Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын сургалт боллоо
Сургалт дөрвөн үндсэн зорилтын хүрээнд явагдаж байна
2015.10.07

Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын сургалт боллоо

НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд гамшгийн үед хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллагчид, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт дөрвөн үндсэн зорилтын хүрээнд явагдаж байна.

• Хүүхэд хамгааллын асуудлууд үүсгэх гамшгийн ерөнхий нөхцөл байдлыг ойлгох
• Гамшгийн хүүхдэд үзүүлэх хор нөлөөг ойлгох
• Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагааны хамрах хүрээ, далайцыг ойлгох
• Гамшигт нөхцөл байдлаас урган гарах хүүхэд хамгааллын хэрэгцээг хангахад урьдчилан бэлтгэх, хариу арга хэмжээ авах мэдлэг чадварыг дээшлүүлэх 

Сургалт 2015 оны 10- р сарын 06-07 өдрүүдэд 2 өдрийн турш Шангрила зочид буудлын 1 давхарт зохион байгуулагдаж байна.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР