Архангай аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга Д.Эрдэнэбаатар
2015.11.18

Гамшигаас хамгаалах ээлжит тактикийн сургуулилтыг нэгдсэн эмнэлэг дээр хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас гамшигаас хамгаалах ээлжит тактикийн сургуулилтыг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хийлээ.

Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн зүгээс хээрийн эмнэлэг гаргаж бэртэж гэмтсэн хүмүүсийг хүлээн авч, хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Энэ нь эмч мэргэжилтнүүдэд гамшгийн үед хэрхэн ажиллах талаар дадлага туршлага болж чадлаа.

Архангай аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга Д.Эрдэнэбаатар: Бэлтгэл ажлыг хангаж нэгдсэн эмнэлгийн 180 гаруй цагдаагийн газрын 40 орчим, онцгой байдлын газрын 70 гаруй хүнд газар хөдлөлтийн гамшигийн үед яаж ажиллах төлөвлөгөөг танилцуулж анхны мэдлэг өгсөн сургалт байгаа. Төлөвлөгөөнд тодотгол хийж, түүний дагуу сургалтаа зохион байгуулж байна.

Өмнө нь онцгой байдлын ерөнхий газар зөвхөн бие бүрэлдэхүүний хүрээнд гамшигаас хамгаалал сургалт хийдэг байсан бол энэ удаад эрүүл мэнд, цагдаагийн байгууллагийг оролцуулсан сургалт хийлээ.