Цэцийн дүгнэлт шийдэгдвэл 10 хувь хэрэгжих боломжтой
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.12.25

Цэцийн дүгнэлт шийдэгдвэл 10 хувь хэрэгжих боломжтой

Улсын хэмжээнд энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар 17220 айлын орон сууц ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар нийслэлд орон сууцны 264 төслийн 20444, орон нутагт 184 төслийн 8884 айлын орон сууц баригдаж байгааг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг” уулзалтын үеэр онцоллоо. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудалд талууд ойлголцолд хүрсэн үү?

-Төр бодлогоо гаргачихлаа. Түүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар тухайн асуудалтай холбоотой компаниудаас санал авна. Манай яам арилжааны бүх банкаас санал авсан. Сангийн яамтай хамтарч ажиллаж байна. Харин Монголбанктай уулзаж чадахгүй байна. Арилжааны банкууд барилгын салбарынхантай харилцан уялдаа холбоотой ажиллах бодлогын дэмжлэг хүсэж байгаа. Гагцхүү Засгийн газрын тогтоол, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Энэ хүсэлтийг бид хүлээж авч шийдсэн. Цаашид орон сууцны ипотекийн зээл шийдэгдвэл 10 хувийн урьдчилгаа өгөөд байр авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Орон сууцны ипотекийн зээлийн талаар Цэцийн гаргасан дүгнэлт шийдэгдвэл 10 хувийн урьдчилгаа өгөөд байртай болно гэсэн үг. Гэхдээ өнөөдөр 200 тэрбум ‘ төгрөгийн баталгаа гаргах мөнгө алга. Засгийн газрын өрийн баталгааны санд 97.5 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Харин одоогоор Засгийн газрын баталгааны 97.5 тэрбум тегрөг цаасан хэлбэрээрээ байхгүй, бичигдсээр байна. 

-Засгийн газар Монгол-банкиид 10 хувийн урьдчилгаатай болгох тооцоо судалгаагаа өгөөгүй гэж ярьж байсан. Энэ судалгааг өгсөн юм уу?

-Засгийн газрын 20 хувийн урьдчилгааны талаар хүмүүс их асууж байна. Арилжааны банкуудын зүгээс ч 20 хувийн урьдчилгааны баталгаа болгож үнэт цаас байршуул гэдэг шаардлага тавьсан. Иргэн бол 10 хувийг толнө. 20 хувьд баталгаа гаргаж байгаа хэдий ч үлдсэн 90 хувийг иргэн 30 хүртэлх жилийн хугацаанд төлнө. Энэ 20 хувь бол барилгын үнэ өсөх, чанаргүй зээл бий болохоос сэргийлж байгаа зүйл юм. Иргэний зээл дээр мөнгөөр дэмжлэг үзүүлж байгаа зүйл биш. Одоо иргэд 10 хувиа, арилжааны банк 70 хувийг төлнө. Харин 20 хувьд нь арилжааны банк барилгын компани нийлж баталгаа гаргаад, дараа нь иргэдээс нөхөөд авчих боломжтой.

-Улсын хэмжээнд 10 хувиа төлөөд байр авах хүсэлтэй хэдэн иргэн байна вэ. Судалгаагаа гаргасан юм уу?

-Судалгааг хүмүүс статистикаас авч байгаа. Өөрсдийн нэгтгэсэн тоо баримт ч бий. Гэхдээ одоогоор хэдэн хүн хамрагдах боломжтой гэсэн судалгаа тодорхой болоогүй байна. Хүмүүс тооцоо судалгаа яриад байх юм. Энэ нэг талдаа байх ёстой хэдий ч нөгөө талдаа иргэд хүлээж байгаа шүү дээ. Өөрсдийн эдийн засгийн боломжид тааруулаад 10 хувийн урьдчилгаагаа бэлдээд, хэзээ хэрэгжиж эхлэх юм бол гэдэг хүлээлттэй байна. Тиймээс төдийлөн нарийв-чилсан тооцоо судалгаа гарч ирэхгүй байна.