Цалингаараа амьдар гэчихээд бодлогоосоо эсрэг зүйл хийж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2015.10.09

Цалингаараа амьдар гэчихээд бодлогоосоо эсрэг зүйл хийж болохгүй

Улсын төсөв батлах онцгой эрх УИХ-ын гишүүдэд бий. Тиймээ ирэх жилийн төсвийн төсөлд хэмнэлтийн бодлого хэр оновчтой туссан, эсэхийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд нэ-мэгдсэн. Салбарын хөрөнгө оруулалт ч өссөн. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэхэд нөлөөлж буй.

Сангийн сайд үүнийг засах төсвийн төсөл оруулж ирж байгаа. Зөв, эрүүл боддогыг нь дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ цалинг инфляцтай уялдуулж нэмээгүй мөртлөө одоо төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг хүлээж авахгүй.

Тэднийг авлигаас ангид бай, цалингаараа амьдар гэчихээд бодлогоосоо эсрэг зүйл хийж болохгүй. Төсөв хүнд байгаа үед цалин нэмэх тухай ярих шаардлагагүй. Нөгөө талаас үнэхээр ач холбогдол багатай хүмүүсийг цомхтгох саналыг харж нэгтгэх ёстой.