УИХ гишүүн Ж.Батсуурь
2015.11.13
Төсвийн тухай хуультай дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэн баталлаа
УИХ гишүүн Ж.Батсуурь “Эдийн засгийн байнгын хороо хуралдан статистик бүртгэлийн байгууллагыг нийлүүлэх нь зохимжгүй.
Статистикийн байгууллага нь бие даасан чиг үүрэгтэй, хараат бус, Засгийн газрын мэдэлд ажиллаж болохгүй гэдэг үндэслэлийг гишүүд гаргасан. Гэтэл төсвийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Яагаад хэлэлцээгүй вэ гэдгийг тодруулмаар байна” гэлээ.
Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан хариулсан юм. Хуралдаанаар Төсвийн тухай хуультай дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.