2014.06.05

Есөн нэр төрлийн бяслаг үйлдвэрлэж гадаадын зах зээлд гаргана

Монголд анх тетрапак технологийг нэвтрүүлж байсан Монфреш компани Гачуурт тосгон, Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, нийслэлийн Багануур дүүрэг зэрэг газарт сүү хүлээн авах зөөврийн хөргүүрийн төвүүдийг ашиглалтад оруулж, бүх бүтээгдэхүүнээ 100 хувь эх орны цэвэр сүүгээр хийж хэрэглэгчдэд хүргэж байна.

Монфреш компани цэвэр үнээний сүүг тетрапак технологиор үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байсан. Мөн хувийн компаниуд дотроос анх удаа Монгол орныг хамарсан сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бий болгохыг зорьж байгаа бөгөөд дээр дурьдсан газруудад сүү хүлээн авах хөргүүрийн төвүүдийг байгуулан малчид фермерүүдээс шингэн сүү худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва:

Гачууртын аж ахуйгаас авдаг сүүгээр өвөрмөц амттай бяслаг үйлдвэрлэдэг юм байна. Есөн нэр төрлийн бяслаг үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргах эхнийхээ суурийг тавьжээ. Үүнийг бид Оюуны өмчийн газраар газар зүйн заалтаар нь бүртгэлжүүлэх ажлыг хамтарч хийх болно.