Төрийн сайд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эсрэг шийдвэр гаргалаа
Нийтийн тээврийн стандартаар үйлчилгээнд явах автобусны хугацаа дээд тал нь 12 жил байдаг. Үунтэй холбоотойгоор микро автобусыг ирэх оны югдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн тээврээс бүрэн хална. Том оврын олон тооны автобусны насжилт хэтэрч жагсаалаас хасагдаж байгаа зэргээс улбаалан ирэхондэнэ сачбарт парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ бүхэнтэй зэргэцэн Зам, тээврийн сайд гадаадын зээлээр парк шинэчлэл хийж, нийтийн тээврийн салбарыг аврах гарц олсон тухайгаа мэдээлсэн.
Тэрбээр “Гол нь хот хооронд зорчигч тээвэрлэдэг компаниудад жилдээ 2.5 хувийн хүүтэй, таван жилийн зээл олгох боломжтой. Монголд тийм хямд зээл олдохгүй” гэж тодруулсан бөгөөд оруулж ирэх 300 автобусыг компаниудад хэрхэн хуваарилах асуудлыг Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Тээврийн газартай хамтран шийдвэрлэх аж.
Үндэсний үйлдвэрлэгч "Экобус" компанийн ерөнхий захирал Д.Жаргалсайхан энэ талаар өөр байр суурьтай байна. Тэрбээр гадаадаас зээл авах бус дотоодын нөөц бололцоогоо ашиглан ирэх онд Концессийн гэрээгээр 240 автобус нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
-Инженерүүдийнхээ ур ухаанаар бүтсэн автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэнд баяр хүргэе?
-Тодорхой хүнд суртлын үүднээс хоёр жил шүүхээр явлаа. Хотын захирагч Э.Бат- Үүл зоригтой шийдвэр гаргасанд талархаад баршгүй. Иргэд ч талархлын үг дайж байгаа. Бид ашигаалтыг нь бүрэн дааж ажиллана. Өнөөдөр 20 автобус хийсэн бол цаашид 2000-ыг угсрах зорилт тавьж байна. Эдийн засгийг солонгоруулах гэж ярьж буй энэ үед төрийн бодлогыг хөгжилд хөтлөх олон төрлийн үйлдвэрлэл рүү оруулах нь нэн тэргүүний асуудал. Тиймээс Монголд машинт үйлдвэрийн салбар хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэл хийж чадна.
-Ингэхийн тулд төр дотоодынхоо үйлдвэрийн машиныг худалдан авах шаардлагатай. Танайхаас дахин автобус авах захиалга ирсэн үү?
-Ярьж байна. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг өнгөрсөн зун баталснаараа энэ УИХ түүхэн гавьяа байгууллаа. Шийдлийн Засгийн газар улс үндэстний хөгжлийн бодлого тодорхойлогч Аж үйлдвэрийн яам байгуулсан нь талархууштай, эх оронч шийдвэр болсон. Улмаар эрх зүйн орчин сайжирч, хөгжлийн бодлогын зорилтууд биелэх нөхцөл бүрдлээ. Энэ үйл явц өрнөснөөрөө эх оронч хуцалдааны давалгааг нийгэмд бий болгож байна. Эх оронч хуцалдан авалт гэдэг бол төсвийн дотоодоо дэмжсэн
урсгал. Улмаар дотоодын бараа бүтээгдэхүүний худалдаа иргэдийн сэтгэл зүйг бүрдүүлэх юм. Энэ хоёр жанжин шугамаар үндэсний үйлдвэрлэл хөгждөг жамтай. Өнөөдөр манай зах зээлийн хамгийн том худалдааг төр хийдэг. Энэ мөнгөн урсгалыг үндэсний үйлдвэрлэгчдэд чиглүүлж, ажлын байр бий болгох замаар улс орныг хөгжил рүү хөтлөх эхлэл тавигдах юм. Төсвийн мөнгөөр ченж хийдэг тогтолцоо ч үүний үр дүнд бага багаар устана.
-Цаашид 2000 ширхэг “J-800Т” загварын автобус хийх зорилт тавьж буй гэлээ. Танай 20 автобусыг авах гэж бөөн юм болсон. Хэрхэн хийх юм бэ?
-Би түрүүн төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр өгөөжгэй хамтын ажиллагаа чухал гэж хэлсэн. Үүнийг бодит амьдрал дээр хөгжүүлэх саналыг бид дэвшүүлсэн байгаа. Аж үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбат бидний саналыг дэмжихээ мэдэгдсэн. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх шаардлага тулгараад буй. Одоо 2000 автобус үйлчилж байна. Парк шинэчлэл хийхэд дунджаар 200 сая ам.доллар шаардлагатай. Энэ мөнгөөр гадаадын банк, аж үйлдвэрийн салбарыг дэмжиж, тэдний цалинг олгох уу, эсвэл дотоодынхоо ажилчдад 200 сая ам.долларын цалин өгөх үү гэдэг шийдвэр хүлээгдэж байна. Одоо Аж үйлвэрийн яам, хотын захиргаатай хамтарсан гурван талт концессийн гэрээ байгуулсан тохиолдолд 240 автобусны үйлдвэрлэлээ эхлүүлнэ. Суурь хөрөнгө оруулалт болох Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөгийн зээлийн эрх нээгдсэн. Цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулат нэмж татах замаар хувьцаат юмпани болох зорилт тавин ажиллаж байна.
