Нууранд цөмөрсөн автомашиныг гаргах ажиллагаа явуулж байна
2015.11.23

Нууранд цөмөрсөн автомашиныг гаргах ажиллагаа явуулж байна

Амралтын өдрүүдэд орон нутагт цас их орсонтой холбогдуулж даваа гүвээ хаагдсан, осол эндэгдэл гарсан эсэхийг ОБЕГ-ын хошууч Н.Гантулгаас тодрууллаа.

-Өвөлжилт хүндэрч, мал бэлчээрлэх боломжгүй болж байгаа талаар мэдээлэл гарсан байна. Танайд энэ талаар дуудлага ирсэн үү?

-Одоогоор манайд мал бэлчээрлэх боломжгүй болсон гэсэн дуудлага ирээгүй. Цас их орсны улмаас орон нутагт халтиргаа гулгаа ихтэй байна. Жолооч нар замд гарахдаа дулаан хувцас, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

-Зам тээврийн осол бүртгэгдэв үү?

-Булган аймгийн Хутаг- Өндөр сумын нутагт өнөөдөр /өчигдөр/ 1.4 тонны даацтай автомашин нууранд цөмөрсөн байна. Аймгийн онцгой байдлын газраас долоон албан хаагч, орон нутгийн 15 хүн машиныг нуурнаас гаргахаар газар дээр нь ажиллаж байна. Автомашин хужир ачиж явсан учраас нууранд нэлээд гүн орсон байна. Долоон хүн зорчиж явснаас хүнд гэмтэл бэртэл авсан хүн байхгүй.