Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх төслийг боловсруулах ажлын хэсэг гарчээ
Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх төслийг боловсруулах ажлын хэсэг гарчээ
2015.12.17

Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх төслийг боловсруулах ажлын хэсэг гарчээ

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн тухай барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны найман хувийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай болсон.

Энэ тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай УИХ-аар батлуулахаа мэдэгдсэн билээ. Үндсэн хуулийн хүрээнд ямар боломж байгааг олж харсан хуулийн төслийг боловсруулахаар УИХ-аас Д.Ганбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргасан байна.