Төрийн дүлий чихийг зөөлрүүлэхийн тулд өргөдлийн байнгын хороог байгуулсан
“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцлоо.
Та өнөөдөр ямар ажилтай байна?
-Хувиарийн дагуу УИХ дахь байнгын хороодын ээлжит хуралтай. Би гурван байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
Амжуулаад хуралдаа суугаад байдаг харагддаг. Нилээн идэвхитэй?
-Ер нь эмэгтэй гишүүд гурван байнгын хорооны гишүүнээр ажилладаг. Эрэгтэй гишүүд зарим нь нэг, зарим хоёр байнгын хороонд хамрагддаг. Сайд нар нэг нэг байнгын хороонд хамаардаг. Эмэгтэй гишүүд илүү ажлаа сайн хийдэг болохоор гурван байнгын хороонд хувиарласан. Ингэж ажиллах нилээн ачаалалтай, бас маш олон ажлын хэсгийг ахалдаг.
Өглөө хэд гэж ирж байна. Орой хэд хавьцаа харьж байна даа?
-Гэрэсээ 7:30-д хөдөлдөг. 9 цагт ажилдаа ирдэг. Гэрээсээ гараад зааланд очиж дасгал хийдэг.
Таны өрөөтэй танилций? Энгийн гишүүний өрөөтэй харьцуулахад том юм байна?
-Тийн. Гишүүн байхдаа хажуу талын 405 номерийн өрөөнд суудаг байсан. Өрөөндөө туслахтай хамт суудаг байсан. Харин энд бол туслах нь тусдаа жижиг өрөөтэй. Өрөө маань дажгүй том. Учир нь байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааныг өрөөндөө хийчихдэг.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...