Хан-Уул дүүргийн 50 жил
Юуны өмнө нийт иргэддээ Хан-уул дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Хан-уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг.
Улсын нийслэл Улаанбаатар хотын дүүрэг дундаас өтгөс өвгөдийн үеэс сүслэн биширч ирсэн хайрханы нэрээр нэрлэгдсэн нэгэн дүүрэг бий гэдгийг хүн бүр сайн мэддэггүй. Өнөөдрийн нийслэлийн шав тавихаас өмнө Богд уулыг Хан Хайрхан хэмээн нэрийдэж байсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдсэн байдаг.
Улс орны хөгжил дэвшил өнгө төрхийг илтгэн гадна дотны зочид гийчдийг угтан өргөжих Хан-Уул дүүргийн нэр ийм учиртай. БНМАУ-ын ардын хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ны өдрийн 79-р зарлигаар хотын засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдсөн байдаг.
Тус зарлигаар 10 хороо захиргаа байсаныг татан буулгаж дөрвөн район байгуулагдсан түүхтэй. Энэ л үеэс өнөөгийн Хан-Уул дүүргийн түүх эхэлсэн юм. Өнөөдөр хагас зууныхаа түүхэн ойтой золгож байгаа энэ дүүрэг сүүлийн долоон жилийн хугацаанд өнгө төрхөө өөрчилж бусад дүүргүүдээс, хөгжил дэвшилээрээ хэдэн алхам урд яваа. Энэ дүүргийн ололт амжилт, хийж бүтээсэн, бүтээж яваа баг хамт олны хөдөлмөрийн үр шимийг үзэгч та бүхэндээ хүргье.
Хан-уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг:
-Манай хөгжлийн эрч хүч нь МУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой. Ерөнхийлөгч маань сонгогдоод удаагийн иргэний танхим байгуулсан. Хан-уул дүүрэгт дараахан нь иргэний танхим байгуулагдсан. 2011 онд явуулын иргэний танхим байгуулсан. Энэ нь иргэдийн идэвхижүүлсэн алхам болсон.
Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг тухайн хорооны сонгогчдын тоонд хуваасан юм. Тэгээд маш олон талаас нь хэлэлцэж зөв шийдвэр олж чадсан нь энэ. Хорооны иргэдийн тоог сонгогчдын тоотой хуваасан. Манайх 16 хороотой түүнээс хамгийн их иргэдтэй нь 3-р хороо 136,600 мянган төгрөг хуваагдсан. Хамгийн бага нь 14-р хороо 49,500 мянган төгрөг хуваагдсан. Үүнийг яаж зарцуулах талаар иргэдийн саналыг авч ажиллаж эхэлсэн.
Хан-уул дүүргийн ИТХ-ын Иргэний оролцоо зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Хандсүрэн:
/2-р хэсэг/
Иргэний танхим гэдэг нь төр иргэн хоорондын холбогч гүүр гэдэг утгаар маш том ажлыг гүйцэтгэх ёстой гэсэн чиглэлтэй байгуулагдсан. Иргэд өөрсдөө санаачилан, санаачилсан ажлаа бодлогод тусган хэрэгжүүлэлтэд хяналт тавьж эхэлсэн нь шинэ ойлголт байсан. 2014 онд 16 хороонд иргэний танхим байгуулж ажиллах томоохон зорилт тавьж хөрөнгө мөнгийг нь шийдсэн байдаг.
Тухайлбал 224 сая төгрөгийг 2014 онд засвар тоног төхөөрөмж техникт зарцуулж, материаллаг баазыг сайжруулснаар иргэд хүссэн цагтаа танхим ирж үйлчлүүлэх, саналаа хэлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрсдийн гаргасан санал санаачилга нь ямар шатанд явна гэсэн гэх мэт анхаарлаа хандуулдаг болсон.
/3-р хэсэг/
Бүрэн эхээр нь нэвтрүүлгээс .....