Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Туяа
2015.11.17

Ирэх лхагва гаригаас нийт нутгаар дахин цас орно

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгаас бусад бүх аймагт 5-20 хүртэлх см-ийн зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Увс, завхан, Ховд аймгуудад хамгийн их цас орсон байна. Мөн Хөвсгөл, Булган аймгуудын хойд талын зарим сумдаар цасны зузаан 20 гаруй см-т хүрчээ. Цас их хэмжээгээр орсон учраас мал бэлчээрлэлтэд хүндрэл үүсгэж байгаа байна.

Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Туяа: Завхан, Увс аймгийн чиглэлд замын нөхцөл байдал хүндэрсэн. Зам засварын ажил хийгдэж байгаа ч халтиргаа гулгаа их үүссэн учраас гулгаа ихтэй байна.

Ирэх лхагва гаригаас эхлэн ихэнх нутгаар дахин цас орж хүйтрэх төлөвтэй байгаа учир цаг агаарын мэдээ сонсож аян замд гарахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөлөө.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...