"Залуусын хөгжлийн санаачилга 2030"
2015.10.30

Залуусыг дэмжих төрийн бодлоготой болно

 “Хүүхэд, залуучуудад тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого” салбар хуралдаан болж өндөрлөлөө.

Хуралдааныг ‪‎НАМЗХ-ны ЕНБДарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар даргалан явуулж

НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн “Залуусын хөгжлийн санаачилга-2030”,

МУ-ын гавьяат багш Ц.Түвшинтөгс “Хүүхдэд тулгамдсан асуудал”,

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого” сэдвээр тус бүр илтгэл тавьлаа.

Монгол бол залуусын орон.  Ажил , гэрээсээ гарч хэдхэн алхам явахад л монголын ирээдүй болсон залуустай зөрөн өнгөрнө.  Хүн амын олонхийг бүрдүүлдэг залуусын ирээдүй гэгээтэй байж гэмээнэ Монголын ирээдүй сайн, сайхан байх нь дамжиггүй. Гэтэл төр засгаас залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлого байхгүй гэвэл хилсэдсэн болохгүй. 

Хэн бүхний анзаардаггүй, анзаарсан ч хайхардаггүй энэ асуудлыг НАМЗХ  анхааралдаа авч, "Залуусын хөгжлийн санаачилга 2030" хэмээх цогц бодлого хэрэгжүүлэхээр болжээ.  НАМЗХ  ч  нийслэлийн дүүрэг, 21 аймагт 1000 залуусын уулзалт зохион байгуулж, тэдэнд ямар асуудал, бэрхшээл тулгарч байгааг бодит байдал дээр нь очиж танилцсан. Үүний үр дүнд залуусын амьдралд ойр 21 санаачилгыг гаргаж ирсэн байна. 

 Хуралдаанд хүүхэд, залуусын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид оролцон санал бодлоо солилцож, шийдвэрлэх арга зам гарцын талаар хэлэлцсэн үр өгөөжтэй хуралдаан боллоо.