Завхан аймагт өвөлжилт хүндэрч байна
МҮОНТВ-ийн зочны цагаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав оролцож байна.
Завхан аймагт өвөлжилт хүнд байгаа гэсэн мэдээлэл байна. Та сая Завхан аймгийн сумдуудад ажлаад ирлээ. Газар дээрээ ямар байна?
-Завхан аймагт энэ жил зундаа нилээн гандуу, 11 сард бороо их орсон. Нилээн хүйтэрсэн хойно цас биш бороо орсон нь асуудлыг бүр хүндрүүлсэн. Оны өмнө зүүн 14 суманд ажлаад, сая гурван суманд ажлаад ирлээ. Иргэдийн амьдрал, нөхцөл байдлыг үзэх, санал солилцох зорилгоор ойрхон яваад ирлээ. Он гарснаас хойш цас их орж цочир хүйтэрсэн. Тиймээс малчин түмэн, сум орон нутгийн ажилтай танилцаад ирлээ.
Хамгийн хүнд байгаа сумд аль нь байна. Зарим сумдад хасах 53 градус хүрсэн гэх мэдээлэл гарч байсан?
-Орхон сум 53 градус хүрсэн. Дөрвөлжин сум огцом хүйтэрсэн уг нь говийн сум, хойд сумдууд бас өвөлдөө их хүйтэрдэг ч ойрын жилүүдэд ийм хүйтэрээгүй. Цочир хүйтрэлт малд их халгайтай байна. Өвс тэжээлийн хувьд нөөцөө орон нутаг бэлдсэн ч хүрэлцээ муу байлаа. Засгийн газарт санал тависнаар хоёр жилийн өмнө бэлтгэсэн өвсийг үнэ төлбөргүй тараасан. Тэжээлийн тавин хувийн хөнгөлөлттэй өгсөн нь малчдад дэм болсон арга хэмжээ боллоо.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...