Жилдээ хорт хавдрын 5483 тохиолдол бүртгэгджээ
2015.11.02

Жилдээ хорт хавдрын 5483 тохиолдол бүртгэгджээ

Жилд хорт хавдараар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа ч гэсэн улсын хэмжээнд энэ өвчнийг анагаах ганц эмнэлэг байдаг. Энэ бол Хавдар судлалын үндэсний төв. Тэгвэл энэ эмнэлэг 215 ортой. Сүүлийн жилүүдэд ачааллаа дийлэхээ больжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд хорт хавдараар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа. 2012 онд 88 мянган хүнд амбулторийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол өнөөдөр 100 мянга болсон байна. Иргэд ойролцоогоор сар гаран хүлээж байж мэс засалд ордог юм байна.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: Маш тодорхой хэлэх юм бол 4.5 тэрбум төгрөгийг 2016 оны төсөвт суулгаж чадвал 1.5 тэрбум төгрөгөөр нь 70 хувийн барилгын гүйцэтгэлтэй байгаа хавдар судлалын өргөтгөлийг дуусгана. 3 тэрбум төгрөгөөр нь одоо шаардлагатай байгаа томографийн аппарат бусад шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг авч 2016 оны эхний хагасд ашиглалтад оруулах боломжтой.

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн байрыг барих шийдвэр гаргаж 2011-2012 онд төсөв шийдэж барилгын ажил хийгджээ. Гэвч дараа онуудад төсөв хөрөнгө суугаагүйгээс барилга царцалтын байдлтай байна. Харин 1.88 тэрбум төгрөгийг 2015 оны төсвийн тодотголоор шийдэх боломжтой юм байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс.....