Өнөөдрөөс эхлэн хувийн хэвшлийн автобуснууд үйлчилгээнд гарна
Өнгөрсөн лхагва гаригт нийтийн тээврийн уйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн 18 автобус компани ажлаа гэнэт зогсоосон.
2015.10.09

Өнөөдрөөс эхлэн хувийн хэвшлийн автобуснууд үйлчилгээнд гарна

Өнгөрсөн лхагва гаригт нийтийн тээврийн уйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн 18 автобус компани ажлаа гэнэт зогсоосон. Нийтдээ 1010 автобус өмнө нь үйлчилгээнд гардаг байсан бол өчигдөр төрийн мэдлийн автобус нэгтгэл болон “Эрдэм транс”, “Мяралзаа” зэрэг компаниудын 386 автобус ажиллажээ.

Уржигдар 430 автобус үйлчилгээнд гарч байсантай харьцуулахад улам багассан үзүүлэлт юм. Автобус компаниуд гэнэт ажлаа зогсоосон нь иргэдэд нэлээд бэрхшээл үүсгэсэн. Иргэдийн хувьд аль чиглэлийн автобус шугаманд явж буй эсэхийг ч мэдэх боломж байгаагүй.

Үүнээс үүдэн автобусны зогсоол дээр шавааралдсан хүмүүс нэг нэгнээсээ аль нэг чиглэлийн автобус ирэх эсэхийг сурагласан байдалтай хоёр хонолоо. Үнэхээр ч Зайсангийн зүг рүү гэхэд л “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн л автобус явж байгаа тухай ХААИС-ийн оюутнууд хэлж байсан. Тэдний хувьд автобусанд хөнгөлөлттэй явах картаа авч чадаагүйн дээр олон удаа сэлгэн суух болсон нь нэлээд хүндрэлтэй байгаа аж.

Мөн үйлчилгээнд явж буй цөөхөн автобус эцсийн буудлаасаа хөдлөхдөө л бараг дүүрдэг тул наагуур зогсоолуудаас хүн авах боломжгүй болж байв. Үүнээс шалтгаалан удаан хугацаагаар автобус хүлээх явдал ялангуяа хотын захын хорооллуудад маш их мэдэгджээ. Цочир хүйтрэл, гэнэт автобусгүй болсон явдлууд давхацсанд олон хүн бухимдалтай байна. Ялангуяа сургуулийн хүүхдүүд хичээлээсээ хоцрох, таслах явдал ч ихэсчээ. Түүний дээр албан хаагчид ажилдаа хоцрох зэргээр автобусны ажил зогсолт иргэдийн дунд бэрхшээл дагуулсаар байгаа 

Улаанбаатар смарт картаас автобусны машин цагийн төлбөрийг 14500 төгрөгөөр тооцож өгч эхэлсэн.

Автобус компанийн захирлууд ажлаа зогсоох болсон шалтгаанаа “Долдугаар сарын 29-нөөс хойш Улаанбаатар смарт картаас автобусны машин цагийн төлбөрийг 14500 төгрөгөөр тооцож өгч эхэлсэн. Нэг автобус дор хаяж 30500 төгрөг зарцуулж байж дөнгөн данган зардлаа олно. Цагт л 18 мянга орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг машин шүү дээ. Смартынхны хуваарилж байгаа мөнгө нь шатахууны зардалд л явж байна.

Нэг машин цагийн зардлыг анх шинэ системд ороход тодорхойлж олгоно гэсэн. Тэр өдийг хүртэл байхгүй байна. Тиймээс ажилчдынхаа цалингтавилгуй хоёр сар өнгөрлөө. Одоо ажилчдадаа хэлэх үггүйгээс баазынхаа хашаа руу ч орж чадахгүй байдалд хүрээд байна. Цаашид техникийн сэлбэг, хэрэгсэл ч тасрах дээрээ тулсан. Ингээд ажил хаялт биш аргагүй зогсолт хийгээд байгаа нь энэ.

Улсын өмчийн автобус компаниуд зээлээр шатахуунаа авч байгаа бол бидэнд зээл өгөх газар алга. Харин ч бүр парк шинэчлэлт, гарааж барьсан зэргээр банкнаас авсан зээлээ төлж чадахаа байсан. Зарим маань татварынханд байгууллагынхаа дансыг ч хаалгах дээрээ тулсан” гэсэн тайлбар өгч байсан юм.

Харин өчигдөр “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлэл хийлээ. Тэд “Долдугаар сарын 29-ний өдрөөс хойш нийт 9.6 тэрбум төгрөгийг автобус компаниудад хуваарилсан. Ингэхдээ компаниудтай хамтран ажиллах гэрээнийхээ дагуу тухайн өдрийн орлогыг хуримтлуулж гурав хоногийн дараа буцаан олгодог. Системийн шинэчлэл хийгдсэн эхний өдрүүдэд бэлэн мөнгөөр зорчих иргэд их байснаас орлогын  тооцоолол хийхэд хүндрэл үүссэн. Тиймээс орлогоо автобус компаниудад буцаан өгөхөд багахан цаг алдсан тохиолдол гарч байлаа.

Тэр үедээ “Улаанбаатар смарт карт” компани өөрийн хөрөнгөөсөө гурван тэрбум гаруй төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зардал болгон зээлээр өгсөн. Одоо энэ мөнгөнөөсөө нэг тэрбум гаруйг нь буцаан аваагүй байгаа. Нийтийн тээврийн 21 аж ахуйн нэгжийн 1000 автобусанд удирдлага мэдээллийн цахим систем байршуулсан. Өдөрт дунджаар 180-200 сая төгрөг төвлөрч түүнийг тухай бүрт шилжүүлж байсан, Хүн тээвэрлэсэн биш ажилласан цагаар нь орлогыг ижил тэнцүү хуваарилж оаииап болохоор зарим компанийн орлого өсч, мөн заримынх нь орлого буурсан” хэмээлээ.

Мэдээлэл хийсний дараа “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэтэй уулзахад “Банкин дээр мөнгө тоолоход хугацаа алдаж байгаа болохоос бид мөнгийг нь хуваарилахгүй байгаа асуудал байхгүй. Одоогийн байдлаар 9.6 тэрбум төгрөгийг компаниудад хуваарилаад байгаа. Нййтийн тээвэр угаасаа алдагдалтай ажилладаг. Нийтийн тээврийн компаниудын гол орлого нь нөхөн олговор байдаг. Манай байгууллагаас хуваарилж байгаагаас тооцож үзэхэд нэг автобус өдөрт 180-200 мянган төгрөгийн орлоготой ажиллаж байна.

Банкны камертай өрөөнд хайрцагтай мөнгөний тооллого явагддаг. Бид хуваарилахаас өөрөөр мөнгөнд ямар ч оролцоо байхгүй” хэмээж байлаа. Автобус компаниудын орлогын 10 хувийг мэдээллийн системд холбосны зардлыг нөхүүлэхээр авдаг талаар нь тодруулахад “Орлогын 10 хувийг авч байгаа. Гэхдээ үүнээс банк, сүлжээгээ ашиглуулж буй жи-мобайл, карт цэнэглэдэг цэг, татвар зэрэгт тус бүр нэг болон түүнээс дээш хувийг нь өгөөд бидэнд 3.5 хувь нь л үлддэг.

Бид үүгээр үйл ажиллагааны зардлаа явуулдаг. Хөрөнгө оруулалтаа хэдэн жилд нөхөхөө ч мэдэхгүй байна. Арван хувийг нь хураахад манай байгууллагад өдөрт 18-20 сая төгрөг орж ирдэг юм. Үүний 3.5 хувь гэхээр 6-8 сая төгрөг л бидэнд үлдэнэ гэсэн үг. Үүгээр бид төхөөрөмжийн засвар зэрэг үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг” хэмээж байв.

есдүгээр сарын нөхөн олговрын мөнгөний 80 хувь болох 1.5 тэрбум орчим төгрөгийг тээврийн компаниудад өгсөн.

Автобус компаниуд гэнэт ажил хаясан тул тэдний шаардлагыг өчигдөр мөн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал дээр хэлэлцсэн юм. Хурлын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү өнгөрсөн найм болон есдүгээр сарын нөхөн олговрын мөнгөний 80 хувь болох 1.5 тэрбум орчим төгрөгийг тээврийн компаниудад өгсөн. Аравдугаар сарын дүн нэгтгэгдээгүй байгаа талаар мэдээлэл өглөө.

Хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт тээврийн компаниудтай ‘уулзсан байна. Тухайн үед “Автобусны машин цагийн бодит зардлыг удахгүй шийднэ. Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн нөхөн олговрыг шилжүүлүүлнэ” гэсэн бол автобус компаниуд аль болох үйлчилгээгээ доголдуулахгүй байх талаас анхаарна гэж тохиролцсон гэнэ. Гэтэл нөхөн төлбөр авсан мөртлөө ажилд гараагүйд хотын дарга бухимдсан юм.

Хотын дарга Э.Бат-Үүл “Би компаниудад нөхөн олговрыг нь өгөхгүй, смарт карт өдрийн орлогыг нь түгжээд байгаа юм болов уу гэж бодож байсан. Бурууг өөрсдөөсөө хайж байлаа. Гэтэл өдрийн орлогыг нь хуваарилсан банкны хуулга байгаа юм байна. Нөхөн олговрыг нь ч олгожээ. Гэтэл машин цагийн бодит зардлыгхурдан батлуулахаар биднийг шахалтад оруулж байгаа юм байна. Тиймээс иргэдийг хохироож, ажил хаяж дарамталж байгаа байгууллагуудыг цагдаагийн байгууллагаар шалгуулаарай.

/UBS ТВ/

Ажил хаяхад эхлээд мэдэгдэх хуультай байдаг шүү дээ. Тохиролцоод мөнгөө авсан мөртлөө ажилд гарахгүй байгааг ажил хаялт гэж ойлгож байна. Өнгөрсөн долоо хоногт уулзах үеэр бүгд нөхөн олговрынхоо 80 хувийг өгчихвөл асуудалгүй үйл ажиллагаагаа явуулна гэж байсан. Хүндрэлийг, юу юундаа хүрэхгүй байгааг  бүгд ярилцаад гарсан.

Манай нийтийн тээвэр рүү ажлын гүйцэтгэлийн дагуу орлого шилжүүлэх ажлыг та бүхэн жаахан хүлээгээч, бид норм тарифаа баталж гаргаадахъя гэж хэлсэн. Нөхөн олговрынхоо 80 хувийг өгчихвөл асуудалгүй, бид тэснэ ээ гэсэн шүү дээ. Гэтэл одоо юу яриад байгаа юм бэ. Гэнэт ингэж ажил хаяж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Үнэхээр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа бол чаддаг компаниудтай нь хамтарч ажиллана” гэлээ.

Хуралдааны үеэр нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат “Манай зорчигч тээврийн нэгтгэлүүд ч үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болж эхэлсэн тухайгаа хэлж байгаа. Шатахуун түлш дандаа зээлээр авч байгаа. Тэр шатахууны өр нь гурван тэрбум орчим төгрөг болсон байгаа. Сая смартаас орж ирсэн орлогоос долоо, найм хоног огт хэрэглэлгүй байж байгаад ажилчдынхаа цалинг тавьсан. Одоо хэд хоногоос хувийнхаа аж ахуйн араас зогсох нь байна шүү гэсэн” гэв.

Нийслэлийн Засагдаргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хувийн аж ахуйн нэгжүүдийг машин цагийнхаа тооцоог аваад ир гэсэн. Гэтэл баахан удаж 44 мянган төгрөг гэсэн юм авчирсан. Нийслэлийн тээврийн газрынхан ч тооцоогоо өг гэхэд юу ч өгөхгүй яваад байлаа.

Арга ядаад биТөрийн сангийнхныг дуудаж тайланд нь үндэслэж тооцоо хийлгэсэн. Тэгэхэд 30516 төгрөг гэсэн машин цагийн тооцоо гаргасан. Харин Тээврийн газрынхан сүүлд нь 34 мянган төгрөг гэсэн санал оруулсан. Ямар ч тооцоолсон зүйл байхгүй зүгээр л 34 мянга гэсэн тоо байсан юм” хэмээж байв.

Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Аль аль нь хамт суугаад эцсийн тооцоогоо гаргачих. Тэгээд Т эргүүлэгчдийг хуралдуулаад ээлжит бус хурлыг товлоё. 

ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж энэ асуудлыг оруулж болж байна. Бид өнөөдөр иргэддээ хүрсэн сайн нийтийн тээврээ нураах эрхгүй шүү. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд урьд хожид байгаагүй сайн үйлчилгээ боллоо шүү дээ” гэж байлаа. Хотын удирдлагуудын нэлээд нь автобус компаниудын ажил зогсолтыг шантааж хийж байгаа өнцгөөс харж буйгаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, нийслэлийн удирдлагууд “Өмнө нь “Тэнүүн-Огоо ОРЗ-тэй жижиг машин явуулж түлшний мөнгөнөөс завшиж улсад 5,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь баригдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Энэ хэргийг нь дуустал мөнгө өгч болохгүй. Улсад хохирол учруулсан бол зогсоох ёстой биз дээ. Ард нь автобус компани байгуулъя, оръё, ажиллая гэсэн олон байгууллага байгаа биз дээ. Ажил хаяснуудыг нь хасаад өөр компаниуд оруулж ирж болно. Тээврийн газрынхан ажлаа сайн хийхгүй байна” гэх зэргээр ширүүлэв.

Хурал дууссаны дараа хувийн хэвшлийн автобус үйлчилгээний компаниудын захирлуудтай нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат уулзжээ. Энэ үеэрээ “Хотын дарга та бүхний санал болгосны дагуу машин цагийн *гөлбөрийг 34 мянган төгрөгөөр батлахаар боллоо. 

Маргаашнаас эхлээд ажилдаа гарчих” зэргээр ятгасан байна. Нэгэнт л машин цагийнхаа зөрүүг батлуулахаар болсон бол ажилдаа гарч болох юм хэмээн хувийн компаниудын захирлууд ярилцаж эхэлжээ. Гэвч сайтуудаар “Ажлаа зогсоосон автобус компаниудыг цагдаагийн байгууллага шалгахаар боллоо. Ажил хаясан нь хууль зөрчсөн үйлдэл гэж хотын удирдлагууд үзлээ” зэрэг мэдээлэл гарч эхэлсэн аж. Тиймээс хувийн автобус компанийн захирлууд “Бид үйл ажиллагаа ч явуулах мөнгөгүй болоод зогсож байна.

Ямар юмаа луйвардах юм бэ. Маргааш өглөө Улаанбаатар смарт карт компанийн нягтлан болоод бүх компани нягглангуудаа авчирч өглөө 09:00 цагт нээлттэй мэдээлэл хийе. Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батааг ч байлгая” гэлцээд тарсан байна.

Гэвч өчигдөр орой 19:00 цагийн үед нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр дахиад автобус компаниуд ажилдаа гарахгүй болохоос эмээсэн үү захирлуудтай н ь уулзаж, ярилцъя хэмээн дуудсан байна. “НЧБ” компанийн захирал Наянчулуунтай холбогдоход “Биднийг нийспэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат маргаашаас ажилдаа гараач гэж ятгасан. Машин цагийг ч нааштайгаар шийдвэрлэж батлахаар болсон гэсэн.

Гэвч мэдээллийн сайтуудаар хотын орлогч Н.Батаа ажил хаясан автобус компаниудыг шалгуулах хэрэгтэй гэж ярьсан тухай мэдээлэл цацагдсан болохоор маргааш өглөө мэдээлэл хийхээр тогтоод байсан юм. Харин Н.Гантөмөр дарга уулзъя гэж дуудууллаа. Үнэхээр машин цагийн төлбөрийг батална гэвэл ажилдаа гарахад бэлэн байна. Түлшний мөнгийг зээл хуйгаар ч гэсэн олно. Хамгийн гол машин цагийн төлбөрийг баталж өгөлгүй хоёр сар гаруй боллоо шүү дээ” гэсэн юм.

Уулзалтын дараа автобус компанийн захирлууд “Маргааш өглөө (өнөөдөр) 09:00 цагт нийслэлийн Тээврийн газарт “Улаанбаатар смарт карт”-ынхантай хамт бүгдээрээ шалгуулахаар боллоо. Цагдаагаар шалгуулахаар болсон юм байна. Хотын орлогч Н.Гантөмөр дарга машин цагийг батлуулахаар болсон гэлээ. Тиймээс маргааш шалгуулаад дараа нь ажилдаа гарцгаая гэж тохирлоо. Тэгэхээр өглөө 07:00 цагаас ажпаа эхлэхгүй ч 09:00 цагийн мэдээллийнхээ дараа ажилдаа гарцгаана” гэлээ.