Эрхэм зорилго
2009.06.14

Эрхэм зорилго

Төрийн бодлогын шийдвэр гаргахаас эхлээд хэрэгжүүлж дуусах хүртэлх бүх үйл явцад иргэний оролцоог хангаж, хуулийг дээдлэн, хариуцлагыг чангатган, ард түмний хяналтыг баталгаажуулж, төвлөрсөн эрх мэдлийг орон нутаг, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил рүү шилжүүлэх замаар эрх зүйт, булхайгүй цэвэр, ТУНГАЛАГ ТӨР-ийг бий болгож, сайн засаглалыг тогтооно. Иргэдийнхээ бизнес эрхлэх таатай нөхцөлийг нэмэгдүүлж, үндэсний болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эх орны түүхий эдээр импортыг орлох, экспортын баримжаатай бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар үндэснийхээ эдийн засагт нэмүү өртгийг үлдээх байдлаар хүн амынхаа 70-аас дээш хувийг амьжиргааны дундаж түвшний орлоготой болгох дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлж ЧИНЭЭЛЭГ ИРГЭНИЙ НИЙГМИЙГ байгуулна.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.