Хүүхдийн асуудлаа сонсож шийдвэр гаргалаа
Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс
2015.10.09

Хүүхдийн асуудлаа сонсож шийдвэр гаргалаа

Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ой боллоо

Архангай аймагт Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн их ойгоо 2015 оны 09 сарын 14,15-ны өдрүүдэд хүүхдээ дээдэлсэн, ахмадаа хүндэтгэсэн, хүүхдийн төлөө шийдвэр гаргасан, хүүхдийн ажилтнуудаа сонссон, урам зоригийг сэргээсэн, ажил үйлсийг нь үнэлсэн, шагналын хур буусан арга хэмжээнүүдээр дүүрэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойд Хүүхдийн төлөөх ариун үйлсийн эзэд болсон хүүхдийн байгууллагатай ажил амьдралаараа холбогдсон үе үеийн ахмад буурлууд, ажилтан албан хаагчид, хүүхэд, залуучууд, хүүхдийн байгууллагатай хамтран ажилладаг байгууллага хамт олны төлөөлөл, хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүрх нэгтэй хүмүүс, аймаг орон нутгийн удирдлагууд оролцсон.

Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгууллаа “ Гэрэл ирээдүй өөд хамтдаа” хүүхдийн хүндэтгэлийн арга хэмжээ Хүндэтгэлийн арга хэмжээнд 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн шилдэг сурагч, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гарын бэлэг гардуулан сэтгэлийн дэм, урам зориг хайрлаж хүүхдээ дээдэлсэн баяр боллоо.

Хүүхдийн асуудлаа сонсож шийдвэр гаргалаа.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллахад аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 10 гишүүн, сумдын 9 Засаг дарга, Хүүхдийн төлөө үндэсний газрын Мэдээлэл, технологийн газрын дарга Д.Мөнхчулуун, ХГБХХ-ийн ажилтнууд нийт 30 хүн оролцсон. 

Хуралдааны үеэр ХТҮГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Боловсрол соёлын газар, ЯХИСан, ДЗМОУБ Архангай 1 ОНХХ, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл зэрэг 7 байгууллагын мэдээллийг сонсож хүүхдийн асуудлаар цаашид анхаарч ажиллах,аймаг, сумын хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 01 дүгээр тогтоолыг төслийг хэлэлцэн баталж зөвлөлийн гишүүдийг холбогдох газрын шагналаар шагнаж урамшуулав. 

Ахмадаа хүндэтгэсэн баяр

“Эргэн дурсахуй” дурсамж хүндэтгэлийн уулзалтанд хүүхдийн төлөөх ариун үйлсийн эзэд болсон хүүхдийн байгууллагатай ажил амьдралаараа холбогдсон үе үеийн ахмад буурал 23 хүнийг хүндэтгэн хүлээн авч тэдэнд аймгийн болон 16 сумын Засаг дарга, ХГБХХ-ээс мөнгөн аяга, хадгаар хүндэтгэл үзүүлж , ХГБХХ-ээс холбогдох газрын шагналаар шагнаж урамшуулан, тэдний дурсамжаар хөглөгдсөн өдөр байлаа. 

Архангай аймагт Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хамт олон “Ирээдүйд тэмүүлсэн -90 жил” гэсэн хүүхдийн байгууллагын 90 жилийн түүх, хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсийн дурсамжийг багтаан тэмдэглэсэн ном гаргасан. Мөн ойн өдрүүдэд “Гэгээн дурсамжтай он жилүүд” хүүхдийн байгууллагын 90 жилийн түүхийг өгүүлсэн 90 зургийн үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон.

“Ирээдүйд тэмүүлсэн 90 жил” –ийн ойн баярын нээлтийн арга хэмжээ  Алс тэртээх 90 жилийн өмнө Хүүхэд багачуудын хүслийг дуудаж Хойчийг залгамжлагч багачуудын холбоо Хэзээд бэлхнээ илтгэж жагссан түүхэн замнал, цог золбоог илтгэн илэрхийлсээр Архангай аймагт Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхэлсэн.

Дэмид жанжны талбайд баярын марш эгшиглэж, бүрээн дуу, бөмбөрийн нижигнээнд 90 хүүхдийн хүндэтгэлийн шугаман жагсаал жагсаж, АХНЗ, ХОУЗ, Өсвөрийн цагдаа, Скаут, Өсвөрийн улаан загалтай, Өсвөрийн эмч, Аврагч отрятын 90 хүүхдийн жагсаал орж ирэн рапорт өгч хэзээд бэлхэнээ илэрхийлж, авяаслаг сурагчдын хамтлагууд мэндчилгээ дэвшүүлсэн. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон 1000 орчим хүүхдийн цовоо цойлгон дуу Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ойн нээлтийн арга хэмжээнд өнгө нэмж чимлээ. 

“Ирээдүйд тэмүүлсэн 90 жил” –ийн ойн баярын хурал

“Ирээдүйд тэмүүлсэн 90 жил” –ийн ойн баярын хурал

Архангай аймагт Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ойн баярын хурал бүрээн дуу бөмбөрийн нижигнээнд ёслол төгөлдөр эхэлж Хүүхдийн төлөөх ариун үйлсийн эзэд болсон ахмад буурлууд, ажилтан албан хаагчид, хүүхэд, залуучууд, хүүхдийн байгууллагатай хамтран ажилладаг байгууллага хамт олны төлөөлөл, хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүрх нэгтэй хүмүүс, аймаг орон нутгийн удирдлагууд, зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн, тэднийг урамшуулсан, шагналын хур буусан цаг мөч байлаа.

“Ирээдүйд тэмүүлсэн 90 жил” –ийн ойн баярын концерт Түүхт 90 жилийн ойн баярын концертод уригдсан зочид төлөөлөгчидийн баяр дээр баяр нэмэхээр ерөнхий боловсролын сургуулийн авъяаслаг сурагчид, ХГБХХ-ийн дуу, бүжгийн дугуйлангийн үе үеийн төгсөгчид, ХГБХХ-ийн ажилтан албан хаагчид гэсэн гурван үеийн баярын концертыг толилуулан мэндчилгээ дэвшүүлсэн.

Ойд уригдсан зочид төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барив.  Архангай аймагт Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ойн арга хэмжээнд уригдсан ахмад буурлууд, зочид төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч дурсамж дүүрэн 90 жилийн түүхийг хүүрнэн ярилцах боломжийг бүрдүүлсэн, ахмадууд пионерийн дуугаа дуулж, хэзээд бэлхэнээ илэрхийлж дурсамжаар хөглөгдсөн арга хэмжээ болж чадсан юм. 

Хүүхэд: Энэ үг бидний уулзаж учрах урилга минь болсон юм
Энэ үг бидний бие биеэ ойлгох нэрийн хуудас минь болсон юм
Энэ үг бидний ажиллаж амьдрахын утга учир минь болсон юм
Энэ үе бидний баяр баясал цэнгэл минь болсон юм.

Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс