Ээлжит бус чуулган яагаад хуралдахгүй байгаа вэ
2016.02.19

Ээлжит бус чуулган яагаад хуралдахгүй байгаа вэ

Өнөөдөр МоАХ байгуулагдсаны 26 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотой албаны хүмүүс мэдээлэл хийж мэндчилгээ дэвшүүллээ. Үүний дараа улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал, ээлжит бус чуулганы ирц яагаад бүрдэхгүй байгаа гэх мэт асуудлаар хариулт өглөө. Харин сөрөг хүчин ээлжит бус чуулганыг хууль зөрчсөн учраас орохгүй гэлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Дөрвөн сар хэлэлцэж чадаагүй зүйлийг одоо аравхан хоногт юманд хөөгдсөн мэт яарах хэлэлцэх нь өөрөө хуулийн цоорхой гарах үндэс болно гэж үзэж байгаа. Бид үндсэн хуульд нийцүүлж намууд намуудын тухай хуулийг барьж ажлаачээ гэсэн шаардлага тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: УИХ-ын дарга өөрөө дураараа асуудлыг тавьсан гэж ярьж байгаа. Энэ бол худлаа. МАН-ын хоёр гурван гишүүн энэ асуудлыг хөндөж байна лээ. Зөвшилцөнө, зөвшилцөхөд МАН-ын дарга өөрөө ордог, бүлгийн дарга нь ордог. Бүх намын төлөөлөл даргын зөвлөлд байдаг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...