“Хүүхдийн эрхийн ногоон карт” аяны үр дүнг танилцуулна
Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгаалалын тухай шинэ хуулийн төсөлд олон нийтээс санал авах зорилгоор орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг зургаадугаар сараас наймдугаар сар хүртэл зохион байгуулсан билээ.
Аяны хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газар, нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төв болон бусад төрийн байгууллага, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэд, олон нийтээс нийт 7 мянга 760 гаруй ногоон картаар давхардсан тоогоор 24 мянга 478 орчим санал ирлээ.
“Ногоон карт” аян, хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг өнөөдөр Төрийн ордоны "Г" танхимд, 12.00 цагт танилцуулах юм байна.