Бамбай
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.10.29

Бамбай

Сүүлийн үед Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа олны шүүмжлэлд өртөх нь ихэссэн.

Учир нь Халх гол чөлөөт бүсийг хэрэгжүүлэх яамны сайд гэдэг утгаараа бүх асуудлын “бамбай” болж байна. Г эвч энэ асуудал ганцхан ХХАА-н сайд Р.Бурмаа бус Хууль зүйн сайд, Аж үйлдвэрийн сайдад ч хамаатай асуудал.

Гэтэл чухам яагаад ганц хүнийг онцолж нийгэмд сөргөөр харагдуулахыг хичээгээд байна вэ гэдэг олон хүний анхаарлыг татаж байна. Халх гол чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийг орон нутгийн иргэдийн хүсэлтэд үндэслэж, ИТХ-ын саналын дагуу боловсруулсан. Мөн Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд заасны дагуу байнгын хороо, УИХ гэсэн үе шаттайгаар баталсан.

Халх гол чөлөөт бүс байгуулах тогтоолын төсөл нь өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр эцсийн хэлэлцүүлгийг хийж 85.2 хувиар буюу гишүүдийн олонх нь батлахыг дэмжсэн  байдаг. Мөн тус өдрийн ирцийн мэдээнээс харахад чуулганы нэгдсэн хуралдаанд 76 гишүүнээс өвчтэй нэг, шалтгаангүйгээр тасалсан найман гишүүнээс бусад нь тус хуралдаанд оролцсон байна. Нэг үгээр хэлбэл ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд олонхоороо гараа өргөн дэмжсэн гэсэн үг. Гэтэл өнөөдөр энэ асуудал ердөө улс төрийн шоу болж хувирлаа.

Тухайлбал, Хөдөлмөрийн үндэсний намынхан гэхэд өчигдөр Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Мөн эрх ашгийн-зөрчилтэй “нууц ноёнтон”-ууд нутгийн ард иргэдийг татан оролцуулж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг нутгаасаа хөөж буй мэтээр харуулав. Энэ нь зөвхөн ганц хүний үйл ажиллагаа руу нь дайрч байгаа нь эрх ашгийн зөрчилтэй, улс төрийн шоу болохыг баталж байна гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.