Хуульжсан авлига гээд байгаа зүйл Монголд үнэхээр бодитоор оршиж байна уу?
Авлига бол гэмт хэрэг.
2015.12.31

Хуульжсан авлига гээд байгаа зүйл Монголд үнэхээр бодитоор оршиж байна уу?

Монгол Улсын хууль зүйн орчин авлига цэцэглэх таатай хөрс суурь болж байна гэж судлаачид үздэг. Энэ үнэхээр үнэн гэж үү? Хууль тогтоомжуудад авлигыг шууд болон далд утгаар дэмжсэн зүйл, заалт яагаад орших болов?

"Авлига" хууль батлагдахад, шүүхийн шийдвэр гарахад үнэхээр нөлөөлдөг гэж үү?

Хууль тогтоомжид авлигын эрсдлийн үнэлэх судалгааны багийнхан олон улсын стандартад нийцсэн тодорхой аргачлалаар үнэлгээ хийж үзэхэд цөөнгүй хууль авлигын эрсдэл өндөртэйд тооцогдож байна.

Хууль боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх гэсэн шат, шатны процесс нь ил тод нээлттэй байж, аливаа ашиг сонирхлоос ангид, хэлбэрлэлтгүй байх нь Монголын эрх зүйт төр, эдийн засагт ус агаар шиг хэрэгтэй байгааг илтгэх шиг.

Хууль тогтоох явцад хэн, ямар субьект илүү нөлөөтэй байна вэ?

Ингэхдээ нэгдсэн чуулган болон байнгын хорооны гишүүдийн ирц бүрэн байж, хууль тэр дундаа улс орны хэмжээг хамаарах гол, том хуулиудыг хэлэлцэхийн өмнө тухайн асуудлаар судлах боломжийг УИХ-ын гишүүд, байнгын хороо, ажлын хэсгийнхэнд олгох нь чанаргүй хууль, чансаагүй бодлого гарахгүй байхад чухал нөлөөтэй болов уу.

Бид “лобби” гэж их ярьдаг. Гэтэл тийм ч муу зүйл биш мэт. Энэ асуудлыг хуулийн гадна үлдээх бус сайн эрх зүйн зохицуулалтаар хуульчлах нь олон нийт, нийгмийн элдэв үнэн, худал хардлагыг нэг мөр болгож магадгүй юм. Олон нийт, иргэний нийгмийн шахалтаар улс төрийн намууд, улс төрчид хууль ёсны лобби чадмаг ашигласнаар зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, гацаанд орсон асуудлууд цэгцрэх үндэс бий.

Хууль, шүүх засаглалынхан авлигад идэгдсэн гэж хавтгайруулж ойлгож, ярьж болох уу?

Бидний дотор үнэнч шударга ёсны төлөө тууштай тэмцэж буй цөөнхи гэж хэлж болох энэ салбарыг авлигад өртөмтгий гэдэг. Авлига авах, өгөх нь салбар үл хамаарч хэн нэгэн этгээдийн хэтэрсэн, зохиомол хүсэл хэрэгцээгээ хангахаас үүдэн гардаг хууль бус үйлдэл.

Авлига бол гэмт хэрэг. Энэ болон эдгээрээс бусад төрлийн гэмт хэрэгтэй тууштай тэмцэх чин эрмэлзлэлтэй хуульч, шүүгчдийг авлига авч байна гэж сэрдэхээсээ өмнө хараат бус ажиллах боломжийг нь бүрдүүлэх зүйтэй болов уу.