Су.Батболд: Тєрийн єндєр албан тушаалтны ёс зүйн дүрмийг даруйхан баталж мєрдүүлэх хэрэгтэй.
-Тєрийн албаны тухай хуулийг дагаж мєрдєх журмын тухай” хуулийн тєслийг санаачилсан. Ямар заалтуудад єєрчлєлт оруулахаар тусгасан юм бэ?
-Єнгєрсєн оны тавдугаар сард УИХ Тєрийн албаны тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах хуулийг баталж нэлээд хэдэн зарчмын єєрчлєлт оруулсан юм. Түүний дотор тєсвийн байгууллагын ерєнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга, захирал, эрхлэгч нар тєрийн үйлчилгээний албан хаагчаас тєрийн захиргааны жинхэнэ албан хаагч болохоор заагдсан. Хуулийн энэ єєрчлєлтэй холбогдоод албан тушаалын ангилал зэрэглэл нь єєрчлєгдєєд олон байгууллагын удирдлага тєрийн захиргааны албан тушаал руу шилжих болчихсон. Тєрийн албаны хуульд зааснаар тєрийн захиргааны албан хаагчид сонгон шалгаруулалтад орж улмаар тєрийн албаны шалгалт єгєх учиртай. Хуульд єєрчлєлт орсон цагаас хойш ЭМЯ, БСШУЯ болон УИХ-ын гишүүдийн нэр дээр олон санал хүсэлт ирсэн. Тэдгээрийн дотор тєрийн албаны шалгалт єгєх нэрээр олон хүнийг ажлаас нь єєрчилж магадгүй нєхцєл үүсэхээр байна. Тиймээс ямар нэгэн байдлаар шийдэж єгєєч гэсэн хүсэлтүүд зонхилсон. Хууль батлагдсантай холбогдуулаад Тєрийн албаны зєвлєлєєс шалгалтын товыг зарлачихсан. Анх 1995 онд Тєрийн албаны тухай хууль батлагдсан. Түүнд зааснаар тєрийн захиргааны албанд тухайн үед ажиллаж байсан бүх хүнийг шалгалтгүйгээр шууд тєрийн захиргааны албан тушаалд томилж байсан юм. Тэр жишгийг харгалзаад эдгээр байгууллагын дарга, захирал нарыг тєрийн захиргааны албанд шилжүүлэхээр болбол одоо ажил үүргээ дутагдал доголдолгүй гүйцэтгэж буй албан тушаалтныг шууд тєрийн захиргааны албанд шилжүүлэх боломж бололцоог хуульчилъя гэсэн үүднээс хуулийн тєслийг боловсруулсан. Yүнтэй холбогдуулан боловсролын болон эрүүл мэндийн тухай хуульд єєрчлєлт оруулах хоёр тєслийг санаачилсан. Хуучин аймаг, нийслэлийн Боловсрол, Эрүүл мэндийн газар нь захирал, эрхлэгч нараа сонгон шалгаруулж томилдог байсныг єєрчлєєд аймаг нийслэлийн тєрийн албаны салбар зєвлєлийн саналыг үндэслэн томилдог байхаар тусгасан хуулийн тєслийг боловсруулж Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Засгийн газар саналаа єгєнгүүт УИХ-д єргєн барихаар тєлєвлєсєн.
-Эрүүл мэнд, боловсролын салбарын байгууллагын захирал, эрхлэгч нар тєрийн захиргааны жинхэнэ албан хаагч болж тєрийн албаны шалгалт єгєх эсэх тухай яригдаж байна. Хэчнээн байгууллагаас хэдэн хүн хамрагдахаар байгаа вэ?
- Улсын тєсвєєс санхүүждэг тєрийн болон орон нутгийн ємчийн 667 цэцэрлэгийн эрхлэгч, 597ерєнхий боловсролын сургуулийн захирал, 138 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тєв, их, дээд сургууль, коллежийн захирал, 804 театр, чуулга, соёлын тєв, номын сангийн дарга, 48 эрдэм шинжилгээний байгууллагын дарга, 326 сум, сум дундын эмнэлэг, 234 єрхийн эмнэлэг, 45 дүүргийн болон нэгдсэн эмнэлэг, 95 уламжлалт, рашаан сувилал, спортын хороо, клуб, гоц халдвартын тєвийн дарга, 60 гаруй нийгмийн даатгал болон хєдєлмєр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, захирал нар тєрийн үйлчилгээнээс тєрийн захиргааны албан хаагчийн зэрэглэлд шилжихээр болж байгаа юм.Тєрийн албаны хуульд тєрийн захиргааны албан тушаалд шилжүүлэхийг оруулсан нь зєв үү,буруу юу гэдгийг эргэж харах шаардлага зайлшгүй гарч байгаа. Энэ олон хүнийг тєрийн захиргааны албан тушаалтны ажил үүрэг гүйцэтгэж байна уу эсвэл тухайн салбарын чиглэлийн ажил үүргийг гүйцэтгэж байна уу гэдгийг зайлшгүй нягтлах шаардлагатай.
