“Ноос ирээдүй” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
2015.09.28

Малчдад урамшууллын талаар мэдээлэл хүргэх шаардлагатай байна

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Ноос ирээдүй” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Ноос ирээдүй” компани нь ноосны гүн боловсруулалт хийж дотоод болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж орон нутагт цөөнгүй ажлын байрыг бий болгожээ.

“Ноос ирээдүй” бол Чингис бондоос хоёр тэрбум төгрөг авч 1,3 жилийн дотор ноосыг бүрэн боловсруулж олон газрыг түүхий эдээр хангах хэмжээний үйлдвэр болж чаджээ.

“Ноос ирээдүй”-гээс Өвөрхангай аймагт гэхэд 15-20 үйлдвэр түүхий эдээ авч байгаа. Мөн Улаанбаатар хивс, Сүлжмэлийн үйлдвэр зэрэг олон компаниуд түүхий эдээ авдаг. Тус үйлдвэр нь ноосоороо эцсийн бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргахаар “Хөнжилийн үйлдвэр” байгуулах ажилдаа оржээ.

“Ноос ирээдүй” үйлдвэрийн хүчин чадал маш сайн. Одоогийн үйлдвэрлэлээр хонины ноос улсын хэмжээний хэрэгцээний гуравны нэгийг дангаараа хангаж үлдсэн 70 хувийг экспортод гаргаж байна. Үүнээс илүү ноос боловсруулж гаргах боломж байгаа ч түүхий эдийн худалдан авалт дээр бэрхшээл үүсчээ. “Ноос ирээдүй” 5000 тонн хонь болон тэмээний ноос боловсруулах хүчин чадалтай боловч энэ жил зөвхөн 50 хувьтай тэнцэх түүхий эдийг л авсан байна.

Монголын залуу эрдэмтдийн холбооны Ерөнхийлөгч Д.Баттогтох:

- Малчдад урамшуулал олгож байгаа. Гэхдээ зарим нэг малчдад урамшууллын мэдээлэл хүрээгүйгээс болоод ченжүүдэд нийлүүлэх асуудал зөндөө гарсан. Дараа жилээс малчдад зөв ойлголт өгч ноос үйлдвэрлэгчдэд нийлүүлснээр урамшууллын тогтолцоонд хамрагдах боломжтой. Үйлдвэрлэл хөгжсөнөөр ноосыг борлуулах анхан шатны үнэ нэмэгдэх давуу тал байгаа. Тэгэхээр малчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн хооронд холбоо болгож мэдээлэл хүргэх асуудал чухал байна. 

Бүрэн эхээр нь бичлэгээс...