Монголын хөгжлийн төлөө оролдлого бол өөрсдийгөө шинэчлэх юм
Зочны цагаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар уригдлаа.
Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас саяхан эдийн засгийн ерөнхий байдлыг танилцууллаа. Эдийн засгийн өсөлтийг 2.3 хувьтай байна гэж байсан. Энэ бол чамлалттай тоо. Энэ үед улсыг яаж чиглүүлий гэж бодож байна вэ? Хөгжлийн гарцыг та хэрхэн харж байна?
-Маш чухал асуулт байна. Ойрын хугацаанд Монгол орны хөгжлийн гарц бол засгийн газар, УИХ дээр асар их мөнгөөр хууль баталдаг, мөнгөний нөлөөгөөр шийдвэр гаргадаг, төрийн мөнгөнөөс тендер нэрээр сордог хэдэн олигарх, бүлэглэлүүдийн дарангуйлалыг зогсоохгүй бол шударга үндэсний үйлдвэрлэгч үргэлж бизнесийн боломжоор хаагдаж байдаг.
Жижиг дунд үйлдвэрлэгч, шударга бизнесмэнүүд үргэлж боломжоор хаагдана гэдэг бол тэнд ажлын байр бий болохгүй. Ингэснээр хүмүүс орлогогүй болно гэсэн үг. Том зургаар нь харвад эдийн засгийг, улс орноо хөгжүүлье гэвэл засгийн газар нь УИХ дээр нийт бизнес эрхлэгч нартайгаа ямар төсөл дээр хамтрах вэ гэдгээ тогтох хэрэгтэй. Энэ бол маш чухал нэг номерийн асуудал. Манай оронд нэгдсэн нэг чармайлт, ойлголцол дутагдаж байгаа.
Тэр нь засгийн газар, бизнес эрхлэгч нар яаж, ямар төсөл дээр хамтран улс орноо босгох вэ гэдгээ тогтож хэлэлцэх ёстой. Тэрнээс биш засгийн газар шийдвэр гаргагч нарын ард том мөнгөний сонирхолтой улсын нөлөө байх л юм бол шударга бизнесмэнүүд хаагддаг. Үүний хэлэлцээр таван зүйл дээр явагдах ёстой.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...