Үндсэн хуулиараа дэнчин тавьж улс төр хийж болохгүй
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан, Хууль зүйн дэд сайд асан В.Удвалтай Цэцтэй холбоотой үүсзэд буй асуудлын хүрээнд ярилцлаа.
Үндсэн хуулийн Цэц, УИХ хоёрын үл ойлголцол нэлээд даамжирч байна. Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн Цэц 1992 оны шинэ Үндсэн хуулиин дагуу засаглалыг тэнцвэржүүлэхэд, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын эрх үүргийг нь хязгаарладаг чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг Үндсэн хуульд нийцүүлж хязгаарладаг. Гэтэл ийм байгууллага болон Цэцийн гишүүдийн бие даасан, хараат бус байдлыг алдагдуулсан хууль батлах, янз бүрийн хуулийн төслүүд санаачлах, Цэцийн гишүүдийг эгүүлэн татах асуудлыг хөндөж тавих зэрэг хуульд үл нийцэх үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн дотор хуулийг тогтоодог, тогтоосон хуулийг гүйцэтгэж биелүүлдэг, биелүүлж байхад зөрчигдвөл шүүж шийдвэрлэдэг гурван эрх мэдлийн сүүлийн чиг үүргийг Цэц хэрэгжүүлдэг.
Ийм байгууллагын эрх мэдэл рүү халдаж байгаа нь Үндсэн хуулийн ардчилсан дэг ёсыг алдаж байна гэсэн үг. Энэ үүднээс үзэхэд өнөөгийн болж буй үйл явдал хуульд нийцэхгүйгээс гадна ямар ч судалгаагүй байна. Тиймээс хуулийн төслүүдийг битгий батлаасай гэж хүсч байна. Өнгөрсөн сарын 19-нд Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Үүнийг хоёр хоногийн өмнө Цэцийн дунд суудлын хуралдаанаар авч үзэн, Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан байна лээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн хуульд ямар ч хууль, шийдвэр нийцэж байх учиртай. Тэгэхээр энэ зарчмынхаа дагуу Үндсэн хуулийн Цэц хийх ёстой ажлаа хийж, хүчингүй болгох нь мэдээж. Ийм асуудалд улстөржүүлсэн байдлаар хандах нь зохисгүй.
-Цэц дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрээ, их суудлын хуралдаанаар үгүйсгэх тохиолдол байдаг уу?
-Дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийг үгүйсгэх тохиолдол бараг байхгүй. Дунд суудлаас гаргасан шийдвэрийг УИХ-д оруулдаг. Хэрэв тэр шйидвэрийг УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн 66.3-т заасны дагуу Үндсэн хуулийн Цэцэд хариу мэдэгдэх ёстой. Энэ тохиолдолд Цэц их суудлын хуралдаанаа хийдэг. Дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ-д оруулж байгаагийн учир нь тэд өөрийнхөө гаргасан шийдвэрийг дахин хянаж үзээд түүнийгээ өөрсдөө хүчингүй болгох эрхтэй. Хүчингүй болгоогүй тохиолдолд заавал их суудлын хуралдаан болж, өмнө нь гаргасан шийдвэрийг баталгаажуулж хүчингүй болгох буюу хэвээр ч үлдээж болно.
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аас хэлэлцэж байгаа нь Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байна вэ?
-Үндсэн хуульд Цэцийн гишүүний хараат бус, бие даасан байдлыг хангадаг заалт бий. Энэ заалтыг ноцтой зөрчиж байна. Гэтэл одоо өрнөж буй үйл явц “Миний үгэнд орохгүй байгаа болохоор чамайг эгүүлэн татлаа” гэсэн ерөнхий агуулгатай байна. Цэцийн гишүүн хэнээс ч хараат бусаар өөрийнхөө хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэхэд нь хэн нэгэн “Чи миний эрх мэдэл рүү халдаж, гаргасан щийдвэрийг хүчингүй болголоо” гэж хапдах нь яав ч зөв шийдэл биш. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах гурван үндэслэл байдаг. Жишээлбэл, дээд шүүхээс санал болгосон Цэцийн гишүүнийг эгүүлэн татахаар бол Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, үүний дараа санал болгосон байгууллага нь хэрхэн хууль зөрчсөнийг тогтоол эсвэл зарлиг гаргаж танилцуулдаг. Гэтэл одоо болж буй үйл явцад Дээд шүүхээс “Тусгайлсан санал байхгүй” гэсэн хариулт өгсөн. Энэ нь Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байхгүй л гэсэн үг.
