О.Баасанхүү УЕПГ-аас томоохон хэргүүдийн талаар тайлбар авна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.01.12

О.Баасанхүү УЕПГ-аас томоохон хэргүүдийн талаар тайлбар авна

Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газар дээр очиж сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн үйл явцтай танилцахаар болжээ. 

Тэрбээр энэ талаар твиттерт, “14.30 цагаас УЕП газарт очно. Сэтгүүлчдийг байлцуулан С.Зоригийн хэрэг, Сайд С.Баярцогтын хэрэг, Ирвэс хамгаалагчийн хэрэг зэрэг асуудлаар тайлбар авна” хэмээн жиргэжээ.