УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.10.05

Мал аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийн стандартаар баталгаажуулаад гаргахад асар том бололцоо бий

“Танил хүн” хүн нэвтрүүлгийн шинэ дугаараар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй хамт Хөвсгөл нутгийг зорилоо. Учир нь  гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллахаар явж байгаа юм.

Хөвсгөл аймгийн “Алаг-Эрдэнэ” сум

Энэ суманд та өнгөрсөн хугацаанд ямар ажил хийв. Боловсролын салбарт анхаарсан хэмээн иргэд ярьж байна?

-Энэ сумын хувьд гишүүн биш байхдаа боловсролын яамнаас дотуур байрны асуудлыг шийдэж байсан. Тэр үедээ хоёр дотуур байр хөөцөлдөж барьсан. Сургуулийн хөрөнгө оруулалт, дотуур байр гэх мэт чиглэлд ихээхэн асуудал тавьдаг. Бүрэн эрхийнхээ хугацаанд нийт хоёр удаа сургуулийн засвар хийсэн.

Мөн энэ сумын цэцэрлэг нь улсын тэргүүний,  ажилсаг,  зохион байгуулагч эрхлэгчтэй. Тэрийг дэмжээд цэцэрлэгийн асуудлыг шийдэж барилгын ажил явж байгаа. Өмнөх бүрэн эрхийн хугацаанд соёл спортын цогцолбор барьж өгсөн. Тийм болохоор иргэд энэ талаас нь дараагийнхаа саналыг тавьж байгаа л даа.

Парламентад морь сонирхдог маш олон гишүүн байдаг. Түүнийг нэг нь та. Морин спорт, уяачдын холбоог тэргүүлээд маш олон жил болж байгаа?

-2004 оноос хойш үндсэндээ 12 дахь  жилдээ  гурав дахь удаагаа сонгогдоод явж байна. 2007 онд анх удаа нутгийнхаа уяачид, бизнес эрхэлдэг хүмүүсийн дэмжлэгээр Хангайн бүсийн морин уралдаан, Хотгойдын хурд нэг гэсэн уралдааныг зохион байгуулж байсан. Яагаад ийм нэр өгсөн бэ гэхээр Монгол түмэн, Монголын уяачид бол манай аймгийг Хотгойдын унагаар мэддэг. Энэ чиглэлийн хурдны адуугаар нь мэддэг.

Та хичнээн азарга адуутай хүн бэ? Танайх морьдоо удам дагасан хүлгүүдээр уралдуулдаг уу? Энэ тэндээс худалдаж авдаг уу? Энэ бол нэг талаараа үндэсний түүх, соёлоо хамгаалах том соёл.

/Төгсгөл хэсэг/

-Миний хувьд малын зах дээр өсөн болохоор. Миний хувьд малчны амьдрал маань миний амьдралын нэг хэсэг нь. Жишээ нь цаг агаар хүндрэхээр би адуугаа санадаг гэх мэт малчны амьдралаар амьдарч байгаа хүн. Одоо нэг тэмээ авах гэж байгаа. Ингэснээр таван хошуу малтай болно гэж бодож байгаа.

Ямар ч байсан монгол хүн болсных таван хошуу малтай байя гэсэн бодол байдаг. Адууны хувьд хүүтэй болсондоо зориулаад азарга үрээ авсан нь улсад айрагдсан. Тэгээд л тэр азарга айрагдсан гээд хар морь бэлэглэсэн нь бас айрагдсан тэгж л үндэсний гурван том соёлын нэгтэй салшгүй холбож өгсөн.