-240 автобусыг концессоор үйлдвэрлэх эрхээ авчихвал эдийн засагт ямар нөлөө үзүүлэх тооцоо гарав. Наад зах нь хэдэн ажлын байр бий болгох вэ?
-Энэ 240 автобусны үйлдвэрлэлийг дагаад хаалга, цонх гэх мэтийг хийх үйлдвэр байгуулагдах нь ойлгомжтой. Дээр нь 500 мянгаас нэг сая төгрөгийн цалинтай мянга гаруй ажлын байр бий болгоно. Нэг барилга барихад тоосго, цементийн үйлдвэр бий болдог шиг энэ “явдаг байшин”-гийн эд ангийг олон үйлдвэрт хийх шаардлага гарна. Бидний тооцоогоор жижиг, дунд 60 үйлдювэр шаардлагатай. Бид эхний ээлжид гол 12 үйлдвэрээ байгуулах төсөл боловсруулсан.
-Жилд хэдэн автобус үйлдвэрлэх боломжгой вэ?
-Багадаа 300 автобус угсарах бололцоотой.
-Одоо нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснууд хэзээ ч хүн алж мэдэх найдваргүй болсон гэдэг. Энэ үнэн үү?
-Хамгийн сүүлд авсан 400 автобус дунджаар 500 мянган километр явсан. Үлдсэн 1600 автобус нь үйлдвэрлэсэн улсдаа яваад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл байгаа. Бид алийн болгон төмрийн хог цуглуулах вэ. Олон зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэх зах зээлээ гадаадын үйлдвэрлэгчдэд бэлэглэсээр байх юм уу. Энэ мөнгийг бид мэргэжил, цалин, ирээдүй болгох ёстой.
-Танайх “J-800Т” загварын автобусандаа хэдэн жилийн баталгаа өгч байгаа билээ?
-10 жил явах нормативтай. Хамгийн гол нь техникийн үйлчилгээг мэргэжлийн төвшинд хийх хэрэгтэй.
-Хэдхэн хоногийн өмнө салбарын сайд 300 автобусны асуудал ярилаа. Үүнийг танай салбарынхан шүүмжлэлтэй хүлээж авсан. Уг нь Монголд олдохгүй бага хүүтэй зээлээр авч байгаа гэсэн биз дээ?
-Монголчууд жил бүр 2.7 тэрбум ам.долларын металл эдлэлийн импорт хийж байна. Ийм хэмжээний мөнгөөр гадаадын зах зээлийг дэмжиж байна гэсэн үг. Зам, тээврийн сайд М.Зоригт БНСУ-ын “Эксим” банкны 2.5 хувийн хүүтэй зээлээр нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн компаниудын парк шинэчлэлийг хийж том, дунд оврын 300 автобус оруулж ирэх талаар ярьсан. Энэ нь Монголын арилжааны банкаар дамжаад есөн хувийн хүүтэй зээл болж, нийтийн тээврийн компаниудад хүрнэ.
-Солонгосын банкны зээл олгож буй нөхцөл нь манай автобусыг ав гэдэг юм биш үү?
-Хөгжлийн алсын хараатай улс нэг сумаар хоёр туулай агнаж чадах бодлого баримталдагийн жишээ. Нэг удаагийн ийм алхмаар нийтийн тээврийн компаниуцын үйл ажиллагаа тогтворжиж, нөгөө талдаа банк дундаас нь хүүгээр нь ашиг олж болох л байх. Энэ алхмыг би сайшаахгүй байна. Энэ бол ард түмнийхээ ажлын байрыг хулгайлж буй алхам. Төрийн сайдын үүднээс бол эх орон, ард түмний язгуур эрх ашгаас урвасан шийдвэр, хууль зөрчсөн асуудал. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг УИХ- аас баталсан. Засгийн газрын тогтоол ч байгаа. Хамгийн гол нь өр тавиад нийтийн тээврийн хөлийг залгуулж болно. Дахиад хэдэн жилийн дараа зээл авна. Өмнө нь ч тэгсээр ирсэн. Ингэсээр үр хүүхэддээ өр үлдээх үү. Миний хувьд өөрсдөө бүтээж, үр хүүхэддээ ажлын байр өвлүүлмээр байна.
-Хараахан авчаагүй байгаа юм чинь төр, засаг эргэж харах байх аа?
-Шийдвэр гаргагчдын л асуудал.
-Төр, хувийн хэвшил аль алинд нь май гээд өгөх мөнгө алга. Танай компанийн зүгээс лизинг, хөнгөлттэй зээлээр автобусаа нийлүүлэх боломж байгаа юу?
-Бид лизингээр ав л гэдэг. Одоо боловсруулж буй концессийн төсөл ч төрд зээлдүүлж буй нэг хэлбэр.
-Танай инженерүүд Америкт чиргүүл үйддвэрлэж байгаа гэсэн. Аж үйлдвэр өндөр хөгжсөн оронд манайхан юугаараа ялгарч байна даа?
-АНУ, Канад бол аварга том зах зээл. Тэр зах зээлд хөдөлмөрлөж чадсан хүн хөлөө хурдан олж болох юм билээ. Манайхан хүнд даацын автомашины “МГЛ-800” нэртэй чиргүүл хийж эхэлж байна. Америк инженерүүд нэг техникийн зураг зурахад 10 мянган ам.доллар нэхдэг бол манайхан 3-4 мянгаар зурдаг. Уг нь манай инженерүүдийн ур чадвар дутахгүй.