БМҮИЗ-өөс 2015 онд хийж гүйцэтгэсэн онцлох 5 ажил
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ШАЛГУУР ШААРДЛАГЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот тушаалаар Дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын хөтөлбөрийг маадлан итгэмжлэх нийтлэг шалгуур боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур шаардлагыг боловсруулж боловсролын салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиудын удирдлагууд, олон улсын байгууллага, зөвлөхүүд, магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын төлөөлөл, шинжээчдийг хамруулсан 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.
Хэлэлцүүлэгч оролцогчдын санал дүгнэлтийг үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулсан шалгуур шаардлагыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталлаа.
- ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГААР 4 СУРГУУЛЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.
АНУ-ын Бизнесийн сургуулиудын магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр
- ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль
- Идэр дээд сургууль
- Сэрүүлэг дээд сургууль тус тус магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа.
Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN/-аар ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн “Цахилгаан хангамж” магистр, баклаврын хөтөлбөр 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр магадлан итгэмжлэгдсэн шийдвэрээ хүлээн авлаа.
БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ТӨВТЭЙ ИНЖЕНЕР, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ, БАЙГАЛИЙН УХААН, МАТЕМАТИКИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЗӨВЛӨЛТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
БМИҮЗ, ХБНГУ-д төвтэй ASIIN байгууллагатай хамтран ажиллах “Харилцан ойлголцолын санамж бичиг”-ийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дюссельдорф хотноо байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Монголын сургуулиуд ASIIN байгууллагаар магадлан итгэмжлэгдэхэд таатай нөхцөл бүрдэж байгаа бөгөөд цаашид “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэж байна.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ 7, ДОТООДОД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ 21 ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОН БАТАЛГААЖУУЛЛАА.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/387 дугаар тушаалаар олон улсын магадлан итгэмжлэлд орох 7 хөтөлбөр, дотоодын магадлан итгэмжлэлд орох 21 хөтөлбөрийн жагсаалтыг тус тус баталлаа. Шинэчилсэн шалгуур шаардлагаар дотоодод магадлан итгэмжлэх 21 хөтөлбөр өөрийн үнэлгээний тайлангаа бичиж эхэлсэн. Хөтөлбөрийн багт БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэнүүд цаг тухай бүр зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
- “ИЖИЛСЭХ ТҮНШЛЭЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОГТООЛ БАТЛАГДЛАА.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолоор Ижилсэх түншлэл хөтөлбөрийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлэхээр тогтоолоо. Мөн өдрийн 04 тоот тогтоолоор Ижилсэх түншлэл хөтөлбөрийн ажлын даалгаварыг баталсан байна.
“Ижилсэх түншлэл” хөтөлбөр нь Азийн хөгжлийн банкны 300 000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжих юм.