Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж ажиллана
Хүүхдийн төлөө үндэсний газар, ЦЕГ Замын цагдаагийн газар хамтарсан ажлын уулзалт зохион байгууллаа.
Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ХТҮГ, ЦЕГ ЗЦГ хамтарсан ажлын уулзалтыг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагт ХТҮГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
ХТҮГ-аас:
1. Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Энхтайван
2. Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын Хүүхдийн хөгжил оролцооны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Саранхүү
3. Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр
4. мэргэжилтэн Ц.Саранцэцэг
5. мэргэжилтэн М.Энхзул
ЦЕГ, ЗЦГ-аас:
1. ЦЕГ-ын НХЖХГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Төвшинжаргал
2. ЦЕГ-ын УСОНХХ-ийн дарга хурандаа Э.Бөхбөт нар уулзалтад оролцлоо.
Энэхүү ажлын уулзалтаар:
Хүүхдийн төлөө үндэсний газар, ЦЕГ Замын цагдаагийн газар
• Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого
• Зам тээврийн осол, гэмтлийн талаарх өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн эрсдлийн талаар
• Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа зохицуулалтын талаар ярилцлаа.
Уулзалтын үр дүнд
• Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулж, сургууль боловсролын байгууллагаар дамжуулан хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэх, Олон нийт, иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, теле мэдээлэл, нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэх зэрэг ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР