Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан боллоо
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан боллоо
2016.01.27

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан боллоо

Өнөөдөр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан болж 2 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Боргио, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний болон шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын Цагдаагийн тасгаас хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын Цагдаагийн тасгийн дарга нар танилцуулсан юм.

Мөн сар шинийн баярыг тохиолдуулан Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын Цагдаагийн тасгаас авч хэрэгжүүлэх ажлуудаа ГХУСАЗЗ-ийн хурлаар танилцууллаа.