-Хэрэв дээрх хуулийн төслийг хэлэлцэж баталбал цаашид ямар нөхцөл байдал үүсч, Цэцийн хэчнээн гишүүн ажлаа хүлээлгэн өгөх бол?
-Сүүлд баталсан хуулийн нэмэлт өөрчлөлтөд төрийн албаны дээд хязгаарт хүрсэн хүмүүс чөлөөлөгднө гэж заасан. Өмнө нь ийм заалт байгаагүй. Бусад улс оронд Цэцийн гишүүн зургаан жилийн хугацаатай бөгөөд дахин томилогдож болдог. Хэрэв Цэцийн гишүүдийг эгүүлэн татахаар бол П.Очирбат, Лхагваа гуай зэрэг хэд хэдэн хүн ажлаа хүлээлгэж өгөх байх. Эдгээр хүн хэдий 65 нас хүрсэн ч томилогдсон хугацаагаа дуустал ажиллах ёстой. Гэтэл Цэцийн гишүүнийг эгүүлэн татах гээд байгаа нь цаанаа нэг учиртай.
-Ямар учир байна гэж та харж байна вэ?
-Өөрийнхөө санаачилгаар Цэцийн гишүүдийг эгүүлэн татаж, дураараа солих гэж байгаа нь дуулгавартай, өөрийнх нь үгэнд ордог, өөрт нь үйлчилдэг тийм хүмүүсийг авах хүсэл байна гэсэн үг. Гэтэл Шүүх тийм байж болохгүй. Хууль зүйн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрсөн зүйл бол Цэцийн гишүүдийг хараат бусаар гаргаж ирж, тэд хараат бусаар ажиллах юм. Дээрх гурван байгууллагаас санал болгосон хүнийг УИХ-аас томилдог ч, тэд УИХ-аас өгсөн зааврын дагуу ажиллана гэсэн үг биш. Үүнийг хуулиар зохицуулсан. Гэтэл хуулийнх нь зохицуулалтыг өөрчлөөд байгаа нь өөрийнх нь үгээр хөдөлдөг хүнийг л Цэцийн гишүүнээр ажиллуулах санаа цаана нь харагдаж байна.
Ийм зүйлийг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй. Манай ердийн шүүх УИХ-ын гишүүд болон хэн нэгний хүсэлд нийцүүлж, ажиллаж байж магадгүй. Үүнтэй адилхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг ажиллуулах нь буруу. Уг нь ердийн шүүхийн шүүгчид ч гэсэн бусдын заавар зөвлөгеөгөөр ажиллаж болохгүй. Ямар ч шүүгч хуулийн болон шинжлэх ухааны хүрээнд өөрийнхөө итгэл үнэмшилд тулгуурлаж асуудлыг шийдэх ёстой.
-Цэцээс гаргасан шийдвэрийг үл тоож, буруу, зөв гэж дүгнэх хандлага сүүлийн үед их гарах боллоо. Таныг Цэцийн гишүүнээр ажиллаж байх үед ийм зүйл байв уу?
-Ийм ёс бус зүйл бараг л гарч байгаагүй. Сүүлийн үөд л ийм зүйл их гарч байна. Монгол төрийн тогтолцоог 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар бий болгосон. Энэ шинэ тогтолцоо 2012 оны сонгууль хүртэл зүгээр л явж ирсэн. Үүнээс хойш Үндсэн хуулийг бусниулах, үгүй хийх ажлыг үндсэндээ хийж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцээс гарсан шийдвэрийг үл тоож, Үндсэн хуулиа зөрчсөн хуулийг баталж байна. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хий-мээргүй, хүний санаанд багтамгүй зүйлийг өнөөдөр хийж байна.
-Цэцийн шийдвэр гарангуут хүчин төгөлдөр хэрэгждэгийг өөрчлөх гээд байгаа нь Цэцийг шүүхийн зарчмаар ажиллахгүй байна гэж үзэж байгаа хэрэг үү?
-Үндсэн хуульд Цэцийг шүүхийн байгууллага гэж заасан. Дэлхийн дахинд гурван хэлбэр байдаг. Манай улс шүүх давамгайлсан холимог зарчмаар ажилладаг. Цэц их суудлын хуралдаан хийж эцсийн шийдвэр гаргадаг нь шүүхийн журмаар ажиллаж байна гэсэн үг. Шүүгч хүн байх ёстой газар шүүгч биш хүмүүсийг томилоод байна. Үүнээс хамаг зүйл бас эхлээд байна.
-Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд ямар байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна вэ?
-Ер нь Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчилж, өөрчилж болно. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ шинэчлэхдээ улам боловсронгуй болгох хэрэгтэй. Гэтэл одоо хараат бус бие даасан байдлыг нь хумиад, Цэцийн гишүүдийг хэн нэгний хараат болгох гээд байгаа нь Үндсэн хуулийн үндсэн зарчмыг алдагдуулж байна. Тийм болохоор Үндсэн хуулийн шүүхэд дандаа хуульчид байхаар өөрчилбөл маш сайн.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь хууль зүйн боловсролтой мөртлөө улс төрийн мэдлэгтэй байвал илүү сайн. Өөрөөр хэлбэл, улс төрийг ойлгодог, давхар мэдлэгтэй гэсэн үг. Хууль зүйн боловсролтой гэдэг нь өмнө нь байгаа. Түүнээс биш улстөрч гэж заагаагүй. Гэтэл одоо бүр улстөрч очоод суух нь л дээ.Тийм биш шүү. Шүүхийн шийдвэр гарч байгаа учраас шүүгч хүн хуульч л байх ёстой. Энэ чиглэлээр нь нэмэлт өөрчлөлт оруулбал баярламаар байна.
-Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж буй УИХ-ын дарга өөрийнхөө хийсэн буруутай үйлдлийг халхлахын тулд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байна гэж зарим хүн хэлээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-УИХ-аас гаргаж буй шийдвэрийг харахад дандаа хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй, хуйвалдсан шийдвэрийг их гаргаж байна. Жишээлбэл, хуулийг зөрчсөн зөрчлөө нуух, Үндсэн хуулийн агуулгыг эсвэл аль нэгэн хуулийн тодорхой заалтыг өөрчлөх гэсэн зүйлүүд цаана нь явж байж мэднэ.Нэгдүгээр сарын 19-нд баталсан хуулийн нэмэлт еерчлөлт нь арай дутуу болсон учир дахиад хуулийн төсөл өргөн барьж байна.
Цэцийн хүч чадалтай байх бүх заалтыг бага багаар өөрчлөөд байгаа нь Цэцийг үгүй хийх, түүнийг дагаад Монгол Улсын төрийн тогтолцоог үгүй болпох ажлыг хийж байна. Үндсэн хууль ард түмний хүсэл сонирхлын үр дүнд бүтсэн. Ардын их хурлын 430 гаруй депутат хэлэлцэж, баталсан хуулийг гурав дөрвөн хүн өөрийн эрх ашигг нийцүүлэн өөрчилж болохгүй. Зарчмын хувьд шинжлэх ухаан дээр суурилсан Үндсэн хууль болсон. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Ямар ч судалгаагүй, юу хийх гэж байгаагаа ойлгохгүй хүмүүс өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх гэж зүтгэж байна.
-УИХ-ын баталсан хуулийг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн дүгнэлтийг Цэц сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нэлээд гаргалаа. Энэ нь хууль тогтоогчид Үндсэн хуулиа зөрчсөн хууль батлаад байна гэсэн үг үү?
-Үндсэн хуулийг зөрчсөн маш олон хуулийг өнгөрсөн жилүүдэд УИХ-аас баталсан. Тэд Үндсэн хуулийнхаа үндсэн зарчмыг ойлгодоггүй байх. Аливаа зүйлийг өөрчилж, шинэчилж болно. Хамгийн гол нь Үндсэн хуулийн хүрээнд л байх ёстой. УИХ-ын даргын зөвлөх хийж байсан хүн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томипигдсон. Гэхдээ тэр хүмүүс шинжлэх ухааны үндэслэлтэй, хуулийн дагуу шийдвэр гаргахад нөгөө хүмүүсийнх нь уур хүрээд байна л даа.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хуульч, судлаач хүний хувьд хэлэхэд сүүлийн үед төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй хүмүүсийн гаргаж буй ааш авир, боловсрол мэдлэггүй байдал, шинжлэх ухааны ямар ч зарчимгүй хийж байгаа ажлууд Монголын ард түмэнд сөрөг нөлөө үзүүлж байна. Тийм учраас ард түмнийхээ сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулъя гэвэл ардчилсан Үндсэн хуулийнхаа зарчмыг баримтлах л хэрэгтэй. Улстөрчид Монголын төрийн тогголцоо, ардчилсан Үнд-сэн хуулиараа дэнчин тавьж улс төр хийж болохгүй.