Зарим агентлагийг нийлүүлж, татан буулгах нь зөв
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
2015.10.09

Зарим агентлагийг нийлүүлж, татан буулгах нь зөв

Улсын төсөв батлах онцгой эрх УИХ-ын гишүүдэд бий. Тиймээ ирэх жилийн төсвийн төсөлд хэмнэлтийн бодлого хэр оновчтой туссан, эсэхийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:

-Хувь хүн, өрх гэр, байгууллага гээд бүгд хэрэглээгээ эргээд нэг харах хэрэгтэй. Магадгүй та хөргөгчөө онгойлгоход тэр бүр хэрэглэдэггүй цуу, кетчуп мэтийн зүйлээр дүүрчихсэн байж магадгүй. Эндээс л хэмнэх зүйлээ тодорхойлох хэрэгтэй. Эхлээд төсөв дээр хэмнэлтийн бодлого явуулах ёстой. Ирэх жилийн төсвийн төсөлд хэмнэлтийн гол зарчим туссан гэж үзэж байгаа. Ингэхдээ дээрээсээ хэмнэнэ гэж байгаа ч эдийн засгийн хүндрэлийг жигд үүрье гэж бид ярьсан. Эндээс хэмнэх мөнгө харьцангуй бага л даа.

Би Засгийн газрын гишүүний хувьд харьцангуй дуугүй байгаа болохоос төсвийн төсөлд санал нийлэхгүй зүйл байж л байна. Тухайлбал, миний эрхлэх асуудлын хүрээний зарим боддого айхтар доголдох байдал үүссэн. Зарим агентлагийг нийлүүлж, татан буулгах нь зөв. Эдийн засаг хүнд үед улс орнууд ямар л нөөц байна, түүнийгээ харж хэмнэлтийн боддого явуулдаг.