-Тєрийн албаны зєвлєлєєс тєрийн албан хаагчаас шалгалт авах товыг зарласан гэлээ. Эдгээр хүмүүс тєрийн албаны шалгалт єгєх үү. Асуудал яаж шийдэгдэх вэ?
-Одоохондоо тєрийн албаны шалгалтын товыг түр хугацаагаар хойшлуулсан. УИХ хуулийн тєслүүдийг хэрхэн авч үзэхээс шалтгаалаад дараагийн асуудал шийдэгдэх байх.
-Тєрийн єндєр албан тушаалтнуудын ёс зүйн дүрмийг боловсруулах ажлын хэсэгт та орсон. Хуулийн тєслийн хэлэлцүүлэг ямар шатанд явна вэ. Дүрэм батлагдснаар тєрийн єндєр албан тушаалтнуудад нийтэд нь үйлчлэх үү. Эсвэл Ерєнхийлєгч, сайд, шүүхийнхэн гээд тус бүртээ ангилан ялгараад явах уу?
-Хуучин УИХ-ын үед Д.Дэмбэрэл, Л.Гантємєр нарын гишүүдтэй нийлж Тєрийн єндєр албан тушаалтны ёс зүйн дүрмийн тєслийг санаачилж УИХ ёс зүйн байнгын хороотой байх, тус хорооны дүрэм, тєрийн єндєр албан тушаалтны ёс зүйн дүрэм гэсэн гурван баримт бичгийг єргєн барьсан юм. Єргєн барьсан тєслийг ерєнхийд нь хэлэлцээд явж байгаа. Шинэ УИХ ёс зүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг бас ярьж байна. УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Одоохондоо түрүүчийн єргєн барьсан тєслєє татаж авах уу , тєслийг єєрчлєєд єргєн барих уу гэдэг ярианы тєвшинд байна. Тєрийн єндєр албан тушаалтан гэдэгт УИХ, Засгийн газрын гишүүд, Ерєнхийлєгч, яам, агентлагийн дарга нар, шүүх, прокурорын зэрэг ажилтнууд орсон.
-Шинээр єргєн барих болоод хуучин ёс зүйн дүрмийн тєслийн хооронд ямар ялгаа байгаа вэ?
-Ємнє нь єргєн барьсан тєсєлд ёс зүйн байнгын хороо байгуулах, байнгын хорооны дүрэм, єндєр албан тушаалтны ёс зүйн дүрэм гэсэн гурван баримт бичиг бий. Одоо ажлын хэсэг дээр ёс зүйн байнгын хороо байгуулахгүй, ёс зүйн дүрмийг нь батлаад єгье гэсэн санал яригдаж байна.
-Тєслийг боловсруулахдаа гадаадаас туршлага судлах, судалгаа хийх тохиолдол байв уу. Ёс зүйн дүрмийн тєсєлд ямар хэм хэмжээнүүдийг тусгасан бэ?
- УИХ 2002 оноос ёс зүйн дүрэмтэй болох асуудлыг ярьсан билээ. Бид ёсзүйн дүрэм боловсруулах асуудал дээр АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтарч нэлээд зүйлийг хийсэн. Тєрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байх үед ёс зүйн дүрмийг хэрхэн боловсруулах асуудлаар байнгын хорооны гишүүд АНУ-д очиж сенат, конгрессийн туршлагаас судалсан. Мєн олон улсын зєвлєхүүдийг авчирч тєрийн єндєр албан тушаалтнуудын ёс зүйг хэрхэн зохицуулах вэ гэсэн сэдвээр сургалт зохион байгуулж, материал бүрдүүлсэн. Гадаад орнуудын хувьд тєрийн єндєр албан тушаалтны ёс зүйн дүрмийг батлахдаа зєвхєн албаны ёс зүйн асуудлыг ярьдаг хувийн асуудлыг тусгадаггүй юм билээ. Зарим орон хууль маягаар гаргадаг бол бид дүрэм хэлбэрээр гаргахаар тєлєвлєсєн. Зєвхєн албан ажлын хүрээнд баримтлах юм. Дүрмийг нэгдүгээрт, албаны үйл ажиллагаанд баримтлах ёсзүйн хэм хэмжээ, хоёрдугаарт албан тушаалын ёсзүйн хэм хэмжээ, гуравдугаарт, хєрєнгє оруулгын мэдүүлэг, албан томилолттой холбоотой ёсзүйн хэм хэмжээ, дєрєвдүгээрт, шагнал, бэлэг дурсгал, хүлээн авахтай холбогдсон, тавдугаарт сонгуулийн кампант ажлын үед баримтлах ёсзүйн хэм хэмжээ гэсэн хүрээнд журамлах нь зүйтэй гэж үзсэн.
-Бусад орнуудын єндєр албан тушаалтнуудын ёс зүйн хэм хэмжээний дүрэмд нийтлэг туссан асуудал юу байдаг бол. Орон бүр єєр єєр ч үлгэр авахаар манайд ойрхон гэмээх зүйл байгаа байх л даа?
- Бусад улс орнууд ёс зүйн дүрэмдээ тєрийн єндєр албан тушаалтны эрх ашгийн зєрчлийн ёс зүйг гол асуудлаа болгон тусгасан нь анзаарагдсан. Мєн тухайн єндєр албан тушаалтан єєрийн эрх мэдлийг хувийн эрх ашигтаа зохицуулж ашиглах, авлигаас сэргийлэхийг онцгойлж тодорхой заадаг юм билээ. Мэдээж хэрэг улс орон бүрт ёс заншлаас үүдээд асуудал єєр єєр байна. Бид єєрийн орны онцлог нєхцєл байдлыг харгалзан асуудлыг зохицуулахаар тєлєвлєсєн. Бидэнд гадны туршлагатай зєвлєхүүд ёс зүйн дүрмийг баталж гаргаснаар бүх хүнийг ёс зүйтэй болгох асуудал эцсийн зорилго биш. Ер нь тєрийн єндєр албан тушаалтны хувьд албан ажлаа гүйцэтгэж явахдаа би энэ хэмжээнээс хальж болохгүй, иймэрхүү зүйлд баригдаж ажиллах ёстой гэсэн ухамсрыг тєрүүлж дадлага хэвшил болгох нь чухал гэдгийг зєвлєсєн. Хэдийгээр тєрийн єндєр албан тушаалтан ч гэсэн хүн л юм болохоор хувийн амьдралдаа алдаа гаргана. Түүнийгээ албан ажлынхаа хүрээнд гаргаж болохгүй байхаар зохицуулах нь чухал гэж үзэж байгаа.
-Тєрийн єндєр албан тушаалтны ёс зүйн дүрмийн тухай олон жил ярьсан ч хууль єнєєг хүртэл батлагдаагүйн шалтгаан юу байв. Улстєрийн байдал нєлєєлєв үү ерєєсєє цаг нь болоогүй юм уу. Yүнийг юу гэж дүгнэж байна вэ. Ес зүйн дүрэм ойрын хугацаанд батлагдах болов уу?
-Тєрийн єндєр албан тушаалтны ёсзүйн дүрмийг батлах асуудал нэлээд сунжирч гурван ч парламентын нүүр үзлээ. Нэг талаар ёсзүй гэдэг тєвєгтэй асуудал. Хүмүүсийн болгоомжлол ч байдаг болов уу. Ёс зүйг заавал ингэж журамлах хэрэгцээ, шаардлага байна уу гэдэгт гишүүд эргэлзээтэй ханддаг нь ч бий. Нєгєєтэйгүүр их сайн бодож албаны ёс зүй, хувийн ёс зүйгээс хэрхэн ялгагдах ёстой гэдгийг салгаж зааглах хэрэгтэй. Иймэрхүү нєхцєл шалтгаануудаас болоод удсан тал бий. Гэхдээ Тєрийн єндєр албан тушаалтны ёс зүйн дүрмийг даруйхан баталж мєрдүүлэх нь зүйтэй.