2016.01.04

МҮЭХ хууль бусаар ажлаас халагдсан 600 гаруй хүнийг ажилд эргүүлэн томилжээ

Улс орныг хамарсан эдийн засгийн хямралаас үүдэж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй байх  Засгийн газрын шийдвэрийг анхнаас нь МҮЭХ эсэргүүцсэн.

Тэдний шаардлага биелэлээ олж, 2016 оны эхний улсын төсвийн тодотголоор цалинг нэмэгдүүлэх ажлыг шийдвэрлүүлэхээр болжээ. Энэ нь тус салбарын хувьд өнгөрөгч оны томоохон амжилтын нэг хэмээн үзэж байна.

“Төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой тохиролцоо хийсэн боловч, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд шийдэлд хүрэлгүйгээс шинэ онтой золгож байна. Хэдий ийм асуудал үүссэн боловч МҮЭХ 10 сараас хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлж гэрээ хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлан, хэлэлцээр амжилттай болж, төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг 2016 онд нэмэгдүүлэх, ахмадын тэтгэврийг нэмэх боломжийг бий болгож чадсан” гэж МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.