҮҮЛ  ОЛОН НИЙТИЙНЦУГЛААН” –ыг зохион байгуулж байна.

 Дэлхийг гэрэлтүүлэх нар жаргах тэр мөчид бид өөрсдийн гэрлээ асааж харанхуйг гэрэлтүүлэх их хүчийг хуримтлуулж, бидний гэрэл Нью-Йорк хотын НҮБ-ын байрны гадна цугларсан мянга мянган хүний гэрэлтэй нэгдэж, үргэлжлүүлэн шөнийг гэрэлтүүлэх болно Бидний дуу хоолой  уриа болон цууриатна.

 ЦУГЛААНЫ ТУХАЙ

Хэдийд:  9-р сарын 24-ний өдрийн 20.00-21.00 цагт

Хаана:    Чингисийн талбайд

Оролцогчид. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд

Хөндөх асуудал:  Дэлхий нийтээрээ 2015-2030 оны хооронд баримтлах Тогтвортой хөгжлийн зорилтуудын дотроос бидэнд хамгийн  их тулгамдаж байгаа ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар иргэний нийгэм, иргэдийн дуу хоолойг сонсоно.

Бэлэг тэмдэг:  ГЭРЭЛ/лаа, дэнлүү, утас, ....../

Зохион байгуулагч: Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын Эмнести Интернэшнл

БАЙГУУЛЛАГУУД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ ?

  • Зохион байгуулагч байгууллагуудад  бүртгүүлэх
  • Цуглаанд оролцохдоо барих байгууллагын  туг, лого, уриагаа бэлтгэх  
  • Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар уриа бэлтгэх
  • Гэрэл авчрах/лаа, дэнлүү, утас, ...../

Мэдээллийг доорх хаягаар авна уу:

https://www.facebook.com/Mongolian-Womens-Fund-410943995623/timeline/