М.Сономпилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томиллоо
УИХ-ын гишүүн М.Сономпил
2016.01.14

М.Сономпилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, 81.2 хувийн саналаар дэмжин баталлаа.

Ингэснээр УИХ-ын гишүүн М.Сономпил Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдож, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тус байнгын хорооны даргаас чөлөөлөгдөж байна.

Байнгын хорооны даргаар сонгогдсон М.Сономпил гишүүнийг Батлан хамгаалахын болон Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нь уг байнгын хороог удирдах туршлагатай гэж үзэж нэр дэвшүүлсэн